Япончуудын сэдэж олсон хамгийн ''гаж'' 10 телевизийн нэвтрүүлэг

Япончууд техник технолгийн хөгжлөөс гадна, хачирхалтай шоунуудаараа дэлхийд алдартай. Тэдгээр шоуны гол зорилго нь оролцогчдын санаанд оромгүй үйлдэл хийлгүүлж, олны өмнө эвгүй байдалд оруулж үзэгчдийг хөгжөөдөг. Өнөөдөр бид та бүхэндээ япончуудын хамгийн "гаж" гэмээр 10 нэвтрүүлэгийг танилцуулъя.

Япончуудын сэдэж олсон хамгийн ''гаж'' 10 телевизийн нэвтрүүлэг
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хаана ч бус зөвхөн Японд л харж болох телевизийн нэвтрүүлгүүдээс та бүхэндээ танилцуулъя.

 

1 Хөөсөн чихэр ба резин

1989 оноос хойш Японы үзэгчдийн хамгийн дуртай нэвтрүүлэг байсаар ирсэн уг тоглоомыг тоглохын тулд оролцогч толгойгоо резинд тогтоож өмнөө дүүжлээтэй байгаа хөөсөн чихрийг идэхээр оролдоно.

2 Хөөстэй шатны хаан/хатан шалгаруулах тэмцээн

Гулгамтгай шатаар авирахаар хичээгчдийн дийлэнх хувь нь шатны орой хүртэл явж чаддаггүй. Шатны оройд түрүүлж хүрсэн нэг нь хөөстэй шатны хаан болно.

3 Охиныг харуул

Гулгамтгай гадаргуу дээр өөрийг нь хойш чангаах зүүлтийг биеэрээ ороож өгсөнө. Арай гэж өгсөж хүрээд хувцасгүй, нүцгэн охины нуугдсан самбар луу бөмбөг шидэж, оновол биеийнх нь нэг хэсгийг ил гаргана. Анхаарал сулруулахад л доошоо чирэгдэж хар будагтай усанд унаж буйг та бичлэгээс харах болно.

4 Этгээд аялал

Уг нэвтрүүлэгт оролцогчид шилэн хайрцаг дотор баавгайгаас нуугдаж суух, бариу кимоно өмсөөд, гартаа түүхий мах барьж араатан амьтнаас зугтаах гэх мэт олон жигтэй даалгавар биелүүлэн дэлхийгээр аялдаг.

5 Хөлөө дэлгэ

Гимнастикчид оролцох хориотой энэ нэвтрүүлэгт хөтлөгч бүсгүй тоо бичсэн хүрд эргүүлж, таарсан тоогоор оролцогчдын хөлийг дэлгэх төхөөрөмжийг эргүүлдэг. 

6 Чихэр үү эсвэл...?

Уг нэвтрүүлэгт оролцогчид янз бүрийн эд зүйлсийг идэхээр оролдоно. Гутал, ширээ, шүүгээ, өлгүүр гээд бүхий л зүйлсийг чихрээр дуурайлган хийж, мөн мэдээж жинхэнэ хувилбаруудыг нь хамт оролцогчид идүүлэхээр оролдоно. Чихрээр хийсэн эд зүйл байвал азтай, үгүй бол азгүй л болж таарна даа.

7 Шаар хийлэх тэмцээн

Шаар хийлдэг төхөөрөмжийг сууж, босон өгзгөөрөө хийлнэ. Хэн түрүүлж хийлсэн нь ялагч болно. Энэ тоглоомд ялагчийг харах хүсэлтэй бус, харин усны хувцастай охидын сууж, босон шаар үлээхийг харах хүсэлтэй хүмүүс ихэвчлэн үздэг.

8 Шилэн трикотой дайн

Шилэн триког хоёр оролцогчийн толгойд углаж тэднийг хэн нь хол шилэн трикотойгоо явж чадахыг харна. Харин Солонгост дээрх тоглоомын өөр нэгэн хувилбар буюу оролцогчид толгойдоо шилэн трико углаад лаа үлээхээр оролддог нэвтрүүлэг байдаг.

9 Жоомыг үлээ

Хоёр охин хуванцар, нэвт харагддаг хоолойн хоёр үзүүрт зогсоод дотор нь байгаа жоомыг бие биелүүгээ үлээдэг. Тоглоомд уушгины багтаамж муутай нь ялагдаж, жоом аманд нь орох юм. 

10 Өгзөг үнсэх нэвтрүүлэг

Уг нэвтрүүлэгт хоёр хүн зөвхөн өгзгөө харуулж зогсоно. Харин наана нь байгаа хоёр хүн тэдний өгзгийг үнсэж, өгзгийн эзэн эрэгтэй, эмэгтэй аль болохыг тодорхойлохыг хичээх юм. Хэн ийм нэвтрүүлгийн санаа бодож олдог байна аа?

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()