Усны ёроолоос хүмүүст бэлэг авчирдаг "өглөгч" далайн гахайтай танилц!

Хүн бүр далайн гахайг гайхалтай ухаантай амьтад гэдгийг мэддэг. Гэвч тэд хүмүүсийг санадаг гэж сонсож байсан уу? “Australia Barnacles Dolphin Center”-ийн Мистик нэртэй далайн гахай хөл хорионы үед хүмүүсийг маш их санасан бөгөөд, хөл хорио тавигдан хүмүүс буцаж ирэх үед, далайн гүний үнэт зүйлсээс бэлэг авчирч өгчээ. Тэрээр сүргээсээ ганцаараа ийм хачирхалтай үйлдэл гаргасан нь интернэтэд шуугиан тариад байна.

Усны ёроолоос хүмүүст бэлэг авчирдаг "өглөгч" далайн гахайтай танилц!
Хаах
Сурталчилгаа

5-р сарын 16 буюу Бямба гарагт, далайн гахайнуудыг хооллодог цэгүүд болон далайн эргийг дахин нээжээ.

Күйнслэнд-д байрлах “Australian Barnacles Dolphin Center” төвийн далайн гахайнууд

Тэрээр энэхүү багажийг далайн гүнээс хамар дээрээ тогтоон авчирсан харагдана. “Хэтэрхий хол байна. Нааш нь аваад ир” гэх хүмүүсийг сонсоод дахин авч тэдэнд дөхүүлж өгч байжээ.

Мийстик хүмүүсийг үнэхээр их санажээ. Түүний юу хийж байгааг тааж чадах уу?

Хэдийгээр жинхэнэ эрдэнэс байхгүй ч түүний гаргасан сэтгэл хамгийн чухал. Үүнээс гадна энэ зурганд харагдах энэ лонхнууд далайн ёроолд хэр удаан байсан нь сонирхол татам.

Төвийн сайн дурын ажилчид Мийстик-ийн өгсөн зүйлсээр цуглуулга хиижээ

Хамгийн гайхмаар нь хэн ч түүнд юм авчрахыг зааж өгөөгүй бөгөөд өөрөө энэ нь хүмүүст таалагдана гэж бодсон бололтой.

Сайхан сэтгэлийнхээ хариуд, 29 настай Мистик маань амттан авжээ.

Магадгүй Мийстик илүү олон зүйлсийг авчрах байх. Магадгүй энэ нь зүгээр л эхлэл нь байх.

Энэ үйл явдлаас хойш арван хоног өнгөрчээ

Эх сурвалж: Twizz

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()