Таныг ямар ч үед эрхэмсэг харагдуулах нүүр будалтын төрлүүд

Зар сурталчилгааны замбараагүй эрин үед амьдарч буй энэ үед охид бүсгүйчүүд алдартнуудын сурталчилсан бүх л нүүр будгийг авч, ингэснээр тэдэнтэй адилхан төгс харагдана гэж итгэдэг. Гэсэн хэдий ч хүн бүрийн биеийн онцлог, арьсны байдал өөр өөр байдаг бөгөөд хэн нэг алдартны хэрэглэдэг зүйл танд таарахгүй ч байж мэдэх учир сонголтоо зөв хийгээрэй. 

Таныг ямар ч үед эрхэмсэг харагдуулах нүүр будалтын төрлүүд
БРЭНДИЙН САР!
Хаах
Сурталчилгаа

1 Толигор, гэрэлтсэн арьс

Толигор арьс, хөнгөн зөөлөн будалт нь өдөр тутмын амьдралд маш тохиромжтой байдаг.  Тэгвэл та нүүрний өнгийг жигд харагдуулах хөнгөн бүтэцтэй кремийг сонгох хэрэгтэй.  Хэт их өө дарагчтай өтгөн крем, хуурай (matte) энгэсэгнээс татгалзаарай.

Зөвлөмж: Гэрэлтсэн арьстай болохын тулд түрхэж буй кремэндээ дусал шингэн гэрэлтүүлэгч (highlighter) хийхэд л хангалттай гэнэ. Энэ аргыг нүүр будагч артистууд ихээр ашигладаг.

Толигор, гэрэлтсэн арьс

2 Хацар өнгөлөгч

Гэрэл сүүдэр гэгч зүйл газар авсан цагаас хойш бүсгүйчүүд хацар өнгөлөгчийг төдийлөн хэрэглэхээ больсон билээ.  Алдарт Бобби Браун хэлэхдээ: ''Эмэгтэй хүнд крем, хацар өнгөлөгч, хөмсөгний харандаа эсвэл гель заавал байх ёстой'' гэжээ. Та нүд уруулаа будаагүй байж болох ч хацар өнгөлөгчийг заавал хэрэглээрэй.  Энэ нь таны арьсыг амарсан, таатай харагдуулах болно.

Зөвлөмж: Жимсний өнгөтэй хацар өнгөлөгчийг сонгох нь арьсыг илүү залуу харагдахад тустай.

Хацар өнгөлөгч

3 Нүдний хүрээлэгч

Тод өнгийн нүдний контур нь үргэлж өвөрмөц харагддаг учир загварын үзүүлбэрүүд дээр дизайнерууд хурц өнгийн контурыг сонгодог билээ. Гэхдээ нүдний хар контур бол хэзээ ч хоцрогдохгүй.

Зөвлөмж: Хэрвээ та контур хэрэглэх дуртай бол дээд зовхины сормуусныхаа дотор хэсгийг мөн харлуулаарай. Энэ нь таны сормуусыг илүү өтгөн харагдуулах болно. Үүнээс гадна энэ будалт нь хүн бүрт зохино.

Нүдний хүрээлэгч

4 Улаан уруулын будаг

Улаан уруулын будаг гэдэг ялалтын зэвсэг бөгөөд үргэлж эмэгтэй хүнийг тансаг, үзэсгэлэнтэй харагдуулдаг. Хэт тод будалтыг хийхгүйн тулд нүдээ даруухан будаж, зөвхөн уруулаа улаанаар будах хэрэгтэй.

Зөвлөмж: Уруулаа том харагдуулахын тулд уруулын будагнаасаа нэг өнгөөр цайвар уруул хүрээлэгч авч, доод уруулныхаа голын хэсэгт түрхэнэ. Ингээд дээр нь уруулын будгаа түрхэхэд таны уруул том харагдах болно.

Улаан уруулын будаг

5 Хөмсөг

Төгс хөмсөг засалт орчин үед моодноос гарсан бөгөөд харин бага зэрэг замбараагүй мэт хөмсөг моодонд орсон юм.

Зөвлөмж: Хөмсөг будахад зориулсан бүдэг гелин будгийг сонгох хэрэгтэй бөгөөд үүний тусламжтайгаар хөмсөгнийхөө хэлбэрийг засаж, өтгөн, өнгөлөг харагдуулна.

Хөмсөг

6 Саатай нүдний будаг

Саатай нүдний будаг нь гайхалтай нүдтэй болоход туслана.  Энэ төрлийн будгийг ашигласнаар та маш олон хүнээс таатай үг сонсох болов уу. Гэхдээ мэдээж өдөр тутамдаа бус харин баяр ёслол, үдэшлэгийн үеэр хэрэглэхээ мартуузай.

Зөвлөмж: Smoky нүдний будалт хийсэн үедээ зовхиныхоо гол хэсэгт цайвар өнгийн саатай нүдний будгийг түрхэхэд л хангалттай.

Саатай нүдний будаг

7 Уусгалт бол урлаг

Тод өнгийн нүдний будаг нь бор өнгийн нүдэнд төгс зохицдог хэдий ч төгс харагдахын тулд сонголтыг зөв хийх хэрэгтэй. Хэрвээ тансаг харагдахыг хүсэж байвал ойролцоо өнгийн будагнуудыг хооронд нь хослуулаарай.

Зөвлөмж: Төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авах цаг зав, мөнгөө хэмнэхийн тулд та цайвар өнгийн хацар өнгөлөгчийг сонгоорой. Үүнийг та нүдэн дээрээ  ч тэр уруул дээрээ ч тэр түрхэх боломжтой. Ингээд сайн тараасны үр дүнд ойролцоо өнгийн будалт бэлэн боллоо л гэсэн үг.

Уусгалт бол урлаг

Эх сурвалж: AdMe

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()