Яагаад том хүүхдээрээ дүү нарыг нь харуулах хэрэггүй вэ?

Хүүхэд нь томорч гэрийн ажилд туслахаас гадна эцэг эхдээ чөлөөт цаг олгон дүү нараа ч мөн хардаг учир ихэнх эцэг эхчүүдийн сэтгэл нь ихээхэн уужирдаг. Гэвч үргэлж дүү нараа харах нь хүүхдэд тань сөрөг нөлөөг үзүүлдэг аж. Энэ сөрөг нөлөөллүүдийн талаар мэдэхийг хүсвэл цааш үргэлжлүүлэн уншаарай. 

Яагаад том хүүхдээрээ дүү нарыг нь харуулах хэрэггүй вэ?

1 Tа тэдэнд хэт их хариуцлага үүрүүлж байна

Mэдээж хүүхдүүдэд бага зэргийн хариуцлага үүрүүлэх нь чухал ч хэдэн цагаар хараа хяналтгүй дүү нартай нь үлдээх нь буруу юм. 

Ууган хүүхэд ихэвчлэн эцэг эхийгээ байхгүй үед бүх зүйлийг хяналтдаа байлгахын тулд "том болох" шаардлагатай болдог байна. Энэ зүйлүүдэд хязгаарыг нь тогтоох хэрэгтэй бөгөөд таны хүүхэд өөр нэгэн эцэг эх шиг үүрэг хүлээх хэмжээний байх ёсгүй. 

Mөн хэдий тэд том болсон ч хүүхэд хэвээрээ гэдгийг санаарай. 

Tа тэдэнд хэт их хариуцлага үүрүүлж байна

2 Tэд мэргэжилтнүүд биш

Хүүхдээрээ бага насны дүүг нь харуулахдаа тэд мэргэжилтнүүд биш гэдгийг ойлгоорой. Tэд памперс солих, бага насны хүүхэд хооллох мөн уйлах үед нь яах талаар тийм ч сайн мэдэхгүй. 

Хүүхдүүддээ хийх зүйлсийг нь хуваарилахдаа насыг нь харгалзаж үзэх нь чухал. Жишээ нь: тэдэнд гэрээ цэвэрлэх, бага насны дүү нартаа унтахынх нь өмнө ном уншиж өгөх, дүү нартайгаа тоглох зэрэг энгийн зүйлсийг даалгаж болно. 

Tэд мэргэжилтнүүд биш

3 Tэд тоглох, харилцах цагаа алдаж байгаа

Айлын ганц хүүхэд доороо дүүтэй хүүхдүүдээс илүү бага үүрэгтэй байдаг. Өрөөгөө цэвэрлэх, гэрийн даалгавраа хийх гэх мэт зүйлсээ хийгээд тэд гадаа гарч найзуудтайгаа тоглож болдог бол дүүтэй хүүхдүүд тоглох халамжлах хүнтэй байдаг учир өөрсдөдөө хангалттай цаг гаргах нь ховор. Хүүхдүүддээ хүүхэд насыг нь олгох нь чухал юм шүү. 

Tэд тоглох, харилцах цагаа алдаж байгаа

4 Хүүхдүүд хоорондын харилцааг дордуулж мэднэ

Дүү нараа харах үед хэт их шахалт ирж хүүхэд стрессддэг байна. Үүний үр дүнд дүү нартаа тэрхүү сөрөг мэдрэмжүүдээ гаргах хандлагатай байдаг аж. 

Ямар нэгэн тоглоом тоглоход санал зөрөлдөх аль эсвэл бага дүүгийнх нь хийсэн зүйлээс болж тэднийг зэмлэхэд нэгэнтэйгээ муудалцдаг учир харилцаа нь муудахад хүргэдэг.

Хүүхдүүд хоорондын харилцааг дордуулж мэднэ

5 Энэ тэдний хийх ёстой ажил биш

Эцэг эхчүүдийн хувьд дүүгээ харах нь хүүхдийн хийх ёстой гэрийн ажлуудын нэг бол өсвөр насны хүүхдүүд үүнтэй санал нийлдэггүй. Учир нь хүүхэд асрагч нар тэдний хийж байгаа яг адил зүйлсийг хийгээд цалин авдаг шүү дээ. 

Хэрэв та үргэлж дүү нарыг нь харуулдаг бол хийсэн ажлийнх нь төлөө бага зэргийн урамшуулал өгч байгаарай. Энэ нь заавал мөнгө биш бөгөөд хангалттай том болсон бол машинаа зээлүүлэх, удаан хугацаанд хүсэж байсан зүйлийг нь авч өгөх аль эсвэл хэдхэн чихэр байсан ч тэдний хувьд урамшуулал билээ. 

Энэ тэдний хийх ёстой ажил биш

Эх сурвалж: Brightside

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()