Батганы 6 төрөл ба тэдгээрийн гарах шалтгаан

Үрэвсэлтэй, үрэвсэлгүй гэсэн хоёр төрлийн батга байдаг. Үрэвссэн батга нь үрэвсээгүй батгаас илүү ноцтой бөгөөд ихэнх тохиолдолд эмчээс зөвлөгөө авах нь зөв сонголт болдог. CAAK.MN та бүхэнд хамгийн нийтлэг гардаг батгын төрлүүдийг танилцуулж байна. 

Батганы 6 төрөл ба тэдгээрийн гарах шалтгаан
БРЭНДИЙН САР!
Хаах
Сурталчилгаа

1 Цагаан батга

Цагаан батга нь үрэвсэлгүй төрөлдөө ордог бөгөөд, ихэнхдээ цагаан толгойтой байдаг бөгөөд хүрээ нь улаан туяатай байдаг. Зарим үед толгойноос нь үс гарч ирэх эсвэл арьс дотроо үс ургаснаас үүссэн байдаг.

Гарах шалтгаан: Цагаан батга нь тосны булчирхайд ялгарах тослог, агаар дахь шороо болон үхэжсэн арьс, арьсны нүх бөглөрөхөд гардаг. 

Цагаан батга

2 Хар батга

Хар батга нь нааш товойн гарсан жижиг цэг шиг, үрэвсэлгүй батга. Ихэнхдээ толгой нь хар байдаг бөгөөд хүрээ нь ямар ч өнгөгүй харагддаг.

Гарах шалтгаан: Хар батга гэсэн нэртэй болохоороо илүү их бохирдолтой гэдэг нь өрөөсгөл ойлголт. Үнэн хэрэгтээ энэ батга нь арьсны нүх  бөглөрч томорсныг илтгэдэг байна.

Хар батга

3 Идээт батга

Энэ нь арьсны гадаргуун доор үүссэн идээт батга. Гарсан хэсэг нь ихэнхдээ улаан ягаан өнгөтэй болж хавддаг. Гэвч өөр үрэвсэлт батгуудтай харьцуулахад толгойгүй байдаг. 

Гарах шалтгаан:

  • Арьсны үрэвсэл
  • Улаан мэнгэ
  • Үү үүсэх 
  • Экзем буюу толбот үлд
  • Харшлын реакц

Идээт батга

4 Гүн идээт батга

Энэ батга нь бусад төрлүүдээ бодоход хэмжээгээрээ том ба тойрог хэлбэртэй. Төв хэсэгтээ цагаан/шар идээтэй бөгөөд хүрээ нь улаан харагдах нь цагаан батганаас ялгарах шинж нь юм. 

Гарах шалтгаан:

  • Хоол болон хүрээлэн буй орчны харшил
  • Хортой шавжид хазуулах
  • Арьсны нүхийг үхэжсэн арьс болон тослог бөглөх

Гүн идээт батга

5 Гүвдрүүт батга

Өвчин орсон, хатуу, үрэвссэн энэ батгыг гүвдрүү гэдэг. Энэ батга  нь хүндэрвэл арьсны асуудал, сорви, хар толбо үүсгэх магадлалтай.

Гарах шалтгаан: Бөглөрсөн арьсны нүхнүүд арьсны гүнд байх нүүрний эд эсүүдийг гэмтээх үед гардаг.

Гүвдрүүт батга

6 Гүн үрэвсэлт батга

Гүвдрүүт батга үрэвсэхээрээ өвчин орж эхэлдэг. Бөөгнөрч гарсан батгууд гүвдрүүт батганаас илүү арьсны гүнд оршдог бөгөөд цагаан эсвэл улаан өнгөтэй бөгөөд том, зөөлөн товруу үүсгэдэг. 

Гарах шалтгаан: Гүвдрүүт батга үрэвсэх 

Гүн үрэвсэлт батга

Эх Сурвалж: Brightside 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()