Финланд улсын иргэддээ мөнгө тараах туршилтын үр дүн ямар байсан бэ?

Бүх нийтэд суурь орлого олгох хамгийн удаан хугацаанд явуулсан энэхүү туршилтаар ийм төлбөр нь иргэдийн ирээдүйд итгэх итгэл, тэдний ёс суртахууны болон сэтгэл зүйн байдал, санхүүгийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ. Түүгээр ч үл барам ажил эрхлэлт бага зэрэг нэмэгддэг болох нь тодорхой болжээ. 

Финланд улсын иргэддээ мөнгө тараах туршилтын үр дүн ямар байсан бэ?

Бүх нийтийн суурь орлого гэдэг нь иргэдэд тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмжийг сар бүр олгохыг хэлдэг юм.

Туршилтыг Финланд улсад 2017 оны 11-р сараас эхлэн 2018 оны 10-р сард явуулсан байна.

Энэ хугацаанд 25-58 насны хоёр мянган ажилгүй иргэн сард 560 евро авсан байна. Тухайн хүн ажилд орох болон цалингаа нэмэгдүүлэх үед тэтгэмж буурсангүй. Туршилтыг батлагдсан хууль тогтоомжийн хүрээнд явуулсан тул Финланд улсын иргэн туршилтад оролцохоос татгалзах үндэслэл байгаагүй гэнэ. 

Туршилтын дүнг стандарт тэтгэмж авдаг 173 мянган албан ёсны ажилгүйчүүдийн дундажтай харьцуулжээ. Гайхалтай нь суурь орлого авдаг хүмүүс туршилтын үеэр дунджаар 78 хоногийн дотор ажилтай болсон нь албан ёсны ажилгүйчүүдийнхээс 6 хоногоор илүү байв.

Ажилгүйдлийн албан ёсны тэтгэмж биш суурь орлого авдаг хүмүүсийн санхүүгийн байдал, сэтгэлзүйн эрүүл мэнд сайжирч, ирээдүйд итгэх итгэл нь мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()