Бодибилдингийн спортод гологдсон "Солонгосын Халк"-ын түүх

Зарим тохиолдолд их хэмжээний мөнгө, баян эцэг эхийн дэмжлэг ч хүнийг дэлхийн хэмжээний алдартан болоход нөлөөлж чаддаггүй. 31 настай тэрбумтан Жэ Ён Ха өөрийгөө ''Солонгосын Халк'' хэмээн нэрийддэг ч тэрбээр дэлхийн  хэмжээний бодибилдингийн ертөнц түүний зүтгэлийг үнэлсэнгүй. Яагаад юм бол?

Бодибилдингийн спортод гологдсон "Солонгосын Халк"-ын түүх
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

Тэрбээр солонгосын газрын тос, барилгын бизнес эрхлэгч тэрбумтан ''олигархи'' гэр бүлд төрсөн байна. Тэрээр хэдэн жилийн өмнө Москвад суралцаж байсан гэнэ.

Залуу Инстаграм хуудаснаа эцэг эхийнхээ мөнгийг ичгүүргүйгээр гайхуулдаг аж. Тэр хувийн нисдэг тэрэг, усан завь, гоёл чимэглэл, ховор амттан гэх мэт зүйлсийн зургийг өөрийн цахим хуудаснаа оруулдаг. 

Харин сүүлийн үед дээрх баялагийн зураг бага зэрэг цөөрсөн ч ''Халк''- ийн бэлтгэлийн зураг болон бичлэг огт цөөрөөгүй аж.  Тэрээр ''төмөр өргөх'' маш их хоббитой бөгөөд ''Солонгосын Халк'' хэмээх нэртэй болсон ч бэлтгэл хийсээр л байгаа гэнэ.

Жэ Ён алдартнуудтай зураг авахуулах дуртай. Домогт Арнольд Шварценеггертэй авахуулсан зургийг харахад л Жэ Ён түүнийг огт хүндлэхгүй буй нь илэрхий харагдана.

Түүний бие галбирыг харсан хүмүүс жинхэнэ, дасгал хөдөлмөр хийж олж авсан бие гэдэгт эргэлздэг. Залуу 163 см өндөртэй, 114 кг жинтэй. Тэрбээр төрөл бүрийн бодибилдингийн тэмцээнд хүч сорих дуртай ч амжилт түүнээс ''зугтдаг'' гэнэ. Жэ Ён Өмнөд Солонгосын бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд арваннэгдүгээр байранд орсон байна. 

Түүний хоёр толгойт булчингийн тойргийн хэмжээ 56 см боловч түүний булчин ямар ч хэлбэргүй, хиймэл мэт харагдана.

Үүнээс гадна  хүндийн өргөлт, гар барилдаанд хүчээ үзсэн ч хожуу байранд оржээ.

Хэвтээ шахалтанд тэрээр 250кг жинг өргөж чадсан бол, хоёр толгойт булчиндаа 90кг жинтэй штангийг 10 удаа өргөдөг гэнэ. Хэр үнэмшилтэй сонсогдож байна?

Жүжигчин Линдси Лоханы хамтаар

Эцэст нь “алтан хүүхэд” их хэмжээний хөрөнгөтэй ч бодибилдингийн ертөнцөд амжилт үзүүлж чадаагүйгээр зогсохгүй,  төгс галбирыг ч  бүтээж чадаагүй гэнэ.  Зөв бэлтгэл хангалттай хийсний ачаар л шилдэг тамирчин болж чадна уу гэхээс биш мөнгө хөрөнгө спортын амжилтанд нөлөөлдөггүй бололтой.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()