"Бурхад лав галзуурсан байх" кино хэрхэн бүтсэн тухай сонирхолтой баримтууд

Өмнөд Африкчуудын бүтээл, 1980 онд дэлгэцнээ гарсан, адал явдалт инээдмийн жанрын "Бурхад лав галзуурсан байх"  (The Gods Must Be Crazy) киног та санаж байгаа байх. Хэдий бага зардлаар бүтсэн ч тэр үедээ дэлхий дахинд хит болж, шилдэг бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогдох болсон юм. Никсау, Сандра Принслу, Мариус Вейерс, Лоу Вервей зэрэг жүжигчид энэхүү киноны гол дүрд тогложээ.

"Бурхад лав галзуурсан байх" кино хэрхэн бүтсэн тухай сонирхолтой баримтууд
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

1. Киноны гол дүрд тоглосон Никсау нэртэй бушмен эрийг найруулагч Жэймс Юйс бушменчүүдийн жирийн нэгэн омгоос олсон байна. Тэрээр уг кинонд тоглоод ердөө 2000 долларын цалин авчээ. 

Харин Жэймс Юйс нас барахынхаа өмнө буюу 2003 онд Никсауд сарын сургалтын тэтгэлэг, нөхөн төлбөр болох 20000 долларыг олгосон байна.

2. Уг кино нь 1980 онд Америкаас бусад орны гаргасан хамгийн ашиг орлоготой бүтээл болжээ. Дэлхийн зах зээлээс ойролцоогоор 140-200 сая долларын ашиг олсон байна.

3. Тухайн үед ӨАБНУ-ын эсрэг тавигдсан байсан олон улсын хоригоос болж уг киног Ботсван улсын бүтээл гэж бүртгүүлжээ. Найруулагч нь Өмнөд Африк хүн бөгөөд зардлыг нь ч тус улсаас гаргасан юм.

4. Кино зураг авалтын баг ердөө 30 хүнээс бүрдсэн бөгөөд тэд бараг бүгдээрээ шахуу 20-22 настай байжээ. Найруулагчаас яагаад ийм залуу баг бүрдүүлснийг асуухад олон асуулт асуудаггүй, бас хэлсэн болгоныг нь гүйцэтгэдэг болохоор гэж хариулсан байна.

5. Жүжигчин Сандра Принслоу ярихдаа африк аялгаа засч чадахгүй байсан тул америк хүнийг хөлслөн авч дуу оруулалт хийжээ.

6. Хүнд нөхцөлд хэдэн сар үргэлжилсэн зураг авалтын улмаас найруулагч тэр үед зүрхний шигдээс болж, үхэх дөхжээ. Түүнийг тэнхэрч байх хооронд Өмнөд Африкийн өөр нэг найруулагч ажлыг нь хийж байв.

7. Кинонд оролцон тоглосон бушмен, хоттентот омгийн хүмүүс ямар ч хөлс аваагүй байна. 

8. Эхний 2 ангийн продюсер Бот Троски киноны үргэлжлэл бүтээлүүдийг маш муу, "хог" кинонууд болсон гэж үздэг. "Бурхад лав галзуурсан байх" кино амжилттай болсны дараа 1994 он хүртэл нийт дөрвөн үргэлжлэл ангийг бүтээсэн байдаг.

9. Киноны 2-р ангийг 1985 онд гаргах байсан ч зохиогчийн эрхтэй холбоотой олон асуудал гарснаас болж дөнгөж 1989 онд үзэгчдийн хүртээл болжээ.

10. Зарим улсууд уг киног арьс өнгөний үзэл гаргасан гэсэн үүднээс гаргахыг хориглож байжээ. 

11. Жүжигчин Никсау киноны үргэлжлэл ангиудад тоглож мөнгө ихээр олох боломжтой байсан ч өөрөө жижигхэн ферм ажиллуулахыг илүүд үзжээ. Хожим тэрээр төрөлх омогтоо эргэн ирж, насан эцэслэх хүртлээ тэндээ амьдарсан байна.

12. Калифорни дахь нэгэн кино театр энэхүү киног 532 өдрийн турш гаргажээ. Энэ нь тус мужид нэг киног хамгийн олон удаа толилуулсан рекорд болон бүртгэгджээ. Харин Австралийн Брисбэн хотын кино театруудад "Бурхад лав галзуурсан байх" 2.5 жилийн турш дэлгэцнээс буугаагүй байдаг.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()