Одоо байгаадаа сэтгэл хангалуун амьдрах 5 арга

Хэдийгээр "одоогоороо амьдар " гэх хэлц нь хялбар мэт санагдах ч биелүүлэхэд хэцүү. Өнгөрсөндөө шаналж, ирээдүйдээ зовниж, бүтэлгүйтэхээс айж алхам бүрээ төлөвлөж байж санаа амардаг хүмүүс байдаг. Мэдээж ирээдүйгээ төлөвлөх нь ухаалаг, бүтээлч, алсын хараатай хэрэг, гэсэн хэдий ч юм хэтрэхээрээ бурууддаг. Өнөөдрийг маргаашдаа санаа зовж өнгөрөөхдөө урдаа байгаа гайхалтай зүйлүүдээс хоцорч байгаагаа бид мэддэггүй нь харамсалтай. 

Одоо байгаадаа сэтгэл хангалуун амьдрах 5 арга
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

Tөлөвлөхдөө бага цаг зарцуулах хэрэгтэй гэсэн үг биш бөгөөд хувийн болон ажлын амьдралдаа сэтгэл ханамжтай байхын тулд зорилго тавих нь маш чухал. Өөрийн хүрч болох зорилгыг тавьж түүндээ хүрэх алхмуудыг хийх нь өөрт хариуцлага суулгах аргуудын нэг юм. Ингэснээр бид илүү шаргуу, хичээнгүй ажиллаж, хөдөлмөрийн ёс зүйтэй болж амьдралдаа утга учир нэмж чаддаг.

1 Tаны мэдэлд байгаа цорын ганц зүйл бол одоо цаг

Хэчнээн их төлөвлөсөн ч бидний ирээдүйн амьдралд болох зүйлс тодорхойгүй. Болох зүйлсээ мэдэж буй цор ганц цаг бол одоо. 

Одоо үеэ таатай сайхан, үзэн ядалттай, үл хайхарсан эсвэл үр бүтээлгүй өнгөрүүлэх бүх сонголт таны гарт байгаа.  

Tөлөвлөх нь одоо үеэс тань салгаж аль эсвэл одоо байгаа амьдралыг тань шууд л сайжруулахгүй ч зорилгоо биелүүлэхэд туслах юм. Ийм учраас яагаад энэ боломжийг ашиглаж болохгүй гэж?

Tаны мэдэлд байгаа цорын ганц зүйл бол одоо цаг

2 Хором мөч бүхэн бол бэлэг

Хүн хэзээ үхэхээ мэдэхгүй учир хором мөч бүрийг ашиглаж үр бүтээлтэй өнгөрүүлэх нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Амьдралынхаа дараагийн мөчийг үргэлж төлөвлөж байдаг хүн энэхүү бодлоор амьдарч чаддаггүй. 

Одоо цагтаа жаргалтай байх гэж биш хэрэгтэй үедээ төлөвлөж байгаарай. Хэтрүүлэгтэй ч амьдрал үнэхээр богинохон шүү. 

Хором мөч бүхэн бол бэлэг

3 Одоо цагтаа амьдрах бол стрессээ багасгах гайхалтай арга

Өнгөрсөн болон ирээдүй цагаа хэтэрхий их бодон өнгөрөөх нь стресстэх шалтгаан болдог. Хэдийгээр стресс нь зарим талаараа ашигтай ч нөгөө талаараа хэтрэхээрээ сэтгэл зүй, биеийн байдал, сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг. Mагадгүй та таван цаг бясалгаж ирээдүйгээ төлөвлөх боломжгүй ч амьдралдаа бага багаар өөрчлөлт оруулснаар эдгээр хор уршгийг багасгаж чадна.

Одоо цагтаа амьдрах бол стрессээ багасгах гайхалтай арга

4 Гаргасан төлөвлөгөөнүүд тань үргэлж таны бодсоноор үр дүнгээ өгөхгүй

Tа төлөвлөгөө гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх гэхэд бодсоноор бололгүй өнгөрсөн тохиолдлууд хэдэн удаа гарч байсан бэ? Tэр үед та ямар хариу үйлдэл үзүүлж байсан бэ?

Tөлөвлгөөнүүд бүтэлгүйтэх нь амьдралын нэг хэсэг. Амьдралынхаа бүхий л зүйлсийг төлөвлөх боломжгүй, энэ нь эрүүл бус  хэвшил билээ. Tөлөвлөснөөс эсрэг үр дагавар гарах үед шантарч гунихрах тохиолдлууд гардаг тул асуудал бүтэлгүйтлүүдийг байгаагаар нь хүлээж авах нь чухал. 

Гаргасан төлөвлөгөөнүүд тань үргэлж таны бодсоноор үр дүнгээ өгөхгүй

5 Одоо цагтаа амьдарснаар илүү аз жаргалтай болно

Өөрөөс тань өөр хэн ч таныг жаргалтай болгож чадахгүй учир "жаргалтай болгоно" гэх хэлцийг ихээр хэрэглэх нь тохиромжгүй юм. 

Судалгаа болон тоо баримтаас харахад тэр цаг мөчдөө амьдарч чадвал бие болон сэтгэл санаанд бүх талаар ахиц гардаг аж. 

Зарим зүйлийг гаргуунд нь гаргалгүй тэнцвэрийг нь олон, өөртөө хөрөнгө оруулах нь таны жаргалтай байхын тулд хийх ёстой зүйлсийн нэг юм шүү. 

Одоо цагтаа амьдарснаар илүү аз жаргалтай болно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()