Хятадын эртний усан сувгийн ёроол дахь олдворуудыг иргэд очин "хуу хамжээ"

Хятадын Хэнань мужийн Хуа дүүрэгт орших эртний усны сувгийн гүнд хэдэн зуун жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэхээр усыг нь ширгээжээ. Дараа нь нутгийн иргэд хүрзээ үүрэн ажилдаа орсон байна.

Хятадын эртний усан сувгийн ёроол дахь олдворуудыг иргэд очин "хуу хамжээ"
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

Тус хиймэл голыг 1800 жилийн турш усан тээврийн суваг болгон ашигладаг байжээ. Хуа дүүрэг дэх сувгийн хэсгийг цэвэрлэхээр усыг ширгээсний дараа энэхүү явдал болсон байна.

Олон хүн Цагаан хэрмийн талаар мэддэг ч, цөөн хэдэн хүн л энэ сувгийн талаар мэднэ. Тус суваг хүний гараар ухсан хамгийн урт суваг бөгөөд ЮНЕСКО-д бүртгэлтэй байдаг ажээ.

Тус байгууламж хамгийн эртний инженерийн шийдлийг ашигласан бүтээл аж. Барилгын ажил МЭӨ 6-р зуунд эхэлж, МЭ 13-р зуунд дууссан байна. Бүх салаануудын нийлбэр нийт 2470 км гэнэ шүү.

Хятадын умард, өмнөдийг холбох зорилготой байсан бөгөөд 5 голыг дайрч байхаар зохион байгуулсан байна. 2000-аад жилийн настай тус сувгийг одоо ч тээвэрлэлтийн чиглэлээр ашигладаг байна.

Ус ширгэж дууссаны дараа найман настай балчираас наян настай ахмад хүртэл бүгд азаа үзэн, олз олохоор суваг руу хүрзээ үүрэн очсон байна.

Сувгаас 1279-1368 оны үед харьяалагдах Сүн улсын үеийн зэс зоос, шаазан эдлэлүүдийг ихээр олджээ.

Магад хамгийн сонирхолтой олдвор зэсэн луу Килин байх. Тус луу Хятадын үлгэр домогт 2000 жил гаруй дурсагдсан байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()