Аргентинд аллагын гол гэрчээр тоть дуудагдав

Аргентины цагдаа нар урьд хойчид болж байгаагүй хэрэг илрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Аллагын хэргийн гол гэрчээр хохирогчийн тоть дуудагдсан байна. Инээдтэй сонсогдож байгаа ч шувууны өгсөн мэдүүлгийг хэрэгт аль хэдийнээ хавсаргасан гэнэ. 

Аргентинд аллагын гол гэрчээр тоть дуудагдав
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Хэргийн материалаас үзвэл 2018 оны 12 сард Сан-Фернандо хотын иргэн болох 46 настай Элизабет Толедо (Elizabeth Toledo) хүчирхийлүүлэн амиа алдсан хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаагчид хохирогчийн хөршүүдийг сэжиглэж байсан ч тэдэнд хангалттай нотлох баримт байгаагүй. Хэргийн газрыг хамгаалалтад авсан ажилчдын нэг нь санамсаргүйгээр хачирхалтай сонин үгсийг хэлж байгаа тоть шувууг анзаарсан байна.

Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар тоть эзнийхээ сүүлийн үгсийг давтаж байсан: "Үгүй ээ, хэрэггүй, намайг явуулаач!" Харин эмэгтэйг үхсэний дараа тоть: "Та нар яагаад намайг зодож байгаа юм?" хэмээн орилсныг хохирогчийн хөрш сонссон байна. Яаг ингэхтэй зэрэгцэн сэжигтнүүдийн нэг хохирогчийн гэрээс зугтан гарсан аж.

Элизабет Толедо

Тоть-ний өгсөн мэдүүлгийг аль хэдийнээ хэрэгт хавсаргасан. Мөн өөр гэрч байхгүй тул тоть уг хэргийн гол гэрч болж  аллагын хэргийн дэлхийн хамгийн анхны шувуу гэрчээр тодорсон байна.

Хэргийн гол гэрч

Эх сурвалж: fishki.net

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()