Амтат "Цезарь" салат хийх хялбар 3 жор

“Цезарь” салатны гол нууц нь сүмсэндээ байдаг бөгөөд уг сүмсийг 1924 онд итали гаралтай америк тогооч Цезарь Кардини зохиосон байна. Тэрээр санаандгүй байдлаар хэд хэдэн дусал орцыг хооронд нь хольсноор гайхалтай амтат салатыг бүтээж, дэлхий ертөнцийг өөрийн салатны амтанд оруулжээ.

Амтат "Цезарь" салат хийх хялбар 3 жор
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

Хамгийн анх уг салатанд Романо салат навч, хатаасан талх буюу сухар, пармезан бяслаг, өндөг болон Кардини бүтээсэн ворчестерийн сүмс, нимбэг, оливын тостой сүмс багтаж байжээ. Харин дараа нь хайга загас, гичний үр зэрэг багтах болсон байна.  Ингээд бид амтат “Цезарь” салат хийх хялбар жорыг хүргэе.

 

1 Тахианы махтай уламжлалт “Цезарь” салат

Орц:

  • Тахианы ясгүй мах – 350 гр
  • Үрлэн улаан лооль – 200 гр
  • Оливын тос – 3 х.х
  • Пармезан – 100 гр
  • Талх -  ½
  • Сармис – 2 хумс
  • Айсберг салатны навч – нэг багц

Хийх арга:

1. Захгүй талхыг жижиг дөрвөлжин хэрчинэ.

2. Сармисаа жижиг хэрчиж, оливын тостой 20 секундын турш богино долгионы шарах шүүгээнд халаана.

3. Талхаа сармистайгаа хольж, 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд хатаана.

4. Салатны навчаа угааж, гараараа таслана. Хэрвээ хутгаар зүсвэл гашуун амттай болно.

5. Үрлэн улаан лоолийг 4 хэсэгт хувааж, харин пармезаныг өөрт эвтэйхнээр хэрчинэ.

6. Тахианы махаа жижиг хэрчиж, давс перецтэй холиод шарна.

7. Ингээд тавган дээр салат навч, тахиа, бяслагаа хольж тавина.

8. Хатаасан талхаа цацаж, оливын тос хийгээд дээрээс нь улаан лооль нэмэх хэрэгтэй.

Тахианы махтай уламжлалт “Цезарь” салат

2 Гахайн махтай “Цезарь” салат

Орц:

  • Тахианы ясгүй мах – 200 гр
  • Салат навч – 150 гр
  • Улаан лооль – 100 гр
  • Пармезан – 50 гр
  • Талх – 100 гр
  • Гахайн мах -  4 зүсэм
  • Сармис – 1 хумс
  • Давс
  • Нунтаг хар перец
  • Оливын тос
  • Майонез
  • Тараг  - 150 Гр
  • Каперс – 30 гр
  • Пармезан – 30 гр
  • Хайга (anchovy) загас – 70 гр
  • Олив – 30 гр

Хийх арга:

1. Захгүй талхаа дөрвөлжин хэрчинэ.

2. Сармисаа жижиглэж, 1 х.х ус, 2 х.х оливын тос болон амтлагчтай хутгана.

3. Дээрх бэлдсэн сүмсээ талхтайгаа хольж, хайруулын тавган дээр хуурна.

4. Салатны навчийг гараараа таслана.

5. Тахианы мах болон үрлэн улаан лоолийг уртаар нь хэрчинэ.

6. Халаасан хайруулын тавган дээр гахайн махаа хийж, шаржигнасан болтол нь шарж, дараа нь дөрвөлжилж хэрчих хэрэгтэй.

7. Сүмс хийхийн тулд загас, олив, гич, пармезан, тараг, майонез, каперс, оливын тос зэргийг блендэрт хийж холино.

8. Хатаасан талх, улаан лооль, салат навчаа тавган дээр тавьж, дээрээс нь бэлэн болсон сүмсээ хийнэ.

9. Гахайн мах, тахианы махаа хамгийн дээр нь тавьж, пармезан бяслаг цацна.

Гахайн махтай “Цезарь” салат

3 Утсан тахианы махтай “Цезарь” салат

Орц:

  • Махианы ясгүй мах (утсан) – 200 гр
  • Улаан лооль – 5 ш
  • Латук салатны навч – 20 ш
  • Пармезан – 50 гр
  • Сармис – 2 хумс
  • Ургамлын тос – 4 х.х
  • Талх – 200 гр
  • Давс, перец
  • Майонез

Хийх арга:

1. Тахианы махаа дөрвөлжин хэрчинэ.

2. Сармистай ургамлын тосонд дөрвөлжин хэрчсэн талхаа хуурна.

3. Бяслагаа үрж, улаан лоолио 4 хэсэг  хуваана.

4. Салатны навчийг гараараа таслана.

5. Тахианы мах, салат навч, хатаасан талх, бяслаг зэргээ нэг саванд хийж, давс болон перецтэй хутгана.

6. Улаан лоолиор чимэглэнэ.

7. Майонезийг тусдаа саванд хийж өгнө.

Утсан тахианы махтай “Цезарь” салат

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()