Биеийн сул талаа зоригтойгоор илчилсэн алдартнууд

2020-06-02, 16:52
4,827

Та бүхэн ''The Wizard of OZ'' киног санаж байгаа бол Дороти үнэнийг мэдэх мөчид бүх зүйл түүний төсөөлж байснаас хамаагүй энгийн байдаг шүү дээ. Сошиал ертөнцөд ийм л үзэгдэл явагдаж байсан. Тэд төгс төгөлдрийн ард өөрсдийгөө ''нуудаг'' байж. Өнгөрсөн хэдэн жилийн турш бид тэрхүү төгс төгөлдөр хүмүүст л анхаарлаа хандуулсаар ирсэн. Эцэст нь тэд ч бас хүн гэдгээ мэдэгдэж олон нийтийн сүлжээнд өөрсдийн сул талаа нуулгүй дэлгэж байгаа билээ.

Биеийн сул талаа зоригтойгоор илчилсэн алдартнууд
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

1 Эшли Грахам

Эшли Грахам

Модель бүсгүй жирэмсний үйл явцынхаа талаар олон зүйлийг нийтэд дэлгэж байсан бөгөөд тэрбээр жирэмсний үеийн язралт болон түүнээс үлдсэн сорвио ч нуусангүй. 

2 Жессика Симпсон

Жессика Симпсон

Тэрбээр жирэмсний үеийнхээ хавагнасан хөлний зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж хэрхэн энэхүү зовиураа багасгах аргын талаар хүмүүсээс тусламж хүсчээ. 

3 Жамила Жамил

Жамилагийн бренд бол бие галбиртаа итгэлтэй байх болон ил тод байдал байдаг. Тэрбээр өөрийнхөө туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү үеүдээ болон өөрийн бие дээрх язралтын соривоо ч олон нийтэд ил болгосон байна. Тэрээр хөхнийхөө соривноос санаа зовдоггүй гэдгээ илэрхийлж харин ч үүнийгээ үзэсгэлэнтэй зүйл гэжээ. 

Жамила Жамил

4 Ким Кардашиан Вэст

Ким Кардашиан "Keeping up with the Kardashians" нэвтрүүлгийн эхний улирлаас хойш өөрийн туссан хайрст үлд өвчний талаар хуваалцаж байсан бөгөөд 2019 онд тосоор эмчилгээ хийж буйгаа хуваалцжээ.

Ким Кардашиан Вэст

5 Эми Шүмер

Эми Шүмер нь жирэмсний үедээ тохиолдсон хэцүү нөхцөл байдлаа хуваалцаж ганц зургаар л жирэмсэн эмэгтэй бүр аз жаргал цацарсан байдаггүй гэдгийг нотолсон юм.

Эми Шүмер

6 Рианна

Тэр энэхүү зургандаа хөлнийхөө үсний тухай нэг ч үг дурдаагүй нь хөлний үс бол эмэгтэй хүнд байж л байдаг зүйл гэдгийг илтгэх мэт. Нэгэн Твиттер хэрэглэгч "Рианна зурган дээрээ үстэй байсан, тэгэхээр энэ зун хөлнийхөө үсийг хус гэж хэлээд хэрэггүй шүү" хэмээн жиргэсэн байна. 

Рианна

7 Дахиад л Жессика Симпсон

Реалити шоуны од бүсгүй бага зэргийн үстэй байгаа хөлнийхөө зургийг нийтэлж "Энэ хэсгийг орхичихож" гэсэн тайлбартайгаар нийтэлсэн бөгөөд фенүүд нь ч үүнд огт дургүйцсэнгүй. Хүн бүрт л ийм зүйл тохиолддог шүү дээ. 

Дахиад л Жессика Симпсон

8 Яра Шахиди

Хөмсөг хэзээ ч зэрлэг нь ургаад хоорондоо нийлчихсэн байж болохгүй гэсэн ''бичигдээгүй хууль'' байдаг шүү дээ. Яра харин тэр хэвшмэл ойлголтыг энэхүү өхөөрдөм нийлсэн хөмсөгтэй зургаараа эвдсэн юм. Намайг 17-той байхад ийм хүн байсан ч болоосой..

Яра Шахиди

9 Лина Данам

Тэрбээр өвчний улмаас их хэмжээний жин хасч турсан ч эдгэрснийхээ дараах өөрийнхөө төрхөнд илүү дуртай байгаагаа илэрхийлжээ.

Лина Данам

10 Амандла Стенберг

Алдарт од улаан хивсний ёслолын үеэр гайхалтай даашинзаа гайхуулаад зогсохгүй суганыхаа үсийг ч ''гайхуулаад'' амжжээ.

Амандла Стенберг

11 Рачель Блүм

Зохиолч Рачель Блүм энэхүү зургаа "8-р ангийн зураг авалтын оргил үеэр завгүй цагийн хуваариас болж дааврын маань ялгарал хэт ихэссэн байна" хэмээн нийтэлжээ.

Рачель Блүм

12 Дрю Барримор

Тэрээр ''Santa Clarita Diet'' -ын зураг авалтанд орохоос өмнөх засаагүй хөмсөгөө олонд дэлгэжээ.

Дрю Барримор

13 Хилари Даф

Тэрээр бахархалтайгаар алдартнууд төгс харагдах ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэж целлютийнхээ зургийг нийтэлжээ.

Хилари Даф

14 Бэлла Торн

Тэрний энэхүү зураг нь  биеийн үснээсээ ичих асуудлыг эрс эсэргүүцсэн байдлаар нийтлэгдсэн бөгөөд "За за, одоо хусъя даа." гэсэн тайлбартай байжээ.

Бэлла Торн

15 Крисси Тэйгэн

Тэрээр гуяныхаа дотор талын язралтын соривны зургийг "Язралтад сайн уу гэж хэлээрэй" гэсэн тайлбартайгаар нийтэлж байжээ.

Крисси Тэйгэн

Хүн бүхэн төгс төгөлдөр байх албагүй. Төгс төгөлдөр хэмээн боддог одод ч төгс бус байдаг гэдгийг санаасай гэсэндээ энэхүү нийтлэлийг хүргэж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()