Дуучин Аделийн богино хугацаанд жин ихээр хассан нууцыг дэлгэжээ

2020-05-29, 15:42
3,212

Гоолиг, илүүдэл жингүй, эрүүл байх нь бүсгүй бүрийн мөрөөдөл гэхэд хилсдэхгүй. Өөрийн илүүдэл жингээсээ огтхон ч санаа зовдоггүй, хүмүүсийн нүдэнд зориулж бус чихэнд зориулж уран бүтээлээ туурвидаг гэгдэх дуучин Адель энэ сарын эхээр өөрийн инстаграм хуудсандаа ''огцом'' жин хассан зургаа нийтэлж олныг гайхшруулсан. Тэрбээр нийт 45 кг хаяж, танигдахын аргагүй гайхалтай харагдаж байлаа. Өдгөө 32 настай дуучин өөрийн хэрхэн жин хассан тухайгаа шүтэн бишрэгчиддээ хуваалцаагүй ч түүний эмч Доминик Фродин US Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагадаа алдартны жин хассан нууцыг задалжээ. 

Дуучин Аделийн богино хугацаанд жин ихээр хассан нууцыг дэлгэжээ
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

Түүний хэлж буйгаар амжилттайгаар жин хасахын тулд хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнөөс гадна сэтгэлзүйн байдал, тууштай байдал чухал байдаг. Нэгэнт  жин хасна гэж шийдсэн бол зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэж, хэцүү санагдсан ч хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн хоёроо үргэлжлүүлэн хийсээр байх нь чухал. Адель долоо хоногт гурван удаа өөртөө тохирсон дасгал хийдэг бөгөөд хэзээ ч бэлтгэлээ тасалж байгаагүй. Мөн тэрбээр тэжээллэг чанар ихтэй загас, кофе, гүзээлзгэнэ, турмерик, сонгино зэргийг түлхүү хэрэглэхийг санал болгодог Сиртфудын дэглэмийг барьж жингээ амжилттай хассан ажээ. 

Өнгөрсөн аравдугаар сард Адель өөрийн инстаграм хуудаснаа өөрийнхөө зургийг нийтлэхдээ тайлбар хэсэгт нь ''Би өмнө уйлдаг байсан, харин одоо хөлөрдөг болсон'' гэж бичсэн нь түүнийг эртнээс жин хасах дэглэмдээ орж, удаан хөдөлмөрлөсөн болохыг нь харуулж буй юм. Ингэж жин хасахад нь удаан хамт амьдарсан нөхрөөсөө салсан нь нөлөөлөв үү гэх хүмүүс бишгүй байсан. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард 8 жил хамтдаа  байсан нөхрөөсөө салсан билээ.

Дуучны дасгалжуулагчийн яриагаар бол жин хасахад 90% хоолны дэглэм, харин дасгал хөдөлгөөн ердөө 10%-ийн үүрэг гүйцэтгэдэг байна. Хоолны дэглэмийн эхний долоо хоног л хамгийн хэцүү байдаг. Үүнийг тэсээд өнгөрөөчихвөл цаашаа тийм ч хэцүү биш ажээ. 

Эх сурвалж: Hello Magazine

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()