"Spice Girls"-ийн охид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2020-06-03, 17:06
5,725

1990-ээд оны дундуур поп хөгжмийн ертөнцийг эрчүүдийн хамтлагууд ''эзэгнэж'' байлаа. Тэдэнтэй өрсөлдөж гарч ирсэн ганц охидын хамтлаг бол Английн ''Spice Girls'' юм. Тэднийг нэрийн хуудас болсон ''Wannabe'' дуугаар нь сайн мэдэх биз ээ. Хамтлаг 22 жилийн өмнө тарж, хамтлагийн гишүүд тус тусын карьераа хөөж, гэр бүл зохион амар жимэр амьдрах болсон хэдий ч тэдний шүтэн бишрэгчид нь тэднийг мартсангүй. Тарснаасаа хойш хэд хэдэн удаа аялан тоглолт хийсэн бөгөөд хамгийн сүүлд 2019 оны таван сард хийжээ. Хамтлагийн гишүүд 22 жилийн өмнөхөөсөө хэрхэн өөрчлөгдсөн, одоо хэрхэн амьдарч буйг танилцуулъя.

"Spice Girls"-ийн охид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

1 Эмма Бантон (Baby Spice)

Хамтлагийн хамгийн залуу гишүүн Эмма анх Spice Girls хамтлагт өөр нэгэн гишүүнийг орлон элссэн юм.

Tэрбээр одоо 44 настай бөгөөд нөхөр Жейд Жонестой 20 жил ханилж, хоёр хүүхэд төрүүлэн амьдарч байна.

Хамтлагаасаа гарч дөрвөн цомог, 13 дуу гаргасан ч удалгүй бие даасан замналаа /solo career/ орхижээ. Tэрбээр 2017 онд шинэ эрэгтэй хамтлаг гаргах зорилготой "Boy Band" шоунд шүүгчээр aжилллаж байсан ч шоу  нэг жилийн дараа цуцлагдсан байна. Мөн 2017 онд Кристофер Mонитой хамтран байгальд ээлтэй эх болон нярайн хэрэгслийн бренд үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулсаар байгаа.

Эмма Бантон (Baby Spice)

2 Гэри Халлиүэлл (Ginger Spice)

Гал мэт улаан үс, тайзан дээр өмсдөг шинэлэг содон хувцсаараа нэлээдгүй алдаршсан Гэри "Ginger Spice" гэх нэрийг хүртжээ. 2007 онд хамтлагийнхантайгаа таарамжгүй байж, сэтгэл санааны гутралд автаж, энэ байдлынхаа улмаас хамтлагаас гарсан нь шүтэн бишрэгчдээ ихээхэн гонсойлгосон хэрэг болсон. 

Одоо Гэри хоёр хүүхэд болон нөхрийн хамтаар амьдардаг. Бусад хамтлагийн охидын адилаар соло карьер хөөж  2017 онд хамгийн сүүлийн дуугаа гаргаж, Spice Girls-ийн 2019 оны аялан тоглолтод оролцжээ. 

Гэри Халлиүэлл (Ginger Spice)

3 Mеланиэ Браун (Scary Spice)

Mелани Браун буюу "Mэл Б" гэх хочтой өдгөө 45 настай дуучин залуудаа нэгэн өдөр тутмын сонинд телемаркэтаар ажиллаж байсан ч урлагт хөл тавин дэлхийн хамгийн алдартай охидын хамтлагийн нэгэн гишүүн болжээ.

2011 онд нөхрөөсөө салж гурван хүүхдээ авч үлдсэн Меланиг ажлын амжилт үргэлж дагадаг. Хамгийн сүүлд л гэхэд 2018 онд Авьяаслаг Америкчууд нэвтрүүлэгт шүүгчээр ажилласан.

Mеланиэ Браун (Scary Spice)

4 Mелани Чисхолм (Sporty Spice)

Mелани.C 15 настайдаа сургуулиа орхин дуу бүжиг болон драмаар суралцахаар их сургуульд оржээ. Spice Girls хамтлаг байгуулагдах үед мөрөөдлөө даган гурван жил сурсан их сургуулиасаа гарж 1995 онд тав дахь гишүүнийг орлон хамтлагтаа орж байсан аж. 

1999 онд өөрийн соло дуунууд болон цомгуудаа гарган анхны хүүхдээ өлгийдөн авсныхаа дараагаар 2009 онд Бродвэй театрын ''Blood Brothers''-д дүр бүтээн 2010 оны Laurence Oliver Awards-д Хөгжим Жүжгийн төрөлд шилдэг жүжигчний шагналыг хүртсэн юм.  

Mелани Чисхолм (Sporty Spice)

5 Викториа Бекхэм (Posh Spice)

Хөлбөмбөгчин Девид Бекхемийн эхнэр гэдгээр нь сайн мэдэх Викториа Бекхем өдгөө 4 хүүхэдтэй бөгөөд 2008 онд дээд зэрэглэлийн загварын бренд үүсгэн байгуулсан нь одоог хүртэл амжилттай яваа.

Викториа Бекхэм (Posh Spice)

Эх сурвалж: People 

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()