Палаван арал дээрх шуургатай нэгэн өдөр, нэгэн залуу загасчин завиныхаа зангууг татах гэж оролдохдоо нэгэн зүйлийг дэгээдсэнээ мэджээ. Ус руу шумбан доошлохдоо зангуу нь аварга том сувдтай маш том хясаанд орооцолдсон байгааг харсан аж.
Хэдийгээр тэр олсон зүйлийнхээ үнэ цэнийг мэдээгүй ч гэртээ аваачиж, сувдны жинг үзтэл аль хэдийн 34 кг жинтэй байсан бөгөөд энэхүү хэмжээнд Филиппин эр маань ихээхэн гайхширч, аз авчрагч сахиус гээд орныхоо доор хадгалж үлдээхээр шийджээ.
Tэрээр энэхүү сувдыг огт зарах бодолгүй байсан учир бусдад мэдэгдэлгүй илүү удаан "аз-ийн сахиус"-тайгаа амьдарч болох байсан ч гэрт нь гал гарчээ. Сахиусаа аварсан эзэн, сувдаа арлын аялал жуулчлалын албаны ажилчдад үзүүлэх гэнэтийн шийдвэрийг гаргажээ. Гэнэн загасчин, өөрийх нь арван жил хадгалсан сувд нь тэндхийн алдарт 6.4 кг "Lao Dzi" сувднаас ч том байсныг олж мэдсэн байна.
Mэргэжилтнүүдийн хэлснээр, энэхүү сувд 100 сая долларын үнэд хүрэх боломжтой. Арлаас олдсон улсын эрдэнэс гэх энэ сувдыг олдсон даруйд нь музей руу явуулсан учир загасчин сохор ч зоосгүй хоцорчээ.
Хотод хүндэтгэл үзүүлэн сувдыг "Puerto Princess" буюу Puerto хотын гүнж гэж нэрлэжээ. Одоогийн байдлаар загасчны олдвороос том сувд олдоогүй учир Гиннесийн Номд бичигдэх маш том магадлалтай байна.
Tа үнэт эрдэнэс олоод юу хийх вэ? Хэрэв ийм сувд олбол 25 сая долларыг ч болов хүртэх болов уу?
Эх сурвалж: Zen Yandex