Тагнуулын хэргээр Энэтхэгт гурван жил хоригдсон тагтаа

2016 онд Пакистан, Энэтхэгийн хоорондох хилийн маргаантай бүсийг даваад баригдсан энэхүү тагтаа саяхан суллагдсан байна. Энэтхэгийн албаныхан уг шувууг зарим оронд террористуудын бүртгэлд байдаг Исламын "Лашкар-Тайба" бүлэглэлд ажилласан гэж үзжээ.

Тагнуулын хэргээр Энэтхэгт гурван жил хоригдсон тагтаа

Нэгжлэгийн үеэр тагтааны хөлд нэгэн зурвас бэхлэгдсэн байсныг олж илрүүлжээ. Зурвас дээр бичигдсэн тоонуудыг бүлэглэлийнхэн хоорондоо харилцдаг нууц код гэж цагдаа нар үзсэн байна.

Хэдийгээр тагтааны эзэн Хабибул тэдгээр тоонуудыг өөрийнх нь утасны дугаар гэж баталсан ч албаныхан тагтааг суллах гэж яарахгүй байлаа.

Загас барин амь зуудаг Хабибул тагтаагаа жирийн шуудан зөөгч гэж хичнээн мэдүүлсэн ч нэмэр болоогүй байна. Тагтаа нь яагаад хилийн маргаантай бүс рүү ниссэнийг тэрээр тайлбарлаж чадаагүй аж. Тухайн бүс нутагт иймэрхүү үзэгдэл гарах нь түгээмэл аж.

Удаан хугацааны мөрдлөгийн дараа тагтааг аюултай биш гэж үзэн сулласан бөгөөд эзэндээ эргэж очсон эсэх нь тодорхойгүй аж.

Эх сурвалж: iz.ru

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()