Алдартнуудын тайзны нэр ямар утга, түүхтэй вэ?

2020-05-24, 12:26
2,631

Алдартнууд байнга л нэрээ сольж байдаг. Энэ нь зөвхөн илүү дээр сонсогдож байгаагаас болдоггүй байна. Үүнийх нь ард их сонирхолтой түүхүүд байх нь ч бий.

Алдартнуудын тайзны нэр ямар утга, түүхтэй вэ?
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

1 "Pink"

Alicia Beth Moore буюу дуучин "Pink" тайзны нэрээ зохиохдоо "Reservoir Dogs" кинон дээр гардаг Ноён Pink-ын нэрнээс санаа авчээ. Учир нь тэрбээр Ноён Pink-ын дүртэй ухаалаг мөртлөө сахилгагүй зан аашаараа ижилхэн байсан гэнэ.

"Pink"

2 "2Chainz"

"2Chainz" эхийн сүүгээр өсөж торнисон хүүхэд гэдгээ бэлгэдэн эхэндээ “Tity Boy” гэдэг нэртэй байжээ. Гэхдээ хожим үнэт эдлэлийн сонирхлыг нь илэрхийлсэн "2Chainz" гэдэг нэрийг авсан байна.

"2Chainz"

3 Леонардо ди Каприо (Leonardo DiCaprio)

Леонардо Ди Каприогийн нэрийг өгөхдөө эцэг эх нь Леонардо да Винчигийн нэрнээс санаа авчээ.

Тодруулбал ээж нь музейд да Винчигийн зургийг хараад зогсож байтал Леонардо хэвлий дотроос нь гэнэт хүчтэй өшиглөж эхэлжээ. Тэгээд л аав нь хүүгээ Леонардо гэж нэрлэхээр шийдсэн гэнэ.

Леонардо ди Каприо (Leonardo DiCaprio)

4 Charlie XCX

Шарлотте Эмма Аичисон гоё тайзны нэр бодож олж чадаагүй тул MSN дээр нээсэн "Charlie XCX" гэх аккоунтын нэрээ сонгожээ.

Charlie XCX

5 Кэти Перри

Кэти Перригийн жинхэнэ нэр Katy Hudson бөгөөд тэрээр жүжигчин Kate Hudson-тай андуурагдахыг хүсээгүй учир нэрээ сольсон байна. 

Кэти Перри

6 Дэвид Боуи

1967 онд Дэвид Жонс The Monkees хамтлагийн Davy Jones-тай андуурагдахгүйн тулд овгоо өөрчлөх хэрэгтэй болжээ. Түүний шинэ овог Bowie нь Америкийн хувьсгалын баатар Jim Bowie-гийн хүндэтгэлд зориулагджээ.

Дэвид Боуи

7 The Weeknd

The Weeknd тайзны нэрээ найзтайгаа цуг гэрээсээ зугтаж байсан үеэс санаа авч зохиожээ. Тодруулбал тэр амралтын өдрүүдээр зугтаж байсан аж. Гэхдээ "The Weekend" гэдэг нэртэй Канад хамтлаг байдаг учир е-г нь хасч The Weeknd болгожээ.

The Weeknd

8 Дэвид Теннант

David Tennant-ийн жинхэнэ нэрийг David McDonald гэдэг бөгөөд түүнийг жүжигчний гараагаа эхлүүлж байхад аль хэдийнэ ижил нэртэй жүжигчин байсан учир нэрээ өөрчлөх хэрэгтэй болжээ. Тэр хөгжмийн сэтгүүл эргүүлж байгаад Pet Shop Boys-ын Neil Tenant-ын Tennant нэрийг сонгосон байна.

Дэвид Теннант

9 Опра Уинфри

Oprah Winfrey-гийн жинхэнэ нэр нь Библи дээр гардаг Orpah гэдэг эмэгтэйн нэр байжээ. Гэтэл хүмүүс Oprah гэж андуурч дуудсаар байгаад Oprah болчихсон гэнэ

Опра Уинфри

10 Брай Ларсон

Brie Larson-ы жинхэнэ овог нь Desaulniers байсан ч тэрээр дуудахадилүү амар нэртэй болохыг хүссэн учир нэрээ солихоор шийдэж өөрийн дуртай Америк хүүхэлдэйн нэр болох Kirsten Larson-оос санаа авчээ.

Брай Ларсон

11 Кеану Ривс

Алдарт жүжигчний нэр нь Хавай хэлний үг бөгөөд ke’anu гэдэг нь “уулын сэвшээ салхи” гэсэн утгатай байна. Гэвч түүний агентлаг нь эхэндээ Chuck Spadina болгож өөрчлөх гэж байсан байна.

Кеану Ривс

12 "Lorde"

Бидний Lorde нэрээр нь сайн мэдэх Ella Yelich-O’Connor нь багаасаа язгууртны эд зүйлсэд дуртай байсан бөгөөд тайзны нэрээ Lord гэж өгөх нь тун боломжийн санагдсан байна. Тэр илүү эмэгтэйлэг сонсогдуулахын тулд араас нь “е”-г залгажээ.

"Lorde"

13 "Cardi B"

"Cardi B" буюу Белкалис Алманзарыг вискиний брэндийн нэрээр "Bacardi" хэмээн хочилдог байжээ. Учир нь түүний эгчийг "Hennessy" хэмээн бас нэгэн вискиний нэрээр дууддаг байсан аж. 

Тэрээр инстаграм хаягаа энэ нэрээрээ нээсэн ч устгагдаад байсан тул "Cardi B" болгож өөрчилсөн нь хожим тайзны нэр нь болжээ.

"Cardi B"

14 Post Malone

Хэрэглэгчдэд дурын тайзны нэр зохиож өгдөг "myrapname.com" сайт түүнд Post Malone нэрийг өгчээ. Ингээд л Остин Пост олон юм бодолгүй шууд Post Malone нэртэй болсон байна.

Post Malone

15 Iggy Azalea

Iggy гэдэг нь түүний нохойны нэр бөгөөд Azalea нь ээжийнх нь амьдарч байсан гудамжны нэрээс гаралтай билээ.

Iggy Azalea

16 Nicki Minaj

Ники Минажийн жинхэнэ нэрийг Оника Мараж гэдэг. Найзууд нь түүнийг Ники гэж дууддаг байсан ба карьераа эхлүүлж байхад нь компани нь овгоо соль гэж шаардсан байна. Тэр одоо ч үүндээ дургүй гэнэ.

Nicki Minaj

17 Macklemore

Бэн Хаггерти тайзны нэрээ ахлах сургуульдаа хийж байсан жүжигчилсэн тоглолтын дүр болох “Профессор Маклемор”-ын нэрнээс санаа авчээ.

Macklemore

18 Майли Сайрус

Miley Cyrus-ын жинхэнэ нэрийг Destiny Hope Cyrus гэдэг бөгөөд хүүхэд байхдаа байнга инээдэг байсан учир түүнийг Smiley гэж хочилдог байжээ. Яваандаа Smiley нь Miley болж өсвөр насандаа энэ нэрээ өөрийн хууль ёсны нэр болгосон байна.

Майли Сайрус

19 Alicia Keys

Alicia Keys найзынхаа цоожтой цүнхийг онгойлгох гэж оролдож байсан зүүднийх нь талаар сонсоод Keys гэдэг нэрээ бодож олжээ. Тэрээр “Би Keys гэдгийг сонсоод би төгөлдөр хуур тоглодог, тэр нь түлхүүртэй холбоотой, бас түлхүүрээр хаалгыг онгойлгодог, би тэр хаалгыг нь онгойлгомоор байна гэж бодсон” гэжээ.

Alicia Keys

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()