Солонгос бизнесмэнүүд япончуудыг хэрхэн "шулдаг" вэ? (Пачинко тоглоомын нууц)

Японд мөрийтэй тоглоомыг хатуу хориглодог. Гэвч зальтай Солонгос бизнесменүүд Японы хуулиас ухаалгаар ''бултаж'' мөрийтэй тоглоомын газартай адил төрлийн газруудыг нээжээ. Уг тоглоомын газартай хамтдаа танилцацгаая.

Солонгос бизнесмэнүүд япончуудыг хэрхэн "шулдаг" вэ? (Пачинко тоглоомын нууц)
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

Пачинко (Pachinko) бол Японы хамгийн алдартай мөрийтэй тоглоомын газар. Уг тоглоомд ойролцоогоор 50 сая япончууд донтсон бөгөөд нийтдээ өдөрт 1 сая гаруй иенийг пачинко тоглоход зарцуулдаг байна.

Тоглоомын газарт ороход металл бөмбөгнүүдийн харшилдах чанга дуу угтана.

Тоглогч 1-4 иений үнэтэй 11 мм-ийн хэмжээтэй хэдэн зуу эсвэл бүүр хэдэн мянган ширхэг ган бөмбөгнүүдийг ашиглан тоглоно. Тоглоом дотор бөмбөгнүүдээ байрлуулж, пүрштэй тулгуурын тусламжтайгаар тоглоомын талбай руу бөмбөгнүүдийг бууддаг байна. 

Их хэмжээний бөмбөгнүүд доош унадаг, хэрвээ тусгай хэсэг рүү орж чадвал машиныг идэвхжүүлж, хожсон тохиолдолд нэмэлт бөмбөг авдаг. 

Японд мөрийтэй тоглоом хориотой тул бөмбөгнүүдийг мөнгөөр бус олон төрлийн бэлгүүдээр сольдог байна. Тоглогчид хожсон бэлгүүдээ тоглоомын газрын ойролцоо байрлах дэлгүүрүүдэд мөнгөөр арилждаг.

Пачикогийн бөмбөлөг мөнгөөр худалдаж авдаг дэлгүүрүүд ихэвчлэн тоглоомын газруудын эздийн эзэмшлийн дэлгүүр байдаг. 

Мөн хуванцраар хийсэн бөмбөгнүүд байдаг ч ган бөмбөг шиг тааламжтай дуу гаргадаггүй хэмээн тоглогчид үздэг ажээ. Ийм төрлийн газруудад хүүхэд хөгшид өдөржин тоглож, их хэмжээний мөнгө зарлагаддаг гэнэ.

Пачинкогийн жилийн нийт орлого 200 орчим тэрбум доллар бөгөөд энэ нь Лас Вегасын казинонуудаас 30 дахин их юм.

Япон даяар 10600 гаруй пачинко тоглоомын газар байдаг бөгөөд ихэнхийг нь Солонгосчууд эзэмшдэг. Японы колоничлол, 2-р дайн дууссаны дараа нутагтаа буцаж чадаагүй Солонгосчууд амь зуухын тулд ийм тоглоомын газар ажиллуулж эхэлсэн нь энэ ажээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()