Билл Гейтсийн зөгнөл биеллээ олсон 5 тохиолдол

Ирээдүйг таамаглах хүсэл хүн төрөлхтний дунд эртнээс оршсоор ирсэн. Энэ хүслийг дагаж мянга мянган зөн билигчид, ирээдүй, хувь заяаг харж чаддаг гэгдэх онцгой авьяастай хүмүүс гарч ирсэн. Тэдний зөгнөсөн зөгнөлийн үнэн худлыг цаг хугацаа харуулаад өгдөг хойно хэнд нь итгэхээ шийдэхэд төвөггүй биз ээ.

Билл Гейтсийн зөгнөл биеллээ олсон 5 тохиолдол
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

Өөрийгөө зөн билигч хэмээн нэрлээгүй ч ирээдүйг маш тодорхой бөгөөд зөв таамаглаж чадсан хүн бол Майкрософт компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн толгой баячуудын нэг Билл Гейтс билээ. 1999 онд тэрбээр "Бодлын хурдтай бизнес" гэх номыг бичиж, энэхүү номдоо ирээдүйг зөгнөсөн байна. Үүнээс хойш 20 жил өнгөрч, Гейтсийн зөгнөлүүд эхнээсээ биелсээр буй нь үнэхээр хачирхалтай. 

1 Ухаалаг төхөөрөмж

Билл Гейтс: "Хүн төрөлхтөн хэзээ ч, хаана ч бизнес явуулах боломжтой жижиг төхөөрөмжийг биедээ авч явах болно. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар тэд мэдээлэл шалгах, нислэг захиалах, санхүүгийн мэдээлэл" хүлээж авах боломжтой болох юм. 

Орчин үед: ухаалаг гар утас, ухаалаг цаг, ухаалаг бугуйвч

Ухаалаг төхөөрөмж

2 Цахим сүлжээ

Билл Гейтс: "Гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ харилцах, уулзалт зохион байгуулах хувийн сайт бий болно". 

Орчин үед: дэлхий дээр 2 тэрбум хүн Facebook хэрэглэж байна. Үүнээс гадна Snapchat, Instagram, WhatsApp болон Facebook Messenger гэх сайтууд бий. 

Цахим сүлжээ

3 Сонирхлын дагуу сайт

Билл Гейтс: "Цахим сүлжээ өөрийн сонирхлын дагуу хөгжүүлэх боломжтой".

Орчин үед: мэдээллийн бүхий л хэрэгсэл, онлайн уулзалт тодорхой нэг сэдэв дээр мэргэшсэн байдаг. Жишээлбэл: Reddit-ийг хэд хэдэн хэсэгт хувааж, тодорхой сонирхлын дагуу мэдээллийг нийтлэх болсон юм. 

Сонирхлын дагуу сайт

4 Үнийн харьцуулалтын сайт

Билл Гейтс: "Төрөл бүрийн сайтууд дээр аливаа барааны үнийг оруулж, та хамгийн хямд боломжтой үнийг бусад сайтуудаас хайх боломжтой".

Орчин үед: Google болон Amazon дээр бүх төрлийн барааг, бүх төрлийн үнээр олох боломжтой. Харин  NexTag болон PriceGrabber нь тусгай үнэ харьцуулах зориулалттай сайт юм. 

Үнийн харьцуулалтын сайт

5 Ажлыг онлайнаар хайх

Билл Гейтс: "Ажил хайж буй хүмүүс онлайнаар өөрийн мэргэжил, түвшин, чадварт тохируулж ажил олох боломжтой". 

Орчин үед: LinkedIn, ОХУ-д Headhunter, Superjob, Rabota гэх мэт сайтууд бий. 

Ажлыг онлайнаар хайх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()