"Бадамлянхуа" хөлтэй эмэгтэйчүүд амьдардаг Хятадын цорын ганц тосгон

Хятадын Люи хэмээх тосгонд 100 гаруй эмэгтэйчүүд амьдардаг бөгөөд тэд Хятадын эртний хачирхалтай уламжлалын хохирогчид болсон юм. Х зууны эхэн үеэс эхлэн Хятад улсад бяцхан охидын хөлийн тавхайг жижиг хэмжээтэй болгохын тулд чанга гэгч нь боож, ясыг нь буруу хэвшүүлэх болжээ. Тухайн үед жижигхэн  хөлтэй эмэгтэй баян тансаг амьдралтай,  нийгэмд эзлэх байр суурь өндөр эмэгтэйн тоонд багтдаг байжээ. Харин ХХ зууны эхэн үеэс энэхүү харгис уламжлалыг хориглосон байна.

"Бадамлянхуа" хөлтэй эмэгтэйчүүд амьдардаг Хятадын цорын ганц тосгон
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

Юньнань мужийн Люй тосгоныг "боосон хөлтэй" бүсгүйчүүдийн тосгон гэж нэрлэдэг аж. Энэ тосгонд 70 болон түүнээс дээш настай 100 гаруй настангууд амьдардаг бөгөөд тэдний хөлийг хүүхэд байхад нь боож байсан гэнэ.

Охидын хөлийн тавхайд эрхий хуруунаас нь бусад бүх хурууг нь дарж боогоод тавхайн хэлбэрийг өөрчилдөг байжээ. Ялангуяа хөлийн тавхайгаа төдийлөн ашигладаггүй, ажил хийх шаардлагагүй баян тансаг айлуудын охидын хөлийг ийнхүү боодог байсан аж. Энэхүү хачирхалтай хөлийг Хятадад “алтан бадамлянхуа” хэмээн нэрлэдэг.

4-9 насны охидын хөлийг ихэвчлэн өвлийн улиралд боодог байсан гэнэ. Өвлийн улиралд агаарын даралт бага байдаг учир өвдөлт багасаж, хөл үрэвсэх нь ховор байжээ. Охидын хөлийн хумсыг хамгийн боломжит хэмжээгээр нь богиносгож тайраад дараа нь хуруунуудыг нь хөлийн уланд нааж, маш чангаар боож байсан бөгөөд энэ тохиолдолд мэдээж хурууны яснууд хугарч байсан юм.

Энэхүү бяцхан хөл нь баян нөхөртэй бүсгүйг илэрхийлдэг бөгөөд тэр эхнэрээрээ ажил хийлгэдэггүй болохыг тодотгоно. Харин ядуу айлын охидын хувьд жижиг хөл нь баян нөхөртэй болох боломжийг олгодог байна. Үүнээс гадна охидын ээж нь тэдний хөлийг боодоггүй байжээ. “Ээж хүн охиноо болон түүний хөлийг зэрэг хайрлаж чадахгүй” гэсэн хэллэг хүртэл байсан гэнэ.

Харин одоо эдгээр бүсгүйчүүдийн хөл хэлбэрээ алдаж, хөлийн хуруунууд нь хоолондоо наалдаж, арьс нь хуурайшиж хагарсан харагдана.

Харин одоо эдгээр бүсгүйчүүдийн хөл хэлбэрээ алдаж, хөлийн хуруунууд нь хоолондоо наалдаж, арьс нь хуурайшиж хагарсан харагдана.

Луо Пу хүүгийнхээ хамтаар.

Хөл боох уламжлал үүссэн талаар маш олон яриа бий. Тэдгээрийн нэг нь Хятадад хөлийнхөө тавхайг торгон даавуугаар боосон бүжигчин бүсгүйд дурласан нэгэн удирдагч залуугийн тухай яригддаг бол өөр нэгэн домгоор, нэгэн удирдагчийн эхнэр нь баавгай мэт хөлийн тавхайтай байсан учир тэрээр охидоо муухай хөлтэй болгохгүйн тулд охидынхоо хөлийг боох хэрэгтэй гэж хэлж байжээ.

Ихэнх домгууд нь бүжигтэй холбоотой байсан учир Люй тосгоны бүсгүйчүүд ч бүжиглэж, бие хамгаалах урлагаар хичээллэж байгаа бөгөөд тэдний дунд бүжгийн хамтлаг хүртэл бий.

Алтан бадамлянхуа хөлтэй бүсгүйчүүдийн бэлтгэлийн гутал.

86 настай Чоу Гуйчэнь өөрийн хэлбэрт орсон хөлийг харуулж байна. Эрхий хуруунаас бусад хөлийн хурууны ясыг нь хугалж, хөлийнх нь тавхайд дарж боодог байжээ.

Хятадын язгууртан бүсгүйн хөл.

Доорх зургийг хөл боох уламжлалыг албан ёсоор хорихоос өмнө даржээ. Хамгийн анх 1902 онд Цин засаглалын удирдагч уг уламжлалыг зогсоох шийдвэрийг гаргаж байсан ч уг уламжлал зогсохгүй үргэлжилсээр байсан учир 1921 онд шинэ засаглал дахин энэ шийдвэрийг гаргасан байна.

1949 онд Хятадын засаглал коммунистуудын гарт шилжсэнээр уг уламжлалыг зогсоож чадсан.  1957 онд хамгийн сүүлийн хөл боох арга хэмжээ явагдаж байжээ. 

Хэлбэрт орсон хөлтэй 3 охин.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()