53 настай Майк Тайсон спортдоо эргэн ирэхээ зарлажээ

2020-05-22, 16:08
1,764

Зодог тайлснаас хойш арван таван жилийн дараа дэлхийн хүнд жингийн боксын аварга 53 настай Майк Тайсон (Mike Tyson) дахин тулаан хийх хүсэлтэй байгаагаа зарлав. Мэргэжлийн боксчид түүний мэдэгдлийг маш нухацтайгаар хүлээж авсан байна. Учир нь "Төмөр Майк"-ийн хийсэн бичлэгээс үзвэл тэрбээр үнэхээр бэлтгэлээ сайн хангасан байгаа нь харагдсан юм. Тайсон өөрийн эхнэртээ болон хэдэн жилийн турш дагаж ирсэн цагаан хоолны дэглэмийн ачаар чадлаа хадгалж үлдсэн гэжээ. 

53 настай Майк Тайсон спортдоо эргэн ирэхээ зарлажээ
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Тэрбээр 15 жилийн дараа үнэхээр спортдоо эргэн ирж байгаагаа мэдэгдэхдээ бэлтгэл хийж буй бичлэгээ байршуулсан юм. Түүн дээрээс Тайсон үнэхээр сайн бэлтгэл хийсний хүчинд биеэ сайн хөгжүүлсэн болох нь харагдана. 

Тэрбээр зодог тайлсныхаа дараа биеэ гаргуунд нь гарган жин нэмсний дээр хар тамхи хүртэл хэрэглэх болсон байна. Харин Майк 10 жилийн өмнө өөрийгөө хөгжүүлэхээр шийдэн бэлтгэл хийн, цагаан хоолтон болж 22 кг хассан байна. 

"Би өмнө нь тулаанд бэлдэхдээ мах, бяслаг гол дуу иддэг байсан юм. Би гахайн махнаас бусдыг нь иддэг байсан ч удалгүй жин нэмж, үе мөч өвддөг боллоо. Тиймээс би дэглэмээ өөрчлөхөөр шийдсэн" гэж майк хэлжээ. 

Тэрбээр эхнэрийн хамтаар цагаан хоол идэж байнгын дасгал хийж эхэлсэн бөгөөд үүний ачаар эрүүлжин боксын ертөнцөд эргэж ирэхээр болсон аж. 

Хэдийгээр нас нэмсэн нь мэргэжилтнүүд түүний биеийг 10 жилийн өмнөхөөс илүү байна гэж магтжээ. Энэ бол түүний 43 настай байх үеийн зураг: 

Хэдийгээр хэзээ тулаан хийхээ мэдэхгүй байгаа ч майк удахгүй тэр цаг ирнэ гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. 

Майкын эхний өрсөлдөгч нь Эвенпэр Холифилд (Evender Hollifild) байх магадлалтай юм. 1997 онд Тайсон түүний чихийг тас хазаж байсан билээ. 

Өдгөө 57 настай ч Холифилд майктай нэг рингэн дээр хүч үзэхэд бэлэн гэдгээ олон нийтийн сүлжээгээр мэдэгджээ. 

Тайсон мөн амжилттай бизнес эрхлэгч болсон бөгөөд 2018 онд Калифорни мужид эмчилгээний зориулалттай марихуан тариалах болжээ. Тайсон 40 акр талбайгаас сард 500 мянган ам.доллар олдог гэнэ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()