7 жилийн турш амьтны хүрээлэнд орогносон цуврал алуурчны түүх

Австрали даяар аймшиг төрүүлж байсан цуврал алуурчин Малькольм Наден (Malcolm Naden) өөр нэгэн үйлдлээрээ алдартай болсон юм. Тэрбээр долоон жил баригдаагүйн дээр энэ хугацаанд санаанд оромгүй газар болох амьтны хүрээлэнд нуугдаж байсан аж.

7 жилийн турш амьтны хүрээлэнд орогносон цуврал алуурчны түүх
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

Шүүх хоёр хүн амины хэрэгт нь нийтдээ 36 жилийн хорих ял түүнд оноогоод байсан юм. 

Хоньчин байсан Малькольм Наден 2000-аад оны эхэн үед хоёр хамаатнаа онц хэрцгийгээр хөнөөсний нэг нь 15 настай үеэл охин нь байжээ. Тэрбээр хэрэг нь илэрмэгц мөрдөн байцаалтаас зугтсан аж. 

Хөдөөний малчин Австралийн хамгийн мундаг мөрдөгчдөд баригдахгүй байсан нь шуугиан тарьсаар байсан юм. 

Тэрбээр сураггүй болоод 7 жил болж байтал 2012 оны хавар Өмнөд Уэльс мужийн төвийн амьтны хүрээлэнгийн хамгаалалтын албаныхан хүрээлэнд орогнож байсан нь ил болсон юм. 

Тэрбээр шөний цагаар амьтны хүрээлэнг нь эзэгнэн заан, сармагчны гадил, алимыг булааж хулгайлан эсвэл цөөрөмд байдаг яст мэлхийг барьж бутанд шарж иддэг байжээ.

Заан сармагчинд зориулсан жимс байнга л дутах болсныг хүрээлэнгийн ажилтнууд анзаарах болсон юм. Дээрээс нь цөөрөм дэх галапагоссын яст мэлхийн тоо нэлээд цөөрч амьтны хүрээлэнгийн бут сөөгнөөс толгой хуяг, араг яс нь олдож байсан аж.

Өглөөний цагаар эргүүл хийж байсан хамгаалагчид яст мэлхий сугавчилаад зугтааж байгаа тэнүүлчнийг олонтоо харсан байна. 

2011 онд цагдаа нар түүнийг барихаар отолт хийсэн боловч Малькольм нэг цагдаагийн ажилтныг шархдуулаад зугтаасан юм. 

Эцэст нь 2012 оны хавар нийтдээ 50 гаруй цагдаагийн ажилтнууд оролцсон ажиллагааны үеэр Малькольмыг барьсан байна. 

Цагдаа нар түүний орогнож байсан газрыг олсон бөгөөд нэгжлэг хийх үед гэрээс нь хагас автомат буу олджээ. 

Малькольмыг дөнгөж бариад байх үеийн зураг

Өдгөө тэрбээр Өмнөд Уэльс мужийн шоронд ялаа эдлэн сууж байгаа юм. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()