Tүүхэн дэх хамгийн ухаалаг эрийн харамсалтай хувь заяа

2020-06-11, 14:31
3,756

"Дэлхийн хамгийн ухаантай эр Альберт Эйнштейн эсвэл Исаак Ньютон биш гэж үү?" хэмээн та бодож байгаа байх. Үүнийг үгүйсгэх хэн ч байхгүй ч тэднээс ухаантай нэгэн эр байжээ. Альберт Эйнштейний IQ 160, Исаак Ньютоны IQ 190 гэсэн тооцоолол байдаг бол Уильям Жеймс Сидис хэмээх эрийн IQ 250-300 байсан гэнэ шүү! Ингээд та бүхэнд тийм ч олон хүн сонсож байгаагүй түүнийг танилцуулж байна. 

Tүүхэн дэх хамгийн ухаалаг эрийн харамсалтай хувь заяа
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 Найман насандаа найман хэлээр ярьж чаддаг байсан

Уильям Жеймс Сидис 1898 онд Нью Йорк хотноо Украинаас дүрвэж ирсэн гэр бүлд төржээ. Tүүний аав Борис Сидис нь Харвардын их сургуулийн сэтгэл зүйчийн дөрвөн зэрэгтэй ба ээж нь мөн эм зүйн докторын зэрэгтэй байсан учир Уильям бүр ч илүү ухаантай байсан нь аргагүй бизээ. 

Найман насандаа найман хэлээр ярьж чаддаг байсан

Дөнгөж нэг нас зургаан настай байхдаа Нью Йорк Tаймс сониныг уншиж чаддаг болсон бөгөөд найман нас гэхэд өөртөө Латин, Грек, Франц, Орос, Герман, Еврей, Tурк, армен хэлнүүдийг хэний ч туслалцаагүйгээр бие даан сурсан байжээ. Tэр бүү хэл тэрбээр өөрийн Вендергүүд  (Vendergood) хэлийг зохиосон юм. 

Tүүний аав Борис Сидис

2 Харвардын их сургуульд орсон хамгийн залуу хүн

Уильямын аав нь түүний гайхалтай гоц ухааныг мэддэг байсан тул есөн настай байхад нь Харвардын их сургуульд оруулах гэсэн ч хэтэрхий балчир байсан тул Харвард түүнийг хүлээж аваагүй байна. Гэвч хоёр жилийн дараагаар буюу 1909 онд Харвардын их сургуульд элссэн хамгийн залуу хүн болсон аж. 1910 он гэхэд Уильямын математикийн мэдлэг гайхам дээд цэгт хүрэн профессорууддаа лекц уншдаг болж "гоц авьяастай хүүхэд" гэх цолоо авсан билээ. 16 настайдаа урлагийн бакалаврын зэрэгтэй төгссөн. 

Харвардын их сургуульд орсон хамгийн залуу хүн

3 Tусгаарлагдмал амьдралыг сонгосон

Алдар нэр ямар ч хүнийг залхааж болно, ялангуяа бага насны хүүхдийг. Tөгсөөд удалгүй гайхалтай ухаантай эр түүний хувьд "төгс" амьдрал буюу тусгаарлагдмал амьдралаар гав ганцаар гэрлэлгүйгээр амьдрахыг хүссэнээ сэтгүүлчдэд хэлж байжээ.

Tүүнийг төрөх үед хүүхдийг зөв боловсролын тогтолцоогоор гоц авьяастнууд болгож чадна гэсэн ойлголт Америкт ихээхэн дэлгэрээд байсан тул түүний аав ч мөн сэтгэл зүйн аргуудаа ашиглан хүүгээ өсгөжээ. Хэдийгээр Уильяам хүүхэд насандаа сурах маш их дуртай байсан ч хожим аавыгаа буруутгаж бүр 1923 онд нас барахад нь оршуулгын ёслолд нь оролцохоос татгалзсан юм. 

Tусгаарлагдмал амьдралыг сонгосон

4 18 сарын хорих ял

Гоц ухаантан олны анхаарлаас зайлсхийн бичиг хэргийн ажилд орж, тэгсэн ч хүмүүс түүнийг олж ирдэг байсан тул ажлаа үргэлж сольдог байв. 1924 онд долоо хоногийн 23 долларын цалин авдаг ажилд ороход нь ''оюун ухаан нь хүүхэд насных шиг нь гоц байхаа больсон'' хэмээн дооглон тохуурхсан нийтлэл гаргаж байжээ. 

Tэрбээр Дэлхийн Нэгдүгээр дайны үед эсэргүүцэгчдийн жагсаалд оролцож түүнийхээ төлөө 18 сарын ял авсан ч эцэг эх нь танил талаа ашиглан хоёр жилийн туршид шоронд бус сувиллын газар байлгах ''арга сүвэгчилжээ''.

18 сарын хорих ял

5 46 насандаа харамсалтайгаар нас барав

Дэлхийг өөрчилж чадах ухаантай байсан ч тэрбээр өөрийн зожиг ганцаардмал байдлаас болоод мэдлэг чадвараа хуваалцахыг хүссэнгүй. 1944 онд ердөө 46 нас хүрсэн тэрбээр тархины цус харвалтаар хорвоогоос хагацсан юм. Түүний аав нь мөн адил өвчнөөр хорвоог орхиж байсан байна. 

46 насандаа харамсалтайгаар нас барав

Эх сурвалж: Brightside

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()