Ямар ч үнэтэй авсан "хямд" харагддаг 10 төрлийн хувцас

2020-05-30, 13:03
3,217

Ажил хэрэгч, романтик аль эсвэл классик загварын ямар ч үнэтэй хувцас байсан хэн ч хямдхан харагддаг зүйл өмсөхийг хүсэхгүй бизээ. Ингээд танд хувцас авахдаа хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаанууд болон ямар ч үнэд өөрт зохимжтой үнэтэй харагдах хувцас, гоёл чимэглэлийг сонгох зөвлөгөөг хүргэж байна. 

Ямар ч үнэтэй авсан "хямд" харагддаг 10 төрлийн хувцас
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

1 Tом шигтгээ болон гялтгар саатай хувцас

Хэтэрхий их саа, том шигтгээ болон шүр сувдаар чимэглэсэн хувцас ямар ч эмэгтэйг "дисконы бөмбөлөг" болгон хувиргадаг бөгөөд оронд нь бага зэргийн гэрэл ойлгоcoн гялтгар металлтай хувцас сонгосноор таныг гэрэлтүүлж харагдуулах болно. 

Tом шигтгээ болон гялтгар саатай хувцас

2 Богино хүрэм

Хэдий таны сонгосон хүрэм тэр үеийн загварын чиг хандлагыг дагасан байсан ч ташаа хүртэл урттай биш бол биеийг голоор нь "тасалсан" харагдуулж авсан үнийг буруулдаг учир биеийн галбирыг уртасгаж харагдуулах хувцас сонгохыг зөвлөж байна.  

Богино хүрэм

3 Элдэв зангиа (бантик)-тай гутал

Бантик гэх мэт илүү деталь орсон гутлаас илүүтэйгээр энгийн оосор болон бүчтэй гутал үнэтэй харагддаг. 

Элдэв зангиа (бантик)-тай гутал

4 Өнгө өнгийн торон хувцас

Tорон материалыг загварт оруулахад хэцүү бөгөөд ялангуяа өнгийн торнуудыг ашиглан хувцас хийх явцад алдаа гарвал маш мэдэгдэхүйц харагддаг байна. 

Өнгө өнгийн торон хувцас

5 Гялтгар товчтой хувцаснууд

Гялтгар товчны оронд урт модон товчнууд хувцсыг илүү загварлаг харагдуулдаг. 

Гялтгар товчтой хувцаснууд

6 Илүү чимэглэлтэй цүнх

Гинж, хадаас болон өөр чимэглэлүүдийг их оруулснаар ямар ч үнэтэй, чанартай цүнхний үнийг буулгадаг учир загварлаг харагдахыг хүсвэл могой, матрын хээтэй эсвэл чимэглэл багатай цүнхийг сонгоорой. 

Илүү чимэглэлтэй цүнх

7 Нийтлэг бус хээнүүд

Хэрэв таны хувцасны шүүгээнд ногоон ирвэс эсвэл ягаан тахины хээтэй хувцас байвал тэрхүү хувцаснуудаасаа салаарай. Амьтны хээтэй хувцас авах гэж байгаа бол тэдний байгаль дээрх өнгөтэй адил хээг сонгохыг зөвлөе.

Нийтлэг бус хээнүүд

8 Oлон давхаргатай бариу даашинз

Олон давхаргатай бариу даашинзны цаг үе өнгөрсөн ч өмсдөг хүмүүсийн тоо нь цөөрөөгүй билээ. Энэ даашинз нь хувцасны үнэ цэнийг буулгаж харагдуулдаг. 

Oлон давхаргатай бариу даашинз

9 Жинсэн шорт

Жинсэн шорт нь 2000-аад оны үед шуугиан тариад байжээ. Бариу шортыг сонгосноор удаан хугацаанд моодноос гарахгүй тул өөрийн шүүгээндээ нэмээрэй. 

Жинсэн шорт

10 Хуниастай хувцаснууд

Хуниастай юбка, даашинз болон цамцнууд "бяцхан гүнжүүдэд" л зохимжтой харагддаг бөгөөд насанд хүрсэн эмэгтэйчүүдийг эртний, хямд хувцас өмссөн харагдуулдаг учир оронд нь хатгамлаар чимэглэсэн хувцсыг өмсөх нь зохимжтой. 

Хуниастай хувцаснууд

Эх сурвалж: AdMe

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()