Хөгшрөлтийг "мартсан" 13 алдартан

Хүний сайхан сэтгэл, энэрэнгүй байдлыг илүүд үздэг болж дотоод гоо үзэсгэлэн үнэд орсон энэ цагт ч гадаад гоо үзэсгэлэн чухал хэвээрээ. Цаг хугацаа өнгөрөх тусам хүний арьс унжиж, зүс гунддаг нь хорвоогийн жам. Гэсэн ч энэ хорвоогийн жамыг сөрж, гоо үзэсгэлэнгээ ''аварч үлдэж'' чадсан хүмүүс цөөнгүй.  Бидний толилуулж буй бүсгүйчүүд асар их тэсвэр хатуужлын үр дүнд гадна дотноосоо гэрэлтэж байна. 

Хөгшрөлтийг "мартсан" 13 алдартан

13 Элизабет Банкс /Elizabeth Banks/, 46 настай

2020 оны Оскарын үдэшлэгт Элизабет 16 жилийн өмнө өмссөн өнөө л улаан даашинзаа өмсөж ирэхэд, шүтэн бишрэгчид нь түүнийг огтхон ч өөрчлөгдөөгүй байгааг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байв.

Элизабет Банкс /Elizabeth Banks/, 46 настай

12 Хэйди Клум /Heidi Klum/, 47 настай

Өмнө нь Виктория Сикретийн модел байсан тэрээр 4 хүүхдийн ээж гэмээргүй сайхан галбиртай хэвээр л.

Хэйди Клум /Heidi Klum/, 47 настай

11 Дита Вон Тийс /Dita von Teese/, 47 настай

Элэглэлийн /Burlesque/ хатан хаан, дуучин, модел Дита Вон Тийсийн загвар бүү хэл, гадаад төрх хүртэл өөрчлөгдөөгүй ажээ. Тэрээр одоо болтол цасан цагаан арьс, элсэн цаг шиг нарийн биеэ гайхуулсаар байна.

Дита Вон Тийс  /Dita von Teese/, 47 настай

10 Женнифер Лопез, 50 настай /Jennifer Lopez/

Саяхан 20 жилийн өмнө Гремми дээр өмссөн даашинзаараа гоён загварын тайзнаа алхжээ. Мөн 2019 оны есдүгээр сард нээлтээ хийсэн “Strippers” кинонд шонтой бүжиглэсэн байна.

Женнифер Лопез, 50 настай /Jennifer Lopez/

9 Наоми Кэмпбелл, 50 настай Naomi Campbell/

Кэмпбелл 1990 онд алдартай моделуудын нэг байжээ. Он жилүүд өнгөрсөн ч, залуу үедээ үзэсгэлэн гоогоороо ялагдахгүй, загварын тайзыг эзэгнэсээр байна.

Наоми Кэмпбелл, 50 настай Naomi Campbell/

8 Халле Берри, 53 настай /Halle berry/

Жүжигчин маань инстаграмдаа үргэлж дасгал хийж байгаа үеийнхээ зураг бичлэгүүдийг оруулдаг. Хөгжсөн булчин, нарийн бэлхүүс, толигор арьс гээд бүсгүйчүүддээ үлгэр жишээ болсоор байна.

Халле Берри, 53 настай /Halle berry/

7 Салма Хайек, 53 настай /Salma Hayek/

Мексик жүжигчин инстаграмдаа будаггүй зургаа оруулахаас эргэлзэхгүй. Наснаасаа 10, 20 залуу харагдаж байхад юунаасаа ч санаа зовох вэ?

Салма Хайек, 53 настай /Salma Hayek/

6 Брүүк Шилдс, 54 настай / Brooke Shields/

Брүүк анх 15 насандаа "Blue Lagoon" (1980) кинонд дүр бүтээн үзэгчдийн анхааралд өртжээ. Нүднийхээ гал цогийг алдаагүй тэрээр өөрийн биеийн галбираа гайхуулсаар байна.

Брүүк Шилдс, 54 настай / Brooke Shields/

5 Кортни Кокс, 55 настай /Courtney Cox/

Кортни Коксын зургийг харахад “Friends” цувралын бүсгүй одоог хүртэл үзэсгэлэн гоогоо алдаагүй нь мэдэгдэнэ. Цуврал эхэлснээс хойш аль хэдийн 26 жил өнгөрчээ.

Кортни Кокс, 55 настай /Courtney Cox/

4 Эль Макферсон, 56 настай / El Macpherson/

90-ээд оны супермодел "The Body" гэх хочоо хүртэх эрхтэй болохыг зургаас хараад л ойлгож болно. Ямар ч охин ийм биед атаархахгүй байхын аргагүй.

Эль Макферсон, 56 настай / El Macpherson/

3 Ёоланда Хадид, 56 настай /Yolanda Hadid/

Ёоландагийн зургийг хараад охид Жижи болон Белла хэнээс гадаад төрхөө олж авсныг ойлгож болно. Ёоланда ''цагтаа'' загварын ертөнцийг шуугиулж байжээ.

Ёоланда Хадид, 56 настай /Yolanda Hadid/

2 Падма Лакшими, 49 настай /Padma Lakshmi/

Тухайн үед, Парис, Милан, Нью-Йоркын загварын шоунуудад алхсан хамгийн анхны Энэтхэг гаралтай модел болж байсан байна. Модел, одоо ТВ хөтлөгч, жүжигчин тэрээр мөнхийн залуу насны нууцыг нээсэн бололтой.

Падма Лакшими, 49 настай /Padma Lakshmi/

1 Вера Ванг, 70 настай /Vera Wang/

Дизайнер Вера Ванг кроп-топ, богино шорт өмссөн зургаа инстаграмдаа нийтэлж, дагагчдаа гайхшруулжээ. Тэрбээр одоо ч биеэ гайхалтайгаар арчилж байна.

Вера Ванг, 70 настай /Vera Wang/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()