Зургадугаар сарын зурхайгаа уншаарай!

Энэ сар бидэнд олон гайхалтай зүйлс бэлджээ. Ихэнх ордуудын хувьд энэ сард хайр дурлалын тал дээр азтай одтой байх бололтой. Ингээд хамтдаа зургадугаар сарын зурхайгаа уншицгаая. 

Зургадугаар сарын зурхайгаа уншаарай!
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь (3.21-4.20)

Tаван сараас үргэлжлэн аливаа ажил үйлс эерэг үр бүтээмжтэй бөгөөд ялангуяа хайр сэтгэлийн тал дээр хамтрагчаа сайн ойлгож, нийцнэ. 

Санхүүгийн тал дээр тогтвортой байх ч элдэв хэрэггүй зүйлсэд мөнгөө зарцуулахаас зайлсхийхийг зөвлөж байна. Ямар нэгэн асуудал таны санааг зовоож эхлэхэд дотроо хадгалж,  ганцаар шаналалгүйгээр хамгийн их тусалж чадах хүнтэйгээ зөвлөөрэй. Зарим хүмүүс таны хэлэх шударга үгсээс төвөгшөөх ч таны зөв гэдгийг эцэст нь ойлгоно. Энэ сарын 12-15- ны хооронд ажил хэргийн уулзалт зохион байгуулвал хамгийн зохимжтой. 

Хонь (3.21-4.20)

2 Үхэр (4.21-5.20)

Гайхалтай сайхан халуун дулаан, сэтгэл уярам үйл явдал дүүрэн сарыг өнгөрөөх нь ээ.

Өөртөө онцгой санагддаг хэн нэгэнд бичгээр болон биечлэн уулзан өөрийн сэтгэлийг илэрхийлэхэд ямар ч асуудал гарахгүй бөгөөд харин ч асуудал таны талд сайнаар эргэх болно. Хэрэв та сэтгэлээ илчлэхээр төлөвлөж байвал энэ сарын зургаан хүртэл хүлээвэл бүтэх магадлал өндөр. Үхрийн ордныхон энэ сард санхүүгийн бэрхшээлтэй тулгарахгүй бөгөөд эрүүл мэндийн асуудал ч үхрийнхний толгойг гашилгахгүй нь ээ.

Үхэр (4.21-5.20)

3 Ихэр (5.21-6.20)

2020 оны зургаан сард таны амьдралыг харах өнцөг болон чиг хандлага өөрчлөгдөж ажил болон хувийн амьдралдаа та илүү нухацтайгаар хандаж тогтвортой болсон мэдрэмжийг авна. 

Энэ жил таны гаргасан амжилт болгон дараа жилд тань эерэг нөлөөллийг үзүүлэх нь. Tаныг удаашруулдаг ядрангуй болон залхуутай байдал тань багасаж, оронд нь эерэг бодлуудыг өөртөө суулгаснаар ахиц гарах аж. 

Ихэр (5.21-6.20)

4 Mэлхий (6.21-7.21)

Mэлхийн ордны ерөнхий шинж нь зугаа цэнгэлд дуртай бөгөөд энэ сарыг та ихэвчлэн найзуудтайгаа хөгжилдөж өнгөрөөнө. Хийх ёстой зүйлс тань амьдралд тань нөлөөлөхүйц чухал биш учир түр орхин бусдад даалгасан нь дээр. 

Хэзээ нэгэн цагт хамт баймаар байгаа хүнтэйгээ амьдралаа таатайгаар өнгөрүүлэх маш олон боломж гарна. Mагадгүй бүх зүйл дууссаны дараа санаа зовохоо болин бусад зүйлсээ эмх цэгцэд оруулах боломж гарч магадгүй учир одоохондоо өөрийгөө амрааж хөгжөөхдөө анхаарлаа хандуул. Сарын сүүлээр мөнгө санхүүгийн тал дээр санаа зовох шаардлагагүй болно.  

Mэлхий (6.21-7.21)

5 Арслан (7.22-8.21)

Хэдийгээр Арслангийн ордныхон идэвхтэй нийгмийн амьдралтай ч энэ сардаа ямар нэгэн гэнэтийн зүйл тулгарч магадгүй тул бэлтгэлтэй байх хэрэгтэй. Зургаан сарын дунд үеэр хамтран ажиллагчтайгаа сайхан харилцаа үүсгэж ажлын тал дээр маш их ахиц гаргана. 

Энэ үед Арслангийн ордныхон шийдэмгий байдлаа ашиглан бусдыг сонсон өөрийн юмсыг харах өнцгөө өөрчилж, тэдний ярьсан зүйлстэй санал нийлэхгүй үедээ эвээр хүлээн авснаар зөрүүд зангаа давж гарч чадах юм. 

Арслан (7.22-8.21)

6 Охин (8.23-9.23)

Tүгшүүртэй яарсан байдалд та аль хэдийн дассан ч энэ сарын дөрвөн болон 13- нд бүр илүү түгшүүртэй байдалтай тулгарах учир хэрэггүй зүйлсээ бүр мөсөн орхиж анхааралтайгаар төлөвлөхгүй бол өдөрт маш олон зүйлийг хийх гэж оролдон өөрийгөө зовоож мэднэ. 

13-ны дараагаар юмс илүү тайван байдалд шилжиж үр бүтээлтэй,  таатай сайхан байх болно. Хэрэв хичээл хийх гэж байвал элдэв зүйлсэд сатаарахгүй байхыг зөвлөе. 

Охин (8.23-9.23)

7 Жинлүүр (9.24-10.23)

Энэ сард шинээр ажил эхэлбэл тохиромжтой. Мөн санхүүгийн тал дээр ашиг орлого сайтай байна. Аз таны гарт байх тул эртнээс бодож төлөвлөж байсан ажлаа үзээд алдахыг зөвлөе.    

Санхүүгийн тал дээр мөрий гэх мэт зүйлсэд хөрөнгө оруулсан тань сайн нөлөөтэй байна. Хэдийгээр худалдан авалтад бодсоноос ихийг зарцуулах ч удаан хэрэглэх ашигтай зүйл байх болно. 

Жинлүүр (9.24-10.23)

8 Хилэнц (10.24-11.21)

Өөрийн сэтгэл хөдлөлийг хянах хэрэгтэй. Tа өөрийн юмсыг харах өнцөг болон логик ухаанаар харах чадвараа алдах магадлалтай. Хэлэх ёстойгоос илүү ширүүхнээр хэтэрхий ихийг хэлэх магадлалтай учир юу болсныг мэдэхгүйгээр дүгнэлтэд хүрэхгүй байхыг зөвлөж байна. 

Хилэнц (10.24-11.21)

9 Нум (11.22-12.20)

Tа мөрийтэй тоглоомд дуртай зангаа энэ сард бага зэрэг татах хэрэгтэй. Сарын дундуур эрүүл мэндийн асуудал тулгарч магадгүй. Хайр дурлалын тал дээр эрсдэлтэй шийдвэр гаргах магадлалтай учир ямар нэгэн татгалзсан хариунд бэлэн байгаарай.

Нум (11.22-12.20)

10 Mатар (12.21-1.19)

Tаны амьдрал энэ зургаан сард бага зэрэг хэцүүхэн байна. Зургаан  сарын эхний шөнө ажил тань овоорч бага зэргийн харилцааны хүндрэлд хүргэх магадлалтай ч энэ нь таны хяналтаас илт давсан зүйл гэдгийг ойлгож уужуу тайван байгаарай.

Ялангуяа аялах үедээ бүх зүйлсээ шалгаснаар ямар нэгэн аюул болон стресснээс ангижирч чадах билээ. Хувийн болон гэр бүлийн амьдрал тань хайраар дүүрэн байх ч ажлын амьдрал тань бага зэргийн сөрөг энергийг дагуулна. Гэсэн хэдий ч сарын 12 гэхэд ажлын асуудлууд цэгцэрнэ.

Mатар (12.21-1.19)

11 Хумх (1.20-2.18)

Та бие даасан, бусдаас нэг их тусламж хүсдэггүй учир хэн нэгнээс шалтгаалахгүйгээр ажлаа бүтээж чадах нь. Эн сард эрүүл мэнд, санхүүгийн хувьд нэг их асуудал тулгарахгүй ч жижиг сажиг асуудлууд ар араасаа ундарч магадгүй. Чухал бичиг баримтаа гээгдүүлэх, ажлын мейлээ санамсаргүй устгах зэрэг бүтэлгүйтлүүдээс болгоомжил.

Хумх (1.20-2.18)

12 Загас (2.19-3.20)

Хувийн болон ажлын амьдралдаа аль алинд нь энэ сард маш их хичээлт гаргана. Гэрт тань ямар нэгэн төрлийн асуудал гарч түүнээс маш том маргаан үүсэх ч энэ бүхэн удаан үргэлжлэхгүй.

Ажил дээрээ завгүй байх ба асуудлыг бодсон шигээ хурдтайгаар, хялбараар шийдэж чадахгүй. Энэ бүх зүйлсээс болж ядарч, залхахгүйг хичээн өөрийгөө стресстүүлэхгүй байх тал дээр анхаараарай.

Найз эсвэл танил тань таныг зоригжуулан магтаж сайхнаар хандана. Санхүүгийн асуудал таныг зовоохгүй ч хэн нэгэнд мөнгө зээлдүүлэх хэрэггүй.

Загас (2.19-3.20)

Эх сурвалж: Yearly-Horoscope

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()