Цонхныхоо тавцан дээр ургуулж болох 7 хүнсний ногоо

Коронавирусын халдварын тархалт тахлын хэмжээнд хүрч, хүмүүсийн энгийн амьдралын хэмнэл алдагдсан энэ цаг үед хүнсний ногоог зах, дэлгүүрээс шинээр нь худалдан авах нь хэтэрхий эрсдэлтэйд тооцогдох болсон. Тэгвэл энэхүү нөхцөл байдлыг өөртөө стрессгүйгээр мөн мөнгөнд хэмнэлттэйгээр даван туулах нэгэн арга бол гэртээ, цонхныхоо тавцан дээр хүнсний ногоо тариалах явдал юм. Ингээд танд тасалгааны нөхцөлд ургуулах боломжтой ногоонууд болоод тэдгээрийг хэрхэн тарих аргуудыг танилцуулж байна. 

Цонхныхоо тавцан дээр ургуулж болох 7 хүнсний ногоо
БРЭНДИЙН САР!
Хаах
Сурталчилгаа

1 Салатны навч

Ихэнх төрлийн салат навчийг гэртээ тариалах боломжтой.  Хамгийн хялбар нь усан-кресс салат навч бөгөөд нэмэлт бордоо шаардахгүйгээр, чийглэг байвал л хурдан ургадаг. Гэхдээ хэтрүүлэн усалж болохгүй гэдгийг санаарай.

Салатны навч

2 Бууцай

Хүн бүрийн дуртай бууцайг ургуулахад цэцгийн сав байхад л хангалттай бөгөөд савны ёроолд хагархай тоосго, жижиг хайрга чулуунуудыг хийх хэрэгтэй. Бууцай наранд дуртай ургамал тул нартай газар тавьж ургуулаарай.

Бууцай

3 Яншуй

Хэрвээ та яншуй ургуулахаар шийдсэн бол нэн түрүүнд яг ямар төрлийн яншуй ургуулахаа сонгох хэрэгтэй бөгөөд буржгар яншуй нь салат чимэглэхэд, харин энгийн яншуйг хоолонд хийхэд тохиромжтой гэнэ.  20 см-ээс багагүй өндөртэй цэцгийн сав болон нартай цонхны тавцан байхад л хангалттай.

Яншуй

4 Сонгино

Ямар ч хоолыг сонгиногүйгээр төсөөлөхийн аргагүй. Сонгино нь хаана ч хамаагүй ургадаг бөгөөд ганц аяга усанд ч хялбар ургуулж болдог. Харин та их хэмжээний ургац хураахыг хүсэж байвал дэлгүүрээс тусгай зориулалтын сав худалдаж аваарай. 

Сонгино

5 Улаан лооль

Орчин үед дэлгүүрийн лангуун дээрээс амттай улаан лооль олох хэцүү болсон. Харин гэрийн нөхцөлд нэмэлт бордоо, хүний биед хортой шавж устгалын бодисгүйгээр амттай улаан лооль ургуулах амархан гэвэл та итгэх үү? Үрлэн улаан лоолийг гэртээ цонхны тавцан дээрээ ургуулахад хамгийн хялбар бөгөөд нэг дор их ургац өгдгөөрөө алдартай. Улаан лооль нь хэт халуунд буюу +30 хэмд ургадаггүйг санах хэрэгтэй. 

Улаан лооль

6 Улаан лууван

Улаан лууван буюу монголчуудын нэрлэж заншсанаар ''редиск''-ийг гэртээ ургуулахын тулд хурдан ургадаг, бүдэг гэрэлтэйд ч ургах боломжтой төрлийг сонгосон нь зүйтэй.  Үүнээс гадна энэхүү ногоо их зайд дуртай байдаг учир том саванд тарих хэрэгтэй. Сайн арчилж, тогтмол усалбал гурван долоо хоногийн дараа гэхэд л та ургац хурааж чадна.

Улаан лууван

7 Амтат чинжүү

Өөртөө тоос хүртээдэг жижиг  хэмжээтэй амтат чинжүүг гэртээ ургуулахад хамгийн тохиромжтой байдаг.  Амтат чинжүүнд зориулж өргөн сав сонгох хэрэгтэй бөгөөд илүүдэл усыг зайлуулах зорилгоор савны ёроолд жижиг жижиг нүх гаргах хэрэгтэй. Үүнээс гадна цонхны тавцан дээр халуун чинжүү ургуулж болдог. Энэ нь давхар чимэглэлийн үүрэг гүйцэтгэдэг.

Амтат чинжүү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()