Ямар дүр төрхтэй хүнд бид өөрийн мэдэлгүй татагддаг вэ? (Сэтгэл зүйн нөлөө)

Гоо үзэсгэлэн гэдэг хүн бүрийн хувьд харьцангуй ойлголт. Нэг хүнд хамгийн үзэсгэлэнтэй санагддаг төрх өөр нэгэнд үзэшгүй муухай харагдаж болно. Гэсэн хэдий ч энэ ойлголт нь бодит байдал дээр худлаа байх нь элбэг хэмээн судлаачид дүгнэжээ. Тэдний үзэж буйгаар ихэнх хүмүүст таалагдах нийтлэг дүр төрхүүд байдаг аж. Саак.мн хүмүүсийг өөртөө татах увдистай онцлог дүр төрхүүдийг танилцуулж байна. 

Ямар дүр төрхтэй хүнд бид өөрийн мэдэлгүй татагддаг вэ? (Сэтгэл зүйн нөлөө)
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1 Хоолны дэглэм

Хоолны сонголтууд эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдэд илүү сэтгэл татам харагдуулдаг гэнэ. Талх болон гоймон идсэн үнэрээс илүү жимс ногооны үнэр тааламжтай байдаг байна.

Хоолны дэглэм

2 Ерөнхий байдал

Бидний тархи нийтлэг төрхийг илүүд үздэгтэй холбоотойгоор эсвэл биологийн давуу байдлыг бодолцож, бид илүү энгийн төрхийг илүүд үздэг гэх судалгаа гарчээ.

Ерөнхий байдал

3 Бэлхүүсний харьцаа

Бэлхүүс болон ташааны харьцаа нь эмэгтэй хүний хамгийн чухал хэсгүүдийн нэг байсаар иржээ. Элсэн цаг мэт нарийн гуалиг бэлхүүстэй эмэгтэй хэзээд үзэсгэлэнтэйд тооцогддог байна.

Бэлхүүсний харьцаа

4 Хүүхэн хараа

Хүний хүүхэн хараа нь баяртай байх үед томрох гэх мэтээр тухайн үеийн мэдрэмжээс хамаарч хэмжээгээ өөрчилдөг.

Зарим судалгааны үр дүнгээс үзвэл том хүүхэн хараатай хүн бусдыг татах нь хурдан байдаг бөгөөд учир нь тэр хүн өөрийг нь мөн адил сонирхож байгаа мэт харагддагтай холбоотой. Эрт үед, Итали эмэгтэйчүүд "белладонна" хэмээх хорт ургамлын хандыг хэрэглэн хүүхэн хараагаа албаар томруулдаг байжээ.

Хүүхэн хараа

5 Дуу хоолой

Бүдүүн хоолойтой эрчүүд аливаад буурь суурьтай нэгэн мэт санагддаг бөгөөд энэ нь  эмэгтэйчүүдийг татах үзүүлэлт болдог байна.

Дуу хоолой

6 Үнэр

Эмэгтэй хүний үнэр эрэгтэйчүүдэд дур булаам санагдахад нөлөөлдөг байна. Oвульяцын үе буюу мөчлөгийн дунд үед даавар ялгаралт ихсэж, эмэгтэйн үржих чадварыг илтгэдэг бөгөөд энэ нь эрчүүдийг татах бас нэгэн хүчин зүйл болдог ажээ.

Үнэр

7 Амт

Бид үнсэлцэх үед их хэмжээний нянг солилцдог байна. Энэ нь биднийг тэр хүнтэйгээ тохирох эсэхийг олж мэдэхэд тусалдаг. Тийм учир тухайн хүний өвөрмөц ''амт'' бидний тэдэнд татагдах эсэхэд нөлөөлдөг байна.

Эх сурвалж: Bright Side

Амт

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()