Дэлхийн хамгийн өвөрмөц дарангуйлагчийн гаргаж байсан хөгтэй үйлдлүүд

Албан ёсоор Гурбангулы Бердымухамедов бол “Туркменистаны ерөнхийлөгч”, “Туркменистан сайд нарын зөвлөлийн дарга” юм. Өөрөөр хэлбэл, тэрээр асар их эрх мэдэлтэй хүн билээ. 2007 оноос хойш төрхийн эрхийг гартаа авсан Гурбангулы XXI зууны хамгийн хатуу чанга удирдагчдын нэг юм. Ингээд энэхүү эрхмийн талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

Дэлхийн хамгийн өвөрмөц дарангуйлагчийн гаргаж байсан хөгтэй үйлдлүүд
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

  • Тэрээр төрийн эрхийг өмнөх удирдагч, бүх Туркменчүүдийн эцэг гэгддэг Сапармурат Ниязов буюу Туркменбашигийн гараас шууд хүлээн авсан юм. Ниязов нас барахад шинэ ерөнхийлөгч оршуулгыг нь урьд үзэгдээгүй сүрлэг зохион байгуулж, тэр байтугай авсыг нь мөрөн дээрээ авч явжээ.
  • Төрийн эрх Бердымухамедовын гарт шилжсэнээс хойш хуучин зөвлөлтийн уламжлалын дагуу тэрээр ард түмний сэтгэлийг өөртөө эргүүлэх ажлыг хийж, өмнөх удирдагчийн дүр бүхий хөрөг зураг, мозайк, баримал, ханын самбар зэргийг өөрийнхөөрөө сольж эхэлжээ.

  • Олон хүмүүс Гурбангулийг Ниязовын нууц хүүхэд гэдэгт итгэлтэй байгаа аж.  Учир нь тэрээр шүдний эмчээс Эрүүл мэндийн сайд, хүмүүнлэгийн асуудлыг хариуцсан сайдын орлогч болж маш амархан албан тушаал дэвшсэн байна. Үүнээс гадна тэд гадаад төрхөөрөө жил ирэх тусам Ниязовтой адилхан болж байгаа гэнэ.
  • Ниязов халаа солио их хийдэг, таалагдаагүй нэгнээ чимээгүй болгодгоороо алдартай ч яагаад ч юм бүх шийтгэл Гурбангулийг тойрон өнгөрдөг байлаа. Тэрээр нэг л удаа багш нарын цалинг хугацаанд нь тавиагүйгээсээ болж Ниязовын зэмлэлийг хүртэж байжээ.

  • Харин одоо тэрээр алтан ширээнд заларч, бүх зүйлийг өөрийн хүссэнээр хийх болсон. Тэрээр тушаал гаргах, зөвшөөрөл өгөх, хориг тавих гэх мэтээр бүхий л шатны шийдвэрийг өөрөө гаргах дуртай. 

  • Хүмүүс түүнийг дундад зууны хаан шиг гэдэгт нь бус, харин ямар ч арга хэмжээн дээр "тууж" явдагт нь дуртай байдаг. Тэрээр бүхий л салбарт хүч үзэж байсан бөгөөд үүнээсээ болж өөрийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах дөхөж байжээ. Жишээлбэл: 2013 онд Бердымухамедов морин тойруулгад унаач болон оролцсон бөгөөд морь нь саад дээгүүр харайх үед өөрөө шидэгдэж байжээ. Тухайн үед морины хурд 60 км\цаг байсан аж.
  • Түүнийг уралдааны замаас носилк дээр өргөж авч гарсан бөгөөд удалгүй хамгаалагчид гарч ирэн сэтгүүлчдийн бүх камерыг хурааж, удирдагчийнхаа хөглөсөн баримтыг тэр дор нь устгажээ. Хэдийгээр их чанга унасан ч Гурбангулы богино хугацааны дараа ямар ч зовуурь, шарх сорвигүй олны өмнө гарч ирсэн байна.

  • Хамгийн хачирхалтай нь тус уралдааны ялагчаар Бердымухамедов шалгарч 11 сая долларын шагналыг авсан байна. Үүнээс гадна тус бүр 2 сая долларын үнэтэй цэвэр цусны 7 хурдан адуутай болжээ.
  • Туркменистаны ерөнхийлөгч спортын хорхойтон бөгөөд 2017 оны Азийн наадамд оролцох тамирчдын бэлтгэлийг өөрийн ивээл дор хийлгэсэн байна. Уг бэлтгэлд 8 тэрбум долларын зардлыг гаргажээ. 

  • Тэрээр Ашхабадад ирсэн гадны тамирчдын гайхшралыг төрүүлэхийн тулд тэрээр тэнгэр баганадсан барилгууд барьж, цагаан чулуун ордон босгосон аж. Тэр энэ бүх ажилд өөрөө хяналт тавьж, нийлүүлэгчид, гэрээт компаниудыг загнаж, зураг төсөл дээр хүртэл гар бие оролцжээ.

  • Гурбангулын бүх авъяасыг нэг нийтлэлд багтаах гэдэг хэцүү ч түүний хамгийн өвөрмөц чадваруудын талаар хүргэе. Нэгдүгээрт, тэрээр чадварлаг зохиолч бөгөөд ихэнхдээ шинжлэх ухаан талдаа зохиол туурвихыг эрмэлздэг гэнэ. "Туркменистан бол эрүүл, тэнгэрлэг хүмүүсийн орон", "Туркменистаны эмийн ургамлууд" зэрэг түүний бүтээлүүдээс дурдаж болно.

  • 2011 онд тэрээр "Чи миний цагаан цэцэг" нэртэй дуу бичиж, өөрөө дуулан урлагийн гараагаа эхлүүлжээ. Дуу нь хүмүүст таалагдаж байгааг ойлгосон тэрээр төрөл бүрийн жанрын дууг ойр ойрхон  дуулж ард түмнээ баярлуулах болжээ. Тэр ч байтугай реп дуу зохион үглэсэн гэнэ.

  • Мөн тэрээр спортын ертөнцөд өөрөө багагүй амжилт гаргаж байжээ.  1972 онд хэний ч мэдэхгүй шүдний эмч залуу Ашхабадын сонгомол бөхийн аварга болсон бол, 1973 онд бүх Туркменистаны шилдэг харваач болсон аж. Улс төрийн төлөө спортоо орхих гэдэг утгагүй зүйл байсан учир тэрээр энэ хоёрыг хослуулж сурсан байна.

  • Өнөөдрийн байдлаар Гурбангулы каратэгийн 10-р зэрэг, таеквондогийн хар бүс болон 7-р зэрэгтэй.  Үүнээс гадна тэрээр Японы “Каратэ-до” холбооны хүндэт гишүүн юм байна.
  • Барилдаан болон уралдаанаас гадна ерөнхийлөгч автоспортоор хичээллэдэг. Тэрээр 2012 онд туркийн "Volkicar" автомашиныг хөлөглөн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож тэргүүн байрыг эзэлсэн байна. Хожим ерөнхийлөгчийн унасан машиныг Туркменистаны спортын музейд байрлуулжээ.

  • Энэхүү агуу хүний талаар ярьж байгаа үед түүний сонирхлыг хэлэхгүй өнгөрч болохгүй. 2013 оны төрсөн өдөртөө тэр нутгийн алдартай бүсгүйчүүдийг уриад зогсохгүй Женнифер Лопесийг хүртэл дууджээ.
  • Гурбангулын санаачлагууд дунд хачирхалтай гэмээр зүйлс олон бий  Жишээлбэл 2015 онд Гурбангулы Туркменистанд хар машин унахыг хориглосон байна. Тэрээр хар машин муу зүйлийг дагуулдаг гэдэгт итгэлтэй байжээ. Харин өөрөө тэрээр өвөрмөц захиалгаар тоноглогдсон цагаан өнгийн мерседес G-классыг сонгосон аж.

  • Үүнээс гадна тэрээр өөрийгөө авъяаслаг бизнес эрхлэгч болохыг харуулж чадсан. Тэрээр байгалийн хийн олборлолтын бизнесийг эрхлэхээс гадна хэд хэдэн худалдааны төслийг хэрэгжүүлдэг аж.
  • Гурбангулыд улсынх нь бүх хүмүүс дуртай байдаг бөгөөд дургүй нэгнийг бага зэрэг шийтгэхэд бүх зүйл хялбар шийдэгддэг гэнэ. Ерөнхийлөгчийг эсэргүүцсэн 20 мянга гаруй хүн Туркменистаны хорих ангид өдөр хоногийг өнгөрүүлж байгаа аж. Мөн 15 мянга орчим иргэн эх нутгаасаа дүрвэж, алсаас эх орноо хайрладаг гэнэ шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()