Хеликобактерийг судлахын тулд өөрийн ходоодоо шархлуулж туршсан эрдэмтэн

Маш олон ходоодны шархтай өвчтөнүүдийн ходоодоо авахуулах эсвэл цус алдаж үхэх хэмжээний хүнд байдлыг Австралийн баруун хязгаарын далайн эргийн нэгэн эмч олон жилийн турш харсаар иржээ. Барри Маршал (Barry Marshall) гэх тэрхүү эмч тэр үедээ насанд хүрэгчдийн 10 хувийг хамарч байсан шархлааг маш энгийн аргаар эмчлэх аргыг мэдэж байсан тул маш их тарчилж байлаа.

Хеликобактерийг судлахын тулд өөрийн ходоодоо шархлуулж туршсан эрдэмтэн
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

1981 оноос Маршал түүнээс 2 жилийн өмнө ходоодонд байдаг хатуу пүрш маягийн хэлбэртэй Хеликобактерийн хэмжээ ихэдсэнээс энэ бүхэн үүссэн байж болзошгүйг олж мэдсэн "Royal Perth" эмнэлгийн эмгэг судлаач Робин Варрентай хамтран ажиллах болов.

Маршал ходоодны шархтай өвчтөнүүдэд шинжилгээ хийж, лабораторид организмуудыг үржүүлж байх явцдаа зөвхөн шархлаа биш гэдэсний хорт хавдар ч үүний нөлөөгөөр үүсдэг болохыг олж тогтоожээ. Түүний олсон эмчилгээ аль хэдийнээ бэлэн байсан бөгөөд тэр нь антибиотик юм. Гэвч гол эмч нар нь үүнийг эсэргүүцэж ходоодны шарх стрессээс болж үүсдэг гэсэн хуучин үзэл санаагаа баримталсаар байв.

Хулгана дээр туршилт хийх боломжгүй (учир нь хеликобактер зөвхөн хүнд байдаг) мөн хүн дээр туршилт хийхийг нь хориглочихсон тул Маршал арга барагдаж байлаа. Эцэст нь тэр албан ёсоор туршилт хийж болох цорын ганц өвчтөн буюу өөр дээрээ туршилт хийсэн юм. Тэрээр өвчтэй хүний гэдэснээс хеликобактерийг авч шөлтэй холиод ууж орхисон байна.

Өдөр хоног өнгөрч түүнд ходоодны үрэвсэл, шархлааны эхний шат болох бөөлжих, амьсгал нь өмхийрөх, дотор нь муухайрч ядрах гэх мэт шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна.

Тэр лабораторидоо өөрийгөө шинжилж хеликобактер ходоодны шархлааны гол шалтгаан байсан гэдгийг нотолж чадсан юм.

Маршал саяхан хеликобактерийн ямар ч шинж тэмдэггүйгээр цэнхэр жинс өмсөн Чикагогийн зочид буудалд "Discoverу" сувгын ахлах редактор Пам Вейнтравтай ярилцжээ. Нэгэн цагт “Туршилтын туулай эмч” гэж дуудагддаг байсан тэрээр одоо өөрийнхөө ажлын талаар хөндлөнгийн хүн мэт ярьж чаддаг болсон байна. Хеликобактерын ажлаараа Маршал болон Варрен нар 2005 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Одоо бол ходоодны шархлааны үндсэн эмчилгээ нь антибиотик билээ. Мөн нэг үе хамгийн хор хөнөөлтэй өвчин байсан ходоодны хавдраас барууныхан бүрэн ангижирч чадсан билээ.

Хамгийн аймшигт өвчнөөс дэлхий дахиныг аварсан Маршал одоо хуучны дайснаа өөрийн анд болгохоор шийдсэн байна. Баруун Австралийн Их Сургуулийн микро-биологийн профессорын хувьд тэрээр хеликобактерыг ашиглан ханиадны вакциныг гаргаж авах дээр ажиллаж байгаа гэнэ. Олон эмч нар тайлбарлаж чадахгүй байгаа зүйлсээ “толгой тархитай” холбон тайлбарладаг байх үед Маршалын түүх олон хүний амийг авраад зогсохгүй тэдэнд урам зориг өгч чадсан юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()