Ажил дээрээ "халууцсан" орос сувилагчид шийтгэл оноожээ

Хойд хөршийн Тула хотын Эрүүл Мэндийн газраас нэгэн сувилагчид шийтгэл оноожээ. Тэрээр ажилдаа усны хувцасны дээр өнгөгүй хамгаалалтын өмсгөл өмсөн ирсэн байна.

Ажил дээрээ "халууцсан" орос сувилагчид шийтгэл оноожээ

Тулагийн клиник эмнэлэгт коронавирустай тэмцэж буй өвчтөнүүдийг асрахаар ирсэн сувилагч усны хувцас дээр тунгалаг хамгаалалтын өмсгөл өмсжээ. Интернет хэрэглэгч "Тула Ньюс" сайт руу тус зургийг илгээсэн бөгөөд маш ширүүн маргаан дэгдэж, Эрүүл Мэндийн Яам хүртэл хариу үзүүлэх шаардлагатай болсон байна.

Тэрээр өөрийн үйлдлээ тайлбарлахдаа "Өмсгөл маш халуун, эмнэлэгт бүгчим байсан болохоор" гэж хэлжээ. Өвчний голомт дээр ажиллаж байгаа эмч нар үргэлж хамгаалалтын хувцас өмсөх хэрэгтэй.

Харин тус өмсгөлийг гэрэлтдэг гэж бодоогүй тэрээр онлайнд эерэг сэтгэгдлүүдийг авчээ. Энэ мэдээ Тулагаас халин Америк, Испанизэрэг олон өөр улсын хүмүүс асуудлын талаарх байр сууриа илэрхийлсэн байна.

Эхэндээ ЭМЯ нөхцөл байдлыг хүндээр хүлээн авч, сувилагчийг ажлын байрнаас нь чөлөөлжээ. Гэхдээ цахим орчинд олон орны хүмүүс бүсгүйг өмөөрч буй нь мэдээж.

Цар тахлын хүнд үед эмнэлгийн ажилтнууд, тэр тусмаа сувилагч нар хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байгаа. Энэ боломжийг ашиглан хувцсаа нимгэлж, "дэггүйтэж" буй сувилагч нарын зургууд цахим орчинд нэлээд эрэлттэй байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()