Нигерийн 81 настай хаан "балчир" хатныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ

Дэлхий дахинд угсаа гарал өндөртэй хаад, ноёд олон эхнэр авдаг ёс аль эрт устаж үгүй болсон.  Харин эмэгтэй хүний үнэ цэнийг "уландаа гишгэсэн" энэ байдал дэлхийн зарим хоцрогдсон бүдүүлэг улсуудад одоог хүртэл байсаар байгаа нь харамсалтай. Өмнө Ёоруба үндэстний улс болох Оёод улсыг захирах эрх мэдэл 3-р Алафин Ламеди Адиемид харьяалагддаг. Тэрбээр одоо 81 настай бөгөөд 13 эхнэртэй ба эхнэрүүдээс нь хамгийн отгон нь саяхан 22 нас хүрсэн байна.

Нигерийн 81 настай хаан "балчир" хатныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ

Хатан Анулувапо Адиеми инстаграм хаягтаа:

"Амьдралын минь бас нэгэн аз жаргалтай хуудас. Би энэ мөчийн төлөө бурханд талархъя. Бурхны хишгээр би хайрт хүмүүстэйгээ хором мөч бүр хамт байх боломж олдсон. Мөн би нөхөр Эрхэм Дээдэс 3-р Ламиди Олайвола Атанда Адиемид талархахыг хүслээ. Түүний ачаар би цаг мөч бүр суралцан дэвшиж байна. Эрхэм Дээдсийн хэлдгээр зорилгогүй хүн залуургүй завь, зохиолгүй жүжиг шиг ажээ. "Амжилтанд хүрэх зам хэзээ ч дардан байдаггүй. Тууштай байдлын хүчээр ялалтыг авчирдаг." Энэ жил боломж бүтээлээр дүүрэн, өсөн дэвжсэн байх болтугай. Өөртөө төрсөн өдрийн мэнд хүргэе!"

Хатан Анулувапо нь одоогоор хааны "хамгийн хайртай" хатан болоод байгаа юм. Хаан ихэнхдээ түүнийг дагуулж олон нийтийн газруудаар явдаг бөгөөд хатныг эх орныхоо загварын чиг хандлагыг тодорхойлогч гэж үздэг байна. Түүний загвар зохион бүтээгч ээж төрсөн өдрөөр нь үнэт чулууг болон өдөөр чимэглэсэн цагаан даашинзыг явуулжээ. 

Хатны аав эм зүйн компанитай бөгөөд Хаан Ламиди түүний бизнесийг өргөжихөд тусалсан учир бэлэг болгож охиноо өгсөн байна. Хаан эхний хатантайгаа нөхцөл байдлаас үүдэн гэрлэсэн бол бусад хатад нэг бол бэлэглэгдсэн эсвэл хаан тэдэнд таалагдсан учир эхнэр нь болжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()