Хамгийн эрүүл өглөөний хоол бэлтгэх 3 жор

Зутан бол "төгс" өглөөний хоол. Бэлтгэхэд амархан, олон төрлийн үр тариа болон нэмэлт жимс жимсгэнэ хүссэнээрээ хольж болох учир та өглөө бүр идлээ ч уйдчихна гэж санаа зовох хэрэггүй гэсэн үг юм.Үр тарианы төрөл бүрд бусдад нь байдаггүй давуу талууд байдаг. Овъёос бодисын солилцоог тэнцвэржүүлдэг, будаа хортой нэгдлүүдийг биеэс гадагшлуулдаг гэх мэт. Та биеийн онцлог болон ямар амтанд дуртайгаасаа шалтгаалж зутангаа хүссэнээрээ амтлах боломжтой. 

Хамгийн эрүүл өглөөний хоол бэлтгэх 3 жор
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

Үзэм, сүүтэй будааны зутан

Орц:

Цагаан будаа - 200 гр

Сүү - 1,3 л

Масло - 50 гр

Элсэн чихэр - 2 хоолны халбага

Үзэм - 3 хоолны халбага

Давс - Тал цайны халбагаар амтагдах төдий хийнэ

Хийх арга:

Хайруулын тавгандаа масло хийгээд гал дээр халаана. Хайлсных нь дараа угаасан будаагаа дээрээс нь тарааж хийгээд сүүгээ хийнэ. Буцлангуут нь галаа багасгаж тагийг нь тавиад 20 минут буцалгана. Үүний дараа давс, элсэн чихэр, үзэм зэргээ холиод 10 минут хөргөөд л гүйцээ. 

Үзэм, сүүтэй будааны зутан

Нунтаг эрдэнэ шишийн зутан

Орц:

Нунтаг эрдэнэ шиш - 100 гр

Ус, Сүү тус тус 300 мг

Масло: 30 гр

Элсэн чихэр - 2 цайны халбага

Давсыг өөрөө тааруулна

Хийх арга:

Үр тариа хэр жижиг том байхаас нь хамаарахгүйгээр хэрэглэхээсээ өмнө үргэлж угааж байх хэрэгтэй. Дараа нь эрдэнэ шишээ зузаан ёроолтой хайруулын тавганд хийгээд усаа ч мөн хийнэ. Бөөгнөрөхөөс сэргийлэхийн тулд сайтар хутгана. Буцалсны дараа давс, элсэн чихэр болон сүүнийхээ талыг хийгээд дахин буцлахыг нь хүлээнэ. 

Үүний дараа үлдсэн сүүгээ хийгээд сайтар хутгана. Дараа нь галаа унтраагаад маслоохийж таглана. Зутангаа өтгөн болгохын тулд хагас цаг гаран хүлээх хэрэгтэй.

Нунтаг эрдэнэ шишийн зутан

Сүүтэй гурвалжин будааны зутан

Орц:

Гурвалжин будаа - 300 гр

Ус, Сүү тус тус - 300 мл

Элсэн чихэр болон давсаар өөртөө тохируулан амтална

Хийх арга:

Будаагаа хэд хэдэн удаа сайтар угаана. Гал дээр усаа буцалгаад будаагаа хийн 7 минут буцалгана. Саванд ямар ч ус үлдэхгүй болтол хүлээсэн нь дээр. Дараа нь тасалгааны температурт байлгасан сүү болон давс, элсэн чихрээ хийж 10-15 минут буцалгана.

Үүний дараа гал дээрээс буулгаад хөнжил эсвэл алчуураар 20 минут хучна. Ингээд таны өглөөний цай бэлэн боллоо.

Сүүтэй гурвалжин будааны зутан

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()