Харь гаригийн эмэгтэйд хүчиндүүлсэн хэмээн баталдаг эрийн зурсан зургууд

2020-05-21, 16:32
7,826

Хүн бүр анх удаа хүнтэй унтаж үзсэн үеэ маш тодоор дурсдаг. Тэгвэл Америкийн Нью-Жерси мужийн иргэн 70 настай зураач Дэвид Хаггинс (David Huggins) өөрийн зандан биеэ маш хачин байдлаар алдсан гэнэ. Тэрбээр өөрийг нь харь гаригийн бүсгүй хүчиндсэн хэмээн итгэдэг аж. 

Харь гаригийн эмэгтэйд хүчиндүүлсэн хэмээн баталдаг эрийн зурсан зургууд
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

Хобокен хотод амьдардаг тэрбээр бүр найман настайдаа анх харийхантай уулзаж байсан бөгөөд тэр цагаас хойш насан туршдаа холбоотой байгаа гэнэ.

Дэвид 17 насандаа хүнтэй бэлгийн харилцаанд орсон, тэгэхдээ бүр харь гаригийн "Тал сар" хэмээх бүсгүйд хүчиндүүлсэн аж. Энэ явдал өөрт нь маш хүчтэй сэтгэгдэл төрүүлэн болохоор насан туршид нь мартагдахгүй өнөө хүрсэн гэнэ.

"Анхны уулзалт" хэмээх зураг

“Би найман настай байхдаа анх тэднийг харсан. Тэд саарал үстэй яг л шавьж хорхой шиг санагдсан. Тэд манай унтлагын өрөөнд орж ирээд намайг орноос хөндийрүүлэн хий агаарт өргөсөн. Миний хамгийн мартагдашгүй дурсамж бол Тал сартай учирсан минь. Би ой дундуур явж байгаад түүнийг модон дээр сууж байхыг нь харсан. Тэр манай дэлхийн бүсгүйтэй л яг адилхан харагдсан.

Том нүд, богино эрүү, цайвар нүүр, хар үстэй. Тэр хувцасаа тайлж, би ч тайчсан. Дараа нь намайг газар хэвтүүлэн дээр минь гарсан юм. Би юу болоод байгааг ч мэдээгүй. Ер нь л би юу ч ойлгоогүй” гэж тэрбээр "The Huffington Post" сонинд өгсөн ярилцагадаа дурссан байна.

Үүнээс болж ямар нэгэн заналхийлэлд өртөж мэднэ гэж бодоод тэрээр харь гаригийнхантай уулздагаа хэнд ч хэлэлгүй өнөө хүрсэн ч өөрийнхөө мэргэжлийн дагуу бийр будаг авч гадныхантай уулзсанаа зуран хадгалдаг байжээ.

Түүний зургуудын нэгэн дээр жижигхэн хүүхэд тэвэрсэн харь гаригийн  нүцгэн эмэгтэйг дүрсэлсэн байна.

Хаггинс нэлээд хэдэн хүүхдийнх нь эцэг өөрөө гэж хэлжээ. Түүний хүүхдийг зөвхөн "Тал сар" ч биш харь гаригийн өөр хэд хэдэн бүсгүй гаргасан гэнэ.

Тэрээр энэ бүхнээ найруулагч Брэд Абрахамст ярьснаар түүний зургууд нь олны хүртээл болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()