Яагаад бид ямар ч үед хөнжилтэй унтах ёстой вэ?

Шөнөжингөө эргэж хөрвөөгөөд байх үед чинь тус болдог ганц зүйл бол халуун дулаан хөнжил л байдаг. Хөнжлөө нөмрөх үед яг л ид шидийн ховсонд орсон мэт илүү хурдан унтчихдаг. Бүгчим халуун шөнө ч ялгаагүй. Юм бүхэнд учир шалтгаан бий. Харин бид яагаад хөнжлөөсөө салах дургүйн шалтгааныг одоо та бүхэнд хүргэе.

Яагаад бид ямар ч үед хөнжилтэй унтах ёстой вэ?
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Биеийн дулааныг тогтворжуулдаг

Бид бол халуун цустай амьтад. Тиймээс бидний бие дотоод дулаанаа хадгалж биднийг дулаахан байлгадаг. Гэвч хүн унтаж байх үедээ бүх удирдлагаа алдаж эргэн тойрноосоо тусламж хайж эхэлнэ. Харин хөнжил бидэнд биеийн дулаанаа хадгалж, зохицуулахад тусалдаг билээ.

Биеийн дулааныг тогтворжуулдаг

2 Унтах үед зайлшгүй хэрэгтэй зүйл

Бидэнд хөнжил зайлшгүй хэрэгтэй байдгийн гол шалтгаануудын нэг нь хүн бол “зуршлаар” амьдардаг болохоор тэр. Заавал аюулгүй байдлаа хамгаалахын тулд биш ч гэсэн бид бүхэл амьдралынхаа туршид хөнжлийг ашигласаар ирсэн. Энэхүү зуршил нь бидний амьдралд сийлэгдчихсэн байгаа гэсэн үг. Тиймээс бид орондоо ороод хөнжлөө нөмрөхөд бидний бие унтах цаг боллоо гэсэн дохио авдаг байна.

Унтах үед зайлшгүй хэрэгтэй зүйл

3 Хөнжил түгшүүр болон стрессийг бууруулдаг.

Серотонин бол биднийг жаргалтай, тайван байхад томоохон нөлөө үзүүлдэг гормон билээ. Мэдээж стрессдсэн эсвэл сэтгэл санаа түгшүүртэй үед унтана гэдэг хэцүү шүү дээ. Гэвч хөнжил нөмрөх үед энэхүү гормоны ялгарал нэмэгдэж тэрхүү мэдрэмжүүд алга болдог байна.

Хөнжил түгшүүр болон стрессийг бууруулдаг.

4 Бидэнд унтахад тусалдаг

Хөнжил нь дулааны өөрчлөлт бараг гардаггүй бичил орчин үүсгэдэг. Үүний ачаар эргэн тойронд буй биеийн дулааныг бууруулах хүчин зүйлс бидэнд хүчтэй нөлөө үзүүлж чаддаггүй. Тиймээс бид илүү хурдан, бөх нойрсож чаддаг байна.

Бидэнд унтахад тусалдаг

5 Аюулгүй, хамгаалагдсан мэт санагддаг

Хөнжил нь бидний аюулгүй тайван байх мэдрэмжийг өдөөж өгдөг байна. Учир нь хүн бүр хүүхэд байхдаа харанхуйгаас айх айдастай байдаг. Энэ айдас мэдрэгдэх үед бид өөрсдийгөө битүү хучдаг. Ингэх нь бидний хувьд айдсаасаа салж аюулгүй байдлыг мэдрэх шидэт арга байсан билээ. Тэр үед мэдэрсэн мэдрэмж тань одоо ч мэдрэгддэг гэсэн үг юм.

Аюулгүй, хамгаалагдсан мэт санагддаг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()