Монголын нутагт амьдарч байсан алдартай үлэг гүрвэлүүд

Азийн хамгийн том цөл болох Их говь нь цагтаа ургамал амьтдын диваажин байжээ. Олон палеонтологичид тус газар гэнэтийн элсэн нуранги болсноос үлэг гүрвэлүүдийн төрөл зүйлүүд устсан гэж үздэг. Хамгийн эхэнд 1922 онд Америкийн Байгалийн Түүхийн Музейн захирал Рой Чапмен Эндрюс (Roy Chapman Andrews) Монголд малтлага явуулсан ба дараа нь ЗХУ, Польш, Япон гэх орнууд малтлага хийхээр ирсэн байна. 100 жилийн турш үргэлжилсэн үлэг гүрвэлийн олдворын хайгуулаар 400 төрөл зүйл нээн илрүүлсний 80-аас багагүй хувь нь Монгол орноос илэрчээ.

Монголын нутагт амьдарч байсан алдартай үлэг гүрвэлүүд
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

1 Овираптор (Oviraptor)

Теропод хэлбэрийн гүрвэлүүдийн удам бөгөөд тэр дундаа шувуутай хамгийн төстэй үлэг гүрвэл гэж тооцогддог. Нэр нь "өндөгний ангууч" гэсэн утгатай. Учир нь Овирапторын хамгийн анхны араг яс Протозерапторын өндөгний дээр хэвтэж байгаа байдалтай олдсон ажээ. Эндрюс анх өндөгнүүдийг Протозерапторынх гэж бодсон боловч 1990 онд Овирапторын өндөгнүүд мөн болохыг нотолж, үлэг гүрвэлүүд өндөглөдөг гэх хамгийн анхны нотолгоог олж авчээ. Мөн эр, эм 2 Овирапторыг хамтад нь чулуужсан байдалтайгаар олсон нь "Ромео, Жульет" гэх нэрээр олонд танигдах шалтгаан болсон аж ээ.

Овираптор (Oviraptor)

2 Протоцератопс -"Трицератопсын хамаатан" (Protoceratops)

"Protoceratops andrewsii" нь Өмнөговийн Улаан Эрэг орчимд олдсон шинэ төрөл зүйлүүдийн нэг. Өвс идэштэн бөгөөд биеийн хувьд жижиг. Трицератопс шиг 4 хөл дээрээ алхаж, гивлүүр мэт гавлын яснаас үргэлжилж ургасан ястай байсан бөгөөд шувуу шиг хошуутай байжээ. Гэвч түүнд Трицератопс шиг эвэр байгаагүй юм.

Протоцератопс -"Трицератопсын хамаатан" (Protoceratops)

3 Тарбозавр - "Тираннозаврын хамаатан" (Tarbosaurus)

Т-Батаар гэж мөн нэрлэгддэг. Ойрын хамаатан Тираннозавр нь Хойд Америкийг эзэгнэдэг байсны адилаар тэрээр Хожуу Цэрдийн галавын үед Монгол нутгийн хамгийн хүчирхэг үлэг гүрвэлээр тооцогддог байж. Түүнийг Ази Ти-Рекс хэмээн нэлэдэг байсан ба энэхүү үлэг гүрвэл нь маш том махчин араатан байсан. Хамгийн томдоо 10-12 метр урт, 4000 кг хүрдэг байсан гэж үздэг. 1946 оны ЗХУ-ын хэрэгжүүлсэн малтлагын үр дүнд Нэмэгтээс гавлын яс, сээр нуруу нь олдсон байна.

Тарбозавр - "Тираннозаврын хамаатан" (Tarbosaurus)

4 Велосираптор (Velociraptor)

"Юрийн галавын цэцэрлэг" киноноос та бүхэн энэхүү 1.5-2 метр өндөр, асар хурдан үлэг гүрвэлийг мэдэх байх. Үнэндээ Монголоос олдсон Велосираптор өдөөр хучигдсан биетэй, орчин үеийн цацагт хяруул шиг хэмжээтэй, урт сүүлтэй амьтан байжээ. Анх 1923 онд Баянзагаас олдсон ба 1971 онд Польш-Монголын баг алдарт "Тулалдаж буй үлэг гүрвэлүүд"  олдворыг илрүүлж байж ээ.

Велосираптор (Velociraptor)

5 Теризинозавр (Therizinosaurus)

Хамгийн хачирхалтай төрхтэйд тооцогддог уг үлэг гүрвэлийн урд, хойд хөл Монголоос олдож байжээ. Маш урт, хурц хумстай ч өвсөн тэжээлтэн байсныг нь мөн тогтоожээ. 1948 онд ЗХУ, Монголын хамтарсан баг Нэмэгтээс Теризинозаврын урд хөлийн ясыг олоод, яст мэлхий олчихлоо гэж андуурч байсан аж.

Теризинозавр (Therizinosaurus)

6 Занабазар (Zanabazar)

Монголын анхны шашны удирдагчийн нэрээр нэрлэгдсэн тус гүрвэл троодонтид ангилал дотроо Азийн хамгийн том төрөл зүйлд тооцогддог. Хожуу Юрийн галавт харьяалагдах болсон бөгөөд Нэмэгтийн Бүгээн цаваас олдож байсан байна. Мөн тэрээр өвсөн идэштэн байжээ.

Занабазар (Zanabazar)

Эх сурвалж: amicusmongolia

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()