Өргөст хэмхийн "сүүг нь сааж" амттай болгох аргыг сураад аваарай!

Та өмнө нь “өргөст хэмхийн сүү” гэж сонсож байсан уу? Энэхүү хүнсний ногоог “сааж” болдог талаар мэдэх үү? Энэ талаар мэдээллийг ТикТок-ын нэгэн идэвхтэй хэрэглэгч нийтэлсэн байна. Уг аргыг хэрэгжүүлснээр та өргөст хэмхийн өөр нэгэн амтыг мэдрэх болно. 

Өргөст хэмхийн "сүүг нь сааж" амттай болгох аргыг сураад аваарай!

ТикТокын идэвхтэй хэрэглэгч бүсгүй тэрээр өргөст хэмх “саах” талаар бичлэгийг оруулж, энэ аргыг хаанаас сурсан болохоо тайлбарласан аж. Энэ нууцыг эгчийнх нь нөхөр түүнтэй хуваалцсан гэнэ. Хамгийн анх “саасан” өргөс хэмх идэж энгийн өргөст хэмхтэй харьцуулахад тэрээр энэ арга үр дүнтэй болохыг ойлгосон байна.

Өргөст хэмхийг бага зэрэг саахад тэр шүүслэг, амттай болдог болохыг баталжээ.

Өөрөөр хэлбэл, өргөст хэмхийн үзүүрийг зүсэж аваад, шүүс гартал нь эргүүлэх гэнэ.  Ингээд үзүүрт нь шүүс ялгарч байгааг харвал өргөст  хэмх идэхэд бэлэн болсон гэсэн үг юм.  

"basicallyperkfect" бичлэг маш хурдан Тик Ток хэрэглэгчдийн дунд алдартай болж сая гаруй хандалтыг авсан байна.  Ихэнх хүмүүс энэ талаар анх удаа сонсож байгаагаа илэрхийлжээ. Өмнө нь энэ талаар сонссон хүмүүс ч мэр сэр ажиглагдсан аж.

  • Би Техас гаралтай Мексик бүсгүй бөгөөд ээж, эмээгийнхээ зөвлөсний дагуу тогтмол ингэж хийдэг.
  • Манай эмээ надад энэ аргыг зааж өгсөн.

Энэхүү арга сэтгүүлч Криста Торресын анхаарлыг татаж, тэрээр өөрөө энэ аргыг хэрэгжүүлж үзэхээр шийдсэн байна.  

Гайхалтай нь,  саасан өргөст хэмх энгийн өргөст хэмхээс тэс өөр амттай болохыг өөрөө мэдэрчээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()