Британи сурагчид гэрийн даалгавраа хийхийн тулд порно үзэх хэрэгтэй болжээ

Британийн нэгэн сургуульд санаандгүй алдаа гарсан бөгөөд энэ нь хүүхдүүд гэрийн даалгавараа хийхийн тулд цахим сүлжээнд "порно" хайх, бүр зарим тохиолдолд үзэх хэрэг гарсан гэнэ. Сургуулийн захирал уучлалт хүссэн хэдий ч энэ асуудлыг хялбар шийдвэрлэж чадах нь юу л бол. 

Британи сурагчид гэрийн даалгавраа хийхийн тулд порно үзэх хэрэгтэй болжээ
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

BBC мэдээллийн агентлаг энэхүү явдлыг Йоркшир дахь Халл сургуульд болсон хэмээн мэдээлжээ. Хүүхдүүдэд хетеросекс, гомосекс, порно гэх ойлголтыг өгөх зорилгоор энэхүү гэрийн даалгаврыг төгсөх ангийн хүүхдүүд бус харин 7,8,9-р ангийн сурагчдад өгсөн байна. Үүнээс гадна тэд архи, тамхи, мансууруулах бодисын талаар судалж байсан аж.

21-р зуун мэдээлэл, цахим сүлжээний эрин зуун учир хүүхдүүд бүхнийг мэдэгч Google-д хандсан байна. Ийнхүү хайлтын системийн хаан хүүхдүүдэд хангалттай мэдээллийг өгч, сурагчид асуултанд гайхалтайгаар хариулж чадсан ч эцэг эх нь тийм ч жаргалтай байгаагүй гэнэ.

Сургуулийн захирлын нэр дээр маш их гомдол ирсэн бөгөөд тэрээр асуудалд мэргэжлийн бус хандаж, алдаа гаргасандаа уучлалт хүсэхээс өөр аргагүй болсон аж. Өөрийгөө зөвтгөж хэлсэн түүний цор ганц зүйл нь "хүүхдүүд асуултанд хариулахын тулд заавал интернэтээс хайх хэрэггүй байсан. Багш нар хичээлийн үеэр энэ тал дээр хангалттай мэдээлэл өгсөн" гэжээ. 

Хөл хорионы үеийн зайны сургалт дэлхийн томоохон хөгжилтэй орнуудад ч хангалттай биш байгаа юм. Учир нь хүн төрөлхтөн хичээлийн арга барилаа өөрчлөх бэлтгэлгүй байсан болов уу.

Жишээлбэл "Zoom" аппликейшнээр хичээл явуулах үед сурагчид маш ихээр хичээл үймүүлж байсан гэнэ. 

Харин Ирландад жилийн өмнө порно судлалын шинэ хичээл нэмэгдсэн байна. Ирландын их сургуулийн үзэж байгаагаар энэ нь хүүхдүүдийг насанд  хүрсэн амьдралд дасан зохицоход илүү хялбар болгох болно гэжээ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()