Капитрон банк 4 жил дараалан Монгол Улсын ТОП-100 ААН-ээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлвэрийн Танхим хамтран 19 дэх жилдээ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг шалгарууллаа.

Капитрон банк 4 жил дараалан Монгол Улсын ТОП-100 ААН-ээр шалгарлаа
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

Энэ жилийн хувьд COVID19 вирусийн нөхцөл байдлаас шалтгаалан дээрх арга хэмжээг цахимаар зохион байгуулсан бөгөөд амжилтаа жил бүр ахиулж буй Капитрон банкийг ТОП-100 ААН-ийн нэгээр тодруулж өргөмжлөлийг гардууллаа.

Тус банк нь 13.1 тэрбум орчим төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт оруулж, шинээр ажлын байрыг нэмэгдүүлж, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ санхүүгийн хэрэгцээг бүрэн ханган ажиллаж, тэдэнд шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн улсын эдийн засагт өөрийн бодит хувь нэмрээ оруулжээ.

Капитрон банк 2019 онд Олон улсын үнэлгээний Мүүдиз (Moody’s) агентлагаар зээлжих зэрэглэлийн үнэлгээг хийлгэж, “B3” буюу “тогтвортой” хэмээн үнэлүүлсэний зэрэгцээ Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанкнаас өгсөн үүрэг даалгаварыг амжилттай биелүүлэн ажилласан. Түүнчлэн Капитрон банкны нийт актив өмнөх оноос 23.6 хувиар өсч, 1.0 их наяд төгрөгт хүрсэн бол 2019 оны цэвэр ашиг 7.9 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 0.6 нэгж хувиар өсч, 11% болсноор банкны салбартаа санхүүгийн чадварын үзүүлэлтээрээ тэргүүлэх банкуудын нэг болж байна.

19 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Капитрон банк нь ТОП-100 ААН-ийн жагсаалтанд 2016 онд 69-р байр, 2017 онд 50-р байр, 2018 онд 46-р байрт орж байсан бол энэ удаа өнгөрсөн жилүүдийн амжилтаа ахиулж, 2019 онд 44-д эрэмбэлэгдэж, тус жагсаалтанд шалгарсан шилдэг банкуудаас 6-р байранд ийнхүү орж байна.

Дашрамд дурдахад шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулахдаа тухайн жилийн нийгэм эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн, ашиг, хөрөнгийн хэмжээ болон ажилтнуудын тоо зэрэг үзүүлэлтээр дүгнэн шалгаруулдаг уламжлалтай.

Монгол Улсын “Топ-100” ААН-ийн нэг Капитрон банкны харилцагч, хамтран ажиллагч болон банкны хөгжилд хувь нэмрээ оруулж буй ажилтнууддаа талархал илэрхийлье!

КАПИТРОН БАНК – УХААЛАГ ИРЭЭДҮЙН ЗҮГТ

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.