Хүн амьсгал хураасныхаа дараа өөрийгөө үхсэн гэдгээ мэдэрч байдаг

Хүний нас барсан цагийг зүрх нь зогссон үеэр тооцдог. Гэвч энэ үед бидний тархи шууд үхжиж эхэлдэг үү эсвэл удаанаар алдардаг уу? Хэсэг эрдэмтэд үхэлтэй ойр тохиолдлуудыг судалж тархинд үхэл хэрхэн нөлөөлдөг талаар судлахад, хүн бүрэн амьгүй болохоос өмнө мэдрэлийн тогтолцоо тархи луу дохио явуулдаг гэдгийг олж мэджээ. Шинээр нээсэн нээлтээ цааш судлан, 2013 онд Mичиганы их сургуульд хархын тархины үйл ажиллагааг хянах үед тэд үхэхийн өмнө өндөр сонор сэрэмжтэй байсан гэдгийг мэдсэн юм. Үүнээс үүдэн үхэлтэй ойр тохиолдлууд нь цус шахалт багасах үед тохиолддог гэсэн таамаглалыг гаргаад байсан билээ. 

Хүн амьсгал хураасныхаа дараа өөрийгөө үхсэн гэдгээ мэдэрч байдаг
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

Нью Йорк хотын "NYU Langone School of Medicine" эм судлалын  их сургуулийн эрчимт эмчилгээ болон сэхээн амьдруулах тасгийн захирал Сэм Парниа (Dr. Sam Parnia) 2014 оноос эхлэн өөрийн судалгааны багийн гишүүдийн хамтаар тархи хэрхэн үхждэг талаар судалжээ.

"Клиник үхэлд нэрвэгдэж, үхээд сэхсэн өвчтөнүүдээс асуухад, тэд биеэсээ гарч, өрөөгөөр хөвөн явах үедээ эмч сувилагч нар ажиллаж байхыг харан, тэдний хоорондын яриаг сонсож байсан гэдгийг баталж байсан цөөнгүй тохиолдол бий" хэмээн Сэм Парниа Live Science гэх шинжлэх ухааны нэвтрүүлэгт оролцож байхдаа дурджээ.

Хүн амьсгалахаа больж, зүрх зогсох үед хоёр секунд 20 доль орчим ухаанаа алддаггүй ба бусад бүх хариу үйлдэл хийх чадвар байхгүй болсон ч тархины бодох, шийдвэр гаргах, мэдрэхүйн мэдээлэл хүлээж авдаг хэсэг ажиллагаагүй болохоос өмнө хүчил төрөгчөөр хангах хангалттай их хугацаа юм. Хэдий удалгүй энэ хэсгээс ирэх дохионууд илрэхээ болих ч тархи ажилласаар байх учир орчин тойрноо мэдэрч үхсэнээ мэддэг байна. 

Зүрх зогсох үед хиймэл амьсгал хийдэг нь тархи үхжихийг удаашруулж, хэвийн үйл ажиллагааг дэмжих 15 хувийн хүчил төрөгчөөр хангахад оршдог. 

Хүмүүс үхэх үед тэдэнд тохиолддог зүйлсийг судалснаар тухайн үе болон амь оруулах үеийн тархины үйл ажиллагааг судалж,  сэхээн амьдруулах үед тархины үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгддөг талаар, хэвийн ажиллагаанд оруулахад хэр их хүчил төрөгч хэрэгтэй болдог дээр ойлголттой болсноор сэхээн амьдруулах арга барилыгсайжруулан илүү олон хүний амийг аврах боломжтой болох билээ. 

Үхэлтэй ойр тохиолдлуудын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл энэхүү бичлэгийг үзээрэй. 

Эх сурвалж: Big Think

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()