ДДЭШ-ээс үнэгүй үзэж болох шилдэг 10 кино

2020-05-22, 16:17
1,081

Шинэхэн гарсан кинонуудыг заавал театрт үзэх, эсвэл жилийн дараа телевизээр гарахад нь үздэг явдал нэгэнт ард хоцорч, өнөө үед хүн бүр Монгол орны хаанаас ч дуртай киногоо дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэж чаддаг болсон. Тэгвэл Юнителээс санал болгож буй "Collective" группт бүртгүүлээд ДДЭШ-ээс гэр бүлээрээ хүссэн киногоо ҮНЭГҮЙ үзэх боломжтой болжээ. Ингээд ДДЭШ-ийн кино санд буй онцлох 10 кино, тэдгээрийг хэрхэн үнэгүй үзэх зааврыг хүргэж байна.

ДДЭШ-ээс үнэгүй үзэж болох шилдэг 10 кино
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 "ЗУРА"

2019 он... Прокурор Ганзориг, Мөрдөгч Алтанцоож нар УИХ-ын гишүүн Доржийн амь насаа алдсан учир битүүлэг хэрэг дээр томилогдон ажиллаж эхэлнэ...

"37-р точка" олон ангит киногоор монголчуудыг байлдан дагуулсан "Фантастик" продакшны залуус дараагийн кино төслөө үзэгчдэд хүргэхэд хэдийн бэлэн болжээ.

Тэд энэ удаагийн бүтээлээ ЗУРА хэмээн нэрлэсэн бөгөөд тус үг нь Санскрит хэлнээ дайчин, тэмцэгч гэсэн утгыг илэрхийлдэг аж. Тус киногоор өнөөгийн нийгмийн харанхуй талыг шүүмжлэлтэйгээр харуулж, залууст өөрийн хөдөлмөрөөр хөлсөө дуслуулж олсон зүйл л хамгийн амттай байдаг гэдгийг ойлгуулахыг зорьсон гэж Фантастик продакшны захирал Б.Батсайхан дурджээ. 

"ЗУРА"

2 T2 Trainspotting

Найзуудаа залилж, мөнгийг нь аван зугтаад 20 жил болсны дараа Марк Рентон төрөлх Эдинбург хотдоо эргэн ирнэ. Хуучин найзуудтайгаа уулзаж, шинэ бизнес эхлүүлэхийг хүсэх ч эртний өс хонзон төлөвлөгөөг нь буруугаар эргүүлнэ...

90-ээд оны залуусын амьдралыг тодорхойлсон гэгддэг "Trainspotting" киноны үргэлжлэл болох энэхүү бүтээл нь жүжигчин Эюан Макгрегор тэргүүтэй алдарт дөрвөлийг дахин цуглуулжээ. Өмнөх ангиасаа дутахгүй сайн болсон цөөхөн кинонуудын нэг бөгөөд шүүмжлэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авсан бүтээл юм.

T2 Trainspotting

3 "Abominable"

Шанхайд амьдардаг бяцхан охин И, түүний шинэ найз Эверест нарын Гималайн хүрэх аяллын тухай өгүүлэх энэхүү бүтээл нь үзэгчдэд халуун дулаан мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ өнгө, дүрслэлийн гайхалтай ертөнцөөр аялуулах болно...

Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан чанартай хүүхэлдэйн кино бүтээдгээрээ алдартай "Dream Works" кино компани өнгөрсөн онд нэгэн цоо шинэ Ази дүрийг гаргаж ирсэн нь өхөөрдөм цасны хүн "Эверест"  байлаа. Олон кино наадамд нэр дэвшиж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан энэхүү бүтээл нь хүүхдийн баярын төгс сонголт байх болно.

"Abominable"

4 "Underwater"

Далай доорх өрөмдлөгийн станц дээр осол гарснаас болж ажилчид нь аюулгүй газар руу амь тэмцэн хүрэх хэрэгтэй болно. Гэвч өмнө нь хэн ч харж байгаагүй далайн ёроолын нууцлаг мангасууд тэднийг угтана...

"20-р зуун Фокс" компаний энэ онд бүтээсэн "Underwater" кинонд Кристен Стюарт, Винсен Кассель зэрэг шилдгүүд тогложээ. Аймшгийн, зөгнөлт зохиолын мастер Лавкрафтын алдарт "Ктулхугийн домог" дээр гардаг далайн ёроолын мангасын түүхийг анх дэлгэцийн бүтээлд ашигласан гэдгээрээ энэхүү кино нь онцлог юм.

"Underwater"

5 "Frozen II"

Ид шидийн хүчээр цас, мөсийг удирдаж чаддаг гүнж Эльза өөрийн Аренделийн хаант улсдаа нэг л аз жаргалтай байж чадахгүй. Ингээд тэрээр нэгэн нууц дуудлагад хөтлөгдөн улсаа орхиж, хараагдсан ой, харанхуй тэнгисийг зорих аялалд гарна...

Дэлхийн бүхий л охидын хайрыг татсан Анна, Эльза нарын түүх өнгөрсөн онд эргэн ирсэн даруйдаа бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон хүүхэлдэйн киноны жагсаалтын 2-рт бичигдсэн юм.

"Frozen II"

6 "Белград зочид буудал"

"Элеон зочид буудал" цувралын төгсгөлд хоёр тийшээ болсон Паша, Даша хоер дөрвөн жилийн дараа Серби улсад санамсаргүй тааралддаг байна. Тэдний хайр эргэн сэргэх болов уу...

Зочид буудлын ажилчдын хөгжилтэй адал явдлыг харуулсан "Элеон" болон "Гранд зочид буудал" цувралуудын үргэлжлэл болох энэхүү бүтээлийг үзэгчид өнгөрсөн 3-р сараас хүлээн авч эхэлсэн билээ. 

"Белград зочид буудал"

7 "The Lighthouse"

Зуугаад жилийн өмнө далайн шуурга, өтгөн манан, цахлай шувуунаас өөр юмгүй гэмээр нэгэн арал дээрх залуу эр Эфрайм гэрэлт цамхгийн харуул хийхээр ирнэ. Удалгүй арал дээр түүнтэй цуг амьдрах ахмад харуул нэг л биш болохыг тэр мэдрэх бөгөөд өөрөө ч яваандаа эрүүл ухаанаа алдаж байгааг ухаарна...

Хар цагаан өнгөтэйгөөр хийгдсэн, Роберт Паттинсон, Виллем Дефо нарын тоглосон сэтгэл зүйн аймшгийн төрлийн энэхүү бүтээл нь өнгөрсөн онд багагүй шуугиан дэгдээсэн билээ. Эртний Грек, Ромын домгийн олон шинжийг үзэгчийн сэтгэхүйд нөлөөлөх уй гунигтай, нууцлаг, харанхуй хэв шинжтэй хослуулсан нь энэхүү киног бусдаас өвөрмөц болгож байгаа юм.

"The Lighthouse"

8 "Arrival"

Хэл шинжлэлийн профессор Луиза Банкс дэлхий даяарх 12 байршилд гэнэт гарч ирсэн аварга том сансрын хөлгүүдийг шинжлэх судлаачдын элит багийг тэргүүлдэг. Ингээд Банкс багийнхаа хамтаар харь гаригийн зочидтой холбоо тогтоох арга замыг богино хугацаанд олох хэрэгтэй болдог. Тэрбээр өөрийн амь нас болон магадгүй бүх хүн төрөлхтнийг аврахын тулд бүх хүч чадлаа зарцуулан харийн хэлийг судалж байгаа талаар энэ кинонд өгүүлнэ...

2016 оны шилдэг бүтээлүүдийн нэгт тооцогддог "Arrival" кино сүүлийн жилүүдэд гарсан шилдэг шинжлэх ухааны зөгнөлт кинонд зүй ёсоор тооцогддог юм. Түүнчлэн 2017 оны Оскарын шагналын 8 төрөлд тус кино дэвшиж байсан билээ.

"Arrival"

9 "Kong: Skull Island"

АНУ-ын Засгийн газар Номхон далайн өмнөд хэсэгт нэгэн судлагдаагүй арал байгааг тогтоосны дараа тусгай судалгааны багийн тийш нь илгээнэ. "Гавлын арал" буюу "Skull Island"-д ирсэн тэдгээр хүмүүс тэнд олон тооны үлэмж биетэй зэрлэг амьтад байгааг ол мэднэ. Тэдний дунд харин хамгийн аюултай нь Конг хэмээх аварга бич байх бөгөөд багийнхан амьд үлдэхийн тулд шаардлагатай бүгдийг хийхээс өөр араггүй болно...

Алдарт Кинг Конгийн тухай хамгийн сүүлд гарсан дэлгэцийн бүтээл "Kong Skull island" үнэхээр үзэгчдийн хүсэн хүлээж байсан кино болж чадсан билээ. Мөн энэхүү кино "Monsterverse" буюу аварга мангасуудын цувралын нэг хэсэг болж байгаагаараа онцлог юм.

"Kong: Skull Island"

10 "Bridge of Spies"

Хүйтэн дайны үед АНУ-д баригдсан ЗХУ-ын тагнуулыг өмгөөлөх үүрэг авсан Жэймс Б. Донован хэмээх хүний бодит амьдралаас энэхүү киног сэдэвлэн бүтээжээ. Тэрбээр тэрхүү тагнуулыг амжилттай өмгөөлсөн төдийгүй ЗХУ-д баригдсан АНУ-ын тагнуулыг хүртэл эх оронд нь буцаах хэлэлцээрийг хэрхэн хийж байгаа тухай энэ кинонд өгүүлнэ.

"Bridge of Spies"

Дээрх бүтээлүүд болон бусад олон шинэ, шилдэг кинонуудыг та ДДЭШ-ээс үнэгүй үзээрэй. Үүний тулд та U-Point-ийн Collective группт 2-5 Юнителийн дугаараа бүртгүүлээд Холливуд, Ази, Монгол кино багцууд болон "Кино театр" сувгаас үнэгүй үзээрэй.

Дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгүүлэх зааврыг ЭНД дарж авна уу.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.