Үнэн болох нь батлагдсан алдартай "шөнө дундын яриа"-нууд

Найзуудтайгаа түүдэг тойрч суугаад ярилцдаг аймшигт түүхүүдээс хэд нь үнэн байсан бол гэж бодох үе танд гарч байв уу? Наргианы 80% нь үнэн байдаг гэдэг. Тэгвэл аймшигт түүхүүдийн хэдэн хувь нь бодит явдлаас сэдэвлэгдсэн байдаг бол? Саак.мн энэ удаа үнэн болох нь нотлогдсон хот суурин газрын ''сүнснүүдийн'' түүхийг өгүүлж байна. 

Үнэн болох нь батлагдсан алдартай "шөнө дундын яриа"-нууд
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1 Григстауны үхэр

Нью- Жерсигийн эргэн тойронд “үхрийн сүнс” гэх яриа байдаг бөгөөд энэхүү үхэр нь бүрхэг өдрүүдэд гарч ирээд, хэсэг зуур үзэгдээд алга болдог аж. Энэхүү хачирхалтай амьтны талаар цагдаагийн байгууллагад мэдээлсэн боловч цагдаа нар энэ асуудал дээр мөрдлөг хийхээс ч татгалзсан байна.  Учир нь ойрын хэдэн жилийн хугацаанд уг хотын ойр хавьд нэг ч үнээний ферм байгаагүй гэнэ.

Уг хачирхалтай явдлыг судлаад үзэхэд 2002 онд жалганд гацсан хөгшин үхрийн талаар мэдээлэл олдсон бөгөөд малын эмч нар үхрийг бие нь маш сул байгаа учир унтуулах хэрэгтэй гэж үзжээ.  Уг үхэр 10 жилийн өмнө фермээсээ зугтаж, олон жилийг ийнхүү төөрч өнгөрүүлсэн бололтой.

Григстауны үхэр

2 "The Ant Hill Kids"

“Багадаа би Канадын Онтарио мужийн нэгэн тосгонд амьдарч байсан бөгөөд эцэг эх маань намайг хамаагүй хол ой руу явах хэрэггүй гэж захидаг байсан. Учир нь ойн гүнд хүмүүсийн амийг хороодог аймшигт мангас амьдардаг байсан гэх яриа бий”.

Үнэн хэрэгтээ энэхүү мангас нь "The Ant Hill Kids" шашны бүлэглэлийн тэргүүн Рош Терио  байсан аж. Тэрбээр дэлхийн сүйрэл болно гэдэгт итгэлтэй байсан учир адвентистүүдийн сүмд очиж тэдний дүрмээр амьдрах болсон гэнэ. Уг дүрмэнд тамхи татахгүй, согтууруулах ундаа болон хар тамхи хэрэглэхгүй байх, эрүүл бус хоол хэрэглэхгүй байх зэрэг багтаж байжээ. Бусдыг уриалан дуудах авъяасаараа Рош хэд хэдэн бүлэг хүмүүсийг уруу татаж, тэд хамтдаа ойд амьдрах болсон гэнэ.

"The Ant Hill Kids"

Цаг хугацаа өнгөрөх тусам уг бүлгэмийн дотоод дүрэм улам хатуу болж, эцэст нь тэргүүлэгч байхгүй үед хоорондоо ярих хүртэл хориотой болжээ.  Бүлгэмийг орхихыг хүссэн хүмүүсийг саваагаар тарчлааж, таазан дээр өлгөж, алхаар зоддог байсан аж.

Дүрэм зөрчсөн бүлгэмийн гишүүдийг Терио маш хэрцгий шийтгэдэг байсан бөгөөд үүнд өөрийнхөө хөлийг хугалах, нэг нэгнийхээ мөрийг буудах, бусдын болон өөрийнхөө ялгадас, шавж, харх идүүлэх зэрэг багтаж байжээ.  Харин хүүхдүүдийг тэрээр модонд уяж бусад нь модонд уяатай буй хүүхэд рүү чулуу шиддэг байсан гэнэ.  Энэ бүх зүйл 1989 оныг хүртэл буюу 10 гаруй жилийн турш үргэлжилсэн бөгөөд эцэст нь Териог баривчилсан байна.

Рош болон түүний нууц амрагууд

3 "Долоогч"

Энэ бол бидний танд хүргэж буй түүхүүдээс хамгийн ''гэмгүй'' нь болов уу. Флоридагийн Тампа хотод “гутал долоогч” бий болжээ. Нутгийн оршин суугчид түүнийг ийнхүү нэрлэдэг байсан аж.

Тэрбээр хүн олноор цугларсан газар очиж, хэн нэгнээс гутлынхаа улыг харуулаач хэмээн хүсдэг байсан гэнэ. Ийнхүү гутлынхаа улыг харуулсан хүнрүү гэнэтхэн дайрч, улыг нь долоож эхэлдэг байжээ.  Хэдийгээр хүн төрөлхтөн энэ бүхнийг хуурамч зүйл гэж бодож байсан ч “гутал долоогч” бодит байдал дээр оршиж байсан нь үнэн болсон аж.

"Долоогч"

Гутал долоогч 20-30 орчим настай,орон гэргүй, туранхай залуу байжээ. Ихэнхдээ тэр Йбор Сити хотын ойролцоо байдаг. Түүнд хэн нэгэн бусдын гутлыг долоо гэсэн тушаал өгдөг байсан учир энэ гаж үйлдлээ хийдэг байсан хэмээн мэдүүлсэн байна. 

4 Сахиусан тэнгэрүүдийн байр

Нэг хэсэг Вашингтон мужид ойн гүнд байрлах сахиусан тэнгэрийн талаар яриа гарсан байна. Тус газрын манаач эр энэхүү нууц газрыг хайх эрэлд гарч аймшигтай зүйлтэй нүүр тулгарчээ. Тэрбээр модон дээрх байшин руу ороод насанд хүрээгүй хүүхдийн порно бичлэг маш олноор хадгалагдаж байгааг олсон байна. Залуу байшинг доош нь буулгаж орхиод, хэсэг хугацааны дараа ирэхэд хэн нэгэн дахин байшинг дээш гаргасан гэнэ.

Үүний үр дүнд “сахиусан тэнгэрүүдийн байр”-ны эзнийг баривчилсан аж.

Сахиусан тэнгэрүүдийн байр

5 Хэн ч биш

“Намайг жаахан байхад Хойд Невада орчмын хэн нэгэн сураггүй алга болоход “үл мэдэгдэх нэгэн'' холбоотой байдаг гэсэн яриа хүмүүсийн дунд байдаг байсан юм.. Би энэ бүхнийг харь гарагийнхны хийсэн зүйл гэж бодож байсан ч насанд хүрснийхээ дараа энэ зүйлийн цаана маш аймшигтай нууц байгааг ойлгосон. Тээврийн жолооч болон машинаар аялагчдыг амийг хороодог цувралт алуурчны талаар ч яриа гарч байсан. Би одоо насанд хүрсэн ч хүмүүс алга болдог тэр газраар явахаас зайлсхийдэг, зайлшгүй тохиолдолд биедээ буу авж явдаг.''

Хэн ч биш

6 МКULTRA төсөл

МКULTRA гэх тагнуулын газрын төсөл нь сэтгэцэд нөлөөлөх арга замыг ашиглаж, хүний сэтгэхүйг хянах зорилготой байжээ. Энэ төсөл бодит хүмүүс дээр туршигдсан гэхэд хүмүүс итгэсэнгүй. Харин дараа нь энэхүү туршилтын талаар дэлгэрэнгүй бичсэн баримт олджээ.

Уг туршилтын зах зухаас дурдахад нэгэн хүүхдийн өндөр албан тушаалтантай секс буй хийж бичлэгийг нууцаар хийж, дараа нь уг бичлэгийн тусламжтайгаар тухайн өндөр албан тушаалтныг сүрдүүлж мөнгө салгаж авжээ. Бусад баримтад ямар мэдээлэл байсан бол гэж бодохоос аймшигтай.

МКULTRA төсөл

7 Кропси мангас

1970-1980 оны үед Нью-Йоркийн Статен-Айлендэд бага насны хүүхдүүдийг хулгайлдаг Кропси гэх мангасын талаар яриа гарсан байна. Кропси гэх хүн үнэхээр бодит амьдрал дээр оршиж байсан бөгөөд цагдаа нар энэхүү гаж донтонг баривчилснаар Кропси “алга” болжээ.

Кропси мангас

8 Хойд худгийн хулгайч

АНУ-ын хэд хэдэн амралтын газарт аялагчдын хоол, хувийн хэрэгсэл алга болж, үүний учрыг олохоор хотын захиргааныхан толгойтой үсээ зулгааж байв. Хүмүүс хэргийн эзэн бол аялагчдын ойд хэд хэдэн удаа харж байсан эрэгтэй хэмээн буруутгаж байжээ.

Хулгайчийн нэрийг Найт Кристофер гэдэг байсан бөгөөд тэрээр 27 жилийн турш ойд амьдарч энэ хугацаанд 1000  орчим хулгай хийсэн гэнэ. Чернобылийн атом цахилгаан станц дэлбэрснээр тэр суурин газар амьдрахаас айх болж, ойд амьдрах шийдвэр гаргасан аж.

Хойд худгийн хулгайч

9 Цэргийн баазын нууц

Америкийн нэгэн оюутан сургуулиасаа хөөгдөж магадгүйгээ үл тоон байж, газар доорхи нууц цэргийн хонгилын талаар олон нийтэд ил болгохыг хүсжээ. Тэр найзуудын хамтаар хоосон хонгилыг олсон бөгөөд тэд 1945 онд очсон мэт мэдрэмжийг авсан аж.

“Хонгил гайхалтай хадгалагдаж үлдсэн бөгөөд машины зогсоол хүртэл байсан. Энэхүү зогсоол нь их сургуулийн  хөл бөмбөгийн талбай доор байв.''

Хонгил маш том хэмжээтэй байсан бөгөөд хоолны газар, удирдлагын өрөө, оюутны дотуур байранд оруулж байсан юм. Эдгээр газруудыг өнгөрч цаашаа явахад оюутнууд моргт орж иржээ. Энэ хэсэгт эмнэлэгийн ор, хагалгааны хөшиг, эмнэлэгийн  хэрэгслүүд байсан гэнэ.

Цэргийн баазын нууц

10 Ногоон хүн

Бараг шөнө бүр АНУ-ын Пенсильванийн гудамжаар “нүүргүй хүн” явдаг байсан бөгөөд түүнийг нутгийн иргэд “ногоон хүн” хэмээн нэрлэдэг байжээ. Нутгийн оршин суугчид түүнээс маш их айдаг байсан бөгөөд хүүхдүүд нь томоогүй зан гаргаад байвал Ногоон хүн чамайг ирээд авчихна шүү гэж айлгадаг байсан гэнэ.

Гэтэл үнэн хэрэгтээ тэр хүүхэд байхдаа хамар болон нүдээ алдсан нэгэн бөгөөд бусдыг айлгахгүйн тулд шөнийн цагаар гэрээсээ гардаг байсан ч энэ эсрэгээрээ эргэжээ.

Ногоон хүн

Хүн бүрийн багадаа үзэж өссөн буг сүнс, чөтгөрийн эрлэг залуучуудад тохиолдсон адал явдлуудын тухай өгүүлдэг Скүүби дүү кино бидэнд мангас, чөтгөрүүдээс бус хорон санаат хүмүүсээс болгоомжилж явах хэрэгтэй тухай сургадаг. Бид мэдэхгүй зүйлээсээ айдаг. Бид мэдэхгүй зүйлээ ид шидтэй холбож ойлгодог. Айдас төрүүлж буй зүйлээ жаахан судлаад үзвэл чөтгөр, мангас бус буруу санаат нэгэн биднийг айдаст автуулдаг гэдгийг олж мэдэж болох юм.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()