Зүүдээрээ тодорхойлж болдог сэтгэл зүйн 6 асуудал

Зүүдний тусламжтайгаар маш олон зүйлийн тайллыг олж болдог гэдэгт та итгэдэг үү? Гэтэл үнэн хэрэгтээ зүүд байгаагаасаа илүү их чадвартай бөгөөд зүүдний тусламжтайгаар та сэтгэл зүйн асуудлаа ч хүртэл мэдэх боломжтой байдаг гэнэ.

Зүүдээрээ тодорхойлж болдог сэтгэл зүйн 6 асуудал
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Шизофрени өвчний үед дараах зүүдийг зүүдлэнэ

Шизофрени гэдэг нь сэтгэл зүйн ноцтой өвчин бөгөөд хүний тархинд өөрчлөгдөшгүй гэмтлийг учруулдаг. Энэ төрлийн өвчтэй хүмүүс ихэнхдээ хий дуу хоолой соносж, бусад хүмүүсийн харахгүй байгаа зүйлийг харж, олон нийтийн дунд дасан зохицохдоо маш муу байдаг.

Өмнө нь та шизофрени өвчтэй хүмүүс өнгөт зүүд зүүдэлдэг гэж сонсож байсан болов уу. Гэхдээ энэ тийм биш бөгөөд тэд зүүдийг бусдаас илүү тод зүүдлэж, сэтгэл хөдлөлийг ихээр мэдэрдэг.  Үүнээс гадна тухайн хүн хэдий чинээ удаан өвдөж байна төдий чинээ эдгээр өөрчлөлтүүд харагдах болно.  Шизофрени өвчтэй хүмүүсийн зүүднээс дурдвал:

  • Бүхий л шөнийн турш нэг үйл явдлыг давтаж зүүдлэнэ;
  • Зүүдэнд буй бүх зүйлийн өнгө тодорхой сайн харагдана;
  • Зэрлэг, хүчирхийлэл хэрэглэсэн;
  • Эрт дээр үед мартагдсан сэтгэл хөдлөл, мэдрэмж;
  • Хойноосоо урагш явж буй биет эсвэл толгойгоороо явж буй хүн;
  • Үл орших ертөнц, диваажин эсвэл там;
  • Зүүдэнд болж буй үйл явдлыг өөрөө мэдрэх;

Үүнээс гадна шизофрени өвчтэй хүмүүс зүүд бодит байдлыг хэсэг хугацаанд ялгаж чаддаггүй бөгөөд хэсэг хугацаанд зүүдэндээ оршдог.

Шизофрени өвчний үед дараах зүүдийг зүүдлэнэ

2 Гэмтлийн дараах стрессээс үүдэлтэй сэтгэл зүйн асуудал

Энэ нь сэтгэл зүйг гэмтээсэн үйл явдлын дараа ихэнхдээ өрнөдөг. Жишээлбэл: Зодоон, бэлгийн хүчирхийлэл эсвэл хүнд гэмтэл авах гэх мэт.  Сэтгэл зүйн гэмтэл авсан тохиолдолд хэсэг хугацаанд ой санамжаа алдах, түгшүүртэй байдал, сэтгэл зүйн хэт санаа зовнил зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Сэтгэл зүйн эмгэгтэй хүмүүс ихэнхидээ тухайн сөрөг үйл явдалтай холбоотой хар дарсан зүүдийг зүүдэлдэг. Жишээлбэл:

  • Ижил, утгагүй дүрс;
  • Нэг газраа өрнөх үйл явдал;
  • Нэг өнгийн зүүд;
  • Ямар нэгэн амьтан эсвэл биетэд шилжих;
  • Өөрийгөө эсрэг хүйстнээр мэдрэх;
  • Гэмт хэрэгтнээс зугтах гэх мэт.

Гэмтлийн дараах стрессээс үүдэлтэй сэтгэл зүйн асуудал

3 Хэт түгшүүртэй байдлаас үүссэн сэтгэл зүйн асуудал

Энэ нь өөрийн мэдэлгүй өдөрт 10 удаа гар угаах, гэрээсээ гарахынхаа өмнө бүх тоног төхөөрөмжөө шалгах, сэтгэл зүйн түгшүүртэй байдлаас түр ч болов ангижруулж чадах төрөл бүрийн зүйлийг тогтмол давтаж хийх явдал юм.

Уг байдал нь унтаж байхад ч өвчтөнөөс салдаггүй бөгөөд ихэнхидээ дараах төрлийн зүүдийг зүүдэлдэлдэг:

  • Ичих, санаа зовох байдалд автсан сэтгэл хөдлөл;
  • Ямар нэгэн хүсэл, айдастай хамт орших.  Сэрснийхээ дараа тухайн хүн ичих, урам хугарах гэх мэт сэтгэл хөдлөлийг мэдрэх бөгөөд энэ нь зүүдэндээ хийж чадах байсан ч чадаагүй зүйлээс болж ичих;
  • Бүх зүйлийг далдын ид шидээр хянах.

Хэт түгшүүртэй байдлаас үүссэн сэтгэл зүйн асуудал

4 Хоёр талт эмгэгийн зүүд

Энэ төрлийн өвчнөөр одууд төдийгүй энгийн хүмүүс ч өвчилдөг байна.  Ихэнхдээ сэтгэл хөдлөл огцом өөрчлөгдөж буй байдалтай холбоотой байдаг бөгөөд тэдний зүүд шизофрени өвчтэй хүмүүсийн адилаар их тод байдаг гэнэ.  Гэхдээ шизофрени өвчтнөөс ялгарах онцлог нь тэд зүүдээ маш сайн санадаг аж. Тэдний зүүд:

  • Нэг үйл явдалтай зүүд хэдэн сар, хэдэн жилийн турш үргэлжлэх магадлалтай;
  • Аз жаргалыг мэдрэх тод гайхалтай зүүд. Жишээлбэл: зүүдэндээ тэр ямар нэгэн хаан эсвэл бурхан мэт байх бөгөөд бүх хүмүүс түүний өмнө мэхийн ёслох;

Эрдэмтэд энэ байдлыг сэтгэл санааны гүн хямрал нь хийсвэр байдалд шилжиж байгаа хэмээн тайлбарласан байна.

Хоёр талт эмгэгийн зүүд

5 Сэтгэцийн мэдээ алдуулалтын үеийн зүүд

Сэтгэцийн мэдээ алдуулалт нь мэдрэхүй хэсэгчилсэн болон бүтэн мэдрэмжгүй болох явдлыг хэлнэ. Энэ үед хүн эерэг эсвэл сөрөг сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаггүй бөгөөд унтаж байх үед ч энэ байдал ажиглагддаг гэнэ. Энэ төрлийн эмгэгтэй хүмүүс дараах зүйлсийг зүүдэлнэ:

  • Хэд хэдэн удаа өөрийгөө үхэж байна гэж зүүдлэх;
  • Сэтгэл хөдлөл, бие эрхтнээсээ алдах, хэн нэгэн таны ямар нэгэн зүйлийг авчихсан мэт санагдах;
  • Зүүдэнд өрнөж буй зүйл зүгээр л хийсвэр зүйл гэдгийг мэдэх;
  • Зүүдэндээ огт сэтгэл хөдлөлийг мэдрэхгүй байх .Эсвэл эсрэгээрээ сүүлийн үед бодит амьдрал дээр мэдэрч байгаагүй сэтгэл хөдлөлийг мэдэрч, санаа зовох;
  • Ойр дотны хүмүүс, танил зүйл нь хүнийх, цоо шинэ зүйл мэт санагдах;
  • Дэлхийг өөр хүний нүдээр харах.

Сэтгэцийн мэдээ алдуулалтын үеийн зүүд

6 Сэтгэл санааны гүн хямралд орсон хүмүүсийн зүүд

Сэтгэл санааны гүн хямрал гэдэг бол сэтгэл зүйн хамгийн тархмал өвчлөл бөгөөд энэ талаараа тухайн хүн өөрөө бараг л мэддэггүй.  Тэд согтууруулах ундаа хэрэглэж, зугаацаж хэсэг хугацаанд явсны дараа амьдрал гэдэг утгагүй зүйл болохыг ойлгож, цаашид амьдрах шаардлагагүй гэх дүгнэлтэнд хүрдэг.

Энэхүү өвчнийг зөвхөн мэргэжилтэн тодорхойж чадах юм. Гэхдээ хэрвээ та доор дурдсан зүүдийг тогтмол зүүдэлдэг бол та сэтгэл санааны гүн хямралд автсан байх магадлалтай.

  • Аймшигтай газар, хаягдмал байшин, оршуулгын газар, өөрийн оршуулга;
  • Нас барсан хүмүүс амьд харагдах;
  • Хар дарсан зүүд зүүдлэж энэ нь сэрсэн ч хэсэг хугацааны туршид бодит мэт санагдах;
  • Ямар нэгэн үйл явдлаар хоорондоо холбогдсон хэд хэдэн зүүд;
  • Өөрийгөө хөндлөнгөөс ажиглах.

Үүнээс гадна сэтгэл санааны гүн хямралтай хүмүүс “зүүдэн дотор зүүд” хардаг. Тайлбарлавал: Та унтаж байхдаа маш их ядарч байна гэж зүүдлэх бөгөөд зүүдэндээ унтах үед та дахин ямар нэг  зүүдийг зүүдлэж, үүнийгээ бодит мэтээр хүлээж авна.

Сэтгэл санааны гүн хямралд орсон хүмүүсийн зүүд

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()