Хөлнийхөө ачаар сард 6000 доллар олдог бүсгүй

2020-05-30, 13:55
5,622

АНУ-ын Орегон мужийн Портлэнд хотын Анагаахын их сургуулийн оюутан хөлнийхөө зургийг зарж, сард дунджаар 6000 доллар олдог аж. "Sweet Arches" нууц нэртэй 28 настай бүсгүй маань Инстаграм хуудсандаа зургаа байршуулдаг бөгөөд анх өөрийн биеэс хөлөндөө ихээхэн дуртай байсан учир зургаа авч эхэлсэн гэнэ.

Хөлнийхөө ачаар сард 6000 доллар олдог бүсгүй
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

Tүүний Инстаграм хуудсыг 105 мянга, Tвиттерийг нь 25 мянган хүн дагадаг бөгөөд анх маш их алдаршиж, их хэмжээний мөнгө олж эхлэхдээ өөртөө эхлээд итгээгүй гэдгээ хэлжээ. Зургаараа мөнгө олж болохыг ойлгон OnlyFans хуудсанд үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд одоогоор тэрхүү хуудсандаа төлбөр төлдөг 1000 гаруй дагагчидтай.

Өдөр бүр түүнд зураг авах зуу зуун хүсэлт ирдэг гэнэ. "Хүмүүс намайг бөөрөлзгөнө, усан үзэм, бялуу гэх мэт зүйлсийг хөлийн хуруугаараа бяцлахад их дуртай байдаг. Нэгэн удаа шоргоолж бяцлаач гэх хүсэлт ирсэн ч амьд амьтныг алах хүсэл надад байхгүй учир татгалзсан. Нэгэн үйлчлүүлэгч маань гутлыг маань авахыг хүссэн. Хөлөнд дурлагч хүмүүс ихэнх нь хөлний үнэрт дуртай байдаг" хэмээн эмэгтэй ярьжээ. 

Tэрээр өдөрт 10 цагийг хөлний арчилгаа, зураг бичлэг хийн, үйлчлүүлэгчидтэйгээ ярилцаж өнгөрөөдөг. "Энэ бол бүтэн цагийн ажил. Иймэрхүү зүйлийг хийж эхлээд шууд маш их хэмжээний мөнгө олон боломжгүй" гэж нэмж хэлжээ. 

OnlyFans интернет хуудсанд контент хүргэгчдийн нийтлэлийг харахын тулд дагагчид нь сар болгон мөнгө төлөх хэрэгтэй байдаг байна.

Эх сурвалж: Vasi 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()