Дэлхийн хамгийн урт бөгөөд аюултай галт тэргээр зорчих ямар байдаг вэ?

Мавритан бол Африк тивийн баруун хойд хэсгийн улс бөгөөд газар нутгийнх нь ихэнх хувь Сахарын цөлд байрладаг. Тус бүсийн хүн амын ихэнх нь жижиг хотуудаар тарсан бөгөөд тэдгээрийн хооронд зорчих зам бараг л байхгүй гэхэд болно. Гэвч Мавританчууд бууж өгч сураагүй тул өөрсдийн аргаар асуудлыг шийдсэн байна. 

Дэлхийн хамгийн урт бөгөөд аюултай галт тэргээр зорчих ямар байдаг вэ?
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Мавритан Атлантын далайд гарцтай бөгөөд эрэг дээр нь Мавританчуудыг дэлхийтэй холбодог гүүр буюу Наудибугийн боомт оршдог. Гэвч Сахарын зүрхэнд байрлах Зуэрат хотын иргэдийн хувьд тийшээ очих ямар ч боломжгүй, учир нь тэдний хот болон далайн хооронд 704 км элсэн цөл байдаг. 

Ингээд иргэд худалдаа наймааны гол газар оршдог Нацдиба уруу очихын тулд дэлхийн хамгийн аюултайд тооцогддог Мавританы галт тэрэгний замаар зорчих хэрэгтэй болдог ажээ. 1963 оноос хойш өдөр бүр Зуэратаас далай уруу замд гардаг Мавританы галт тэрэг овор хэмжээ болон даацаараа алдартай. Ойролцоогоор уг галт тэрэгний урт 2.5 км буюу 210 вагонтой байдаг бол тэдгээрийн 2, 3 нь л зорчигч тээвэрлэдэг. 

Зуэратын иргэд зорчигчдын вагоны бүгчим халуун суудалд дургүй тул аялалд гарахдаа хүдэр ачсан галт тэрэгний дээр буюу ачааны хэсэгт суудаг байна. Энэ тохиолдолд мөнгө төлөх хэрэггүйгээс гадна сэрүүн салхитай тул халуун цаг агаартай үед тааламжтай байдаг байна. 

Тухтай биш ч гэсэн энэ нь хотруу очих цор ганц арга билээ.

Зорчигч тээврийн вагонд орвол төлбөр төлнө.

Ая тухыг эрхэмлэгчид төлбөр төлж, вагон дотор ийн явдаг.

Галт тэрэг зогсох нь ховор тул зорчигчид заримдаа бууж, суухын тулд вагоноос үсэрч, харайх шаардлагатай болдог. Галт тэргийг зогсоож тайван ачаа, мал амьтдаа ачихын тулд санаатай гэмтэл учруулах ч үе гардаг гэнэ. Удаан хугацаанд үргэлжлэх аялалд зорчигчид вагонууд дээгүүр үсрэн бие бие дээрээ очиж уулздаг байна. 

Мавританчуудын гар тээшний хэмжээ

Илжгийг ингэж ачдаг бол хонь ямааг шууд шиддэг

Ойролцоогоор 20-22 цагийг замд өнгөрүүлдэг ба ингэхдээ зорчигчдын дээрээс нар шарж, тоос шороо босно гээд тоочоод байвал зовлон ''мундахгүй''.

Нарийн боовны худалдаачин

Тоос шороо, нарнаас хамгаалах эрчүүдийн ''гангараа''

Ямаа хамгийн үнэ цэнэтэй амьтдын нэг тул түүнийг галт тэргэнд авч явахдаа сайн анхаардаг.

Том зогсоолууд дээр хүн ихтэй байдаг

Элсэн шуурганы үед зорчигчдын амь насанд эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдал үүсдэг.   Гэвч хатуу ширүүн уур амьсгалыг тэсэж даван туулсны үндсэн дээр Нуадибуд хотод  ирж, нэг хонь 100 ам.долларын үнэтэйгээр арилжих боломжтой болдог байна. 

 

Эх сурвалж: fishki.net

Энд ирэх аялагч цөөн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()