Хөл хорионы үед эрдэнэс олсон гэр бүл

Олон жилийн өмнө нас барсан эмээ нь олон жилийн дараа ч гэр бүлээ гайхшруулж чадсан байна. Францад хорио цээрийн дэглэм хэрэгжиж эхэлмэгц нэгэн гэр бүл Парисаас баруун өмнөд зүгт байрлах Луаре голын эрэгээс холгүй Вендоме хотод хуучин гэр бүлийн байшинд суурьшжээ.

Хөл хорионы үед эрдэнэс олсон гэр бүл
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Ирснээс хэд хоногийн дараа хүүхдүүд даавуугаар майхан барьж тоглохоор шийдэв. Эцэг нь хүүхдүүддээ эмээгийнхээ хувцасны шүүгээнд "барилгын материал" хайхыг зөвлөсөн аж.

Хүүхдүүд шүүгээг ухаж байх үед нэлээд хүнд тоосго шиг хоёр зүйл унав. Тэд үүнийг тоолгүй тоглоомоо үргэлжлүүлсэн байна. 

Орой нь хүүхдүүд олсон зүйлээ санаж аавдаа хэлэв. Тэрбээр "тоосго" үиг зүйлийг хуучны хутганы гэр суурь хэмээн бодсон гэжээ. Тэдний эмээ тансаг зүйлд дуртай байсан бөгөөд гялалзсан өнгөтэй хутганы суурь байхаас өөр гарцгүй хэмээн хүүхдүүдийн эцэг таамагласан байна.

"Ерөнхийдөө, энэ бол үнэхээр баялаг гэж хэлж болохоор зүйл" гэж "Vendome" дуудлага худалдааны газрын эрхлэгч Филипп Руайлак тайлбарлав.

Филипп хүүхдүүдийн аавтай уулзаад яг юу олсон болохыг нь тэр даруй мэджээ. Тэдгээр 2 тоосго нь тус бүртээ 1 кг жинтэй алтан гулдмай байв. 

Үүнийг сонссон хүүхдүүд нь "Бид усан сантай болно!" гэсэн аж. 

Тэдний эмээ 1967 онд тэрхүү алтыг олж авсан бөгөөд энэ бүх хугацаанд тэр нь чимээгүйхэн шүүгээний гүнд хаа нэгтээ хэвтэж байсан байна. 

Тус гэр бүл зургадугаар сарын 16-ны өдөр дуудлага худалдаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр гулдмайнуудыг хоёуланг нь худалдаанд гаргахаар болжээ.

Алтны үнэ одоо хэлбэлзэж байна. Оны эхэнд нэг килограмм гулдмайн үнэ ойролцоогоор 43,000 еврогийн үнэтэй байсан бол өнөөдөр 52,000 болжээ. Магадгүй зургадугаар сарын дунд гэхэд 54 мянган еврогийн үнэд хүрч магадгүй гэж дуудлага худалдаа эрхлэгч газрын төлөөлөгч таамагласан байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()