Ээж жаргалтай бол гэр бүл жаргалтай!

Гэрээ хамгийн гоё энергитэй газар болгож, нөхөртөө итгэл дэмжлэг өгч, хүүхдүүддээ гайхам их хайр халамжийг түгээдэг хүн бол ээж юм. Tиймдээ ч өөртөө анхаарал тавьж чадалгүй гэр бүлдээ хамаг эрч хүчээ зарцуулж түүндээ стрессдэж ядрах үед гэрийн уур амьсгал өөрчлөгддөг аж.  Гэр бүлээ жаргалтай байлгахыг хүсэж байгаа эмэгтэй хүн та үргэлжлүүлэн уншаарай. 

Ээж жаргалтай бол гэр бүл жаргалтай!
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэт хичээх хэрэггүй

Гэр бүл гэдэг бол бүхэл бүтэн мөчлөг юм. Хайртай хүмүүстээ эрч хүч түгээхийг дэндүү их хичээх тусам өөрийн энергийг алддаг тул гэр бүлийг халуун дулаан уур амьсгалаар тэтгэдэг гол "түлш" байхгүй болж байгаа юм. Энэ тааламжгүй сөрөг энергиэ ойр тойрныхоо хүмүүст түгээх нь буруу ойлголт, хүсээгүй хэрүүл маргааныг үүсгэх шалтгаан болдог. 

Хэт хичээх хэрэггүй

2 Өөрийн сонирхлыг бүү орхи

Дээр дурдсан явдлаас сэргийлэхийн тулд өөрийн сонирхол, хүсэл тэмүүлэлтэй байж өөрийгөө хайрлах нь хамгийн чухал. 

Өөрийн сонирхлыг бүү орхи

3 Өөрийгөө яаж хайрлах вэ?

Өөрийгөө сайтар хараад давуу болон сул талуудаа эргэцүүлэн бодоорой. Хүн бүхэнд энэ зүйлс байдаг тул тэр зүйлсээ хүлээн зөвшөөрч алдаа гаргах болгондоо өөрийгөө зэмлэх биш жижиг ч гэсэн амжилт болгоноороо бахархах нь ихээхэн ач тустай билээ. 

Өөрийгөө яаж хайрлах вэ?

4 Эрүүл бай

Дэлхий дээрх бүх эмэгтэйчүүдээс юу таныг өвөрмөц болгодог вэ? Фитнесс, иог, гүйлт, усан сэлэлт гэх мэтээр хичээллэж эрүүл хооллох нь гадаад төрхөд тань нөлөөлөхөөс гадна сэтгэл санааг тань хавь илүү болгоно. 

Эрүүл бай

5 Гуньж гутрах нь үргэлжийн зүйл биш

Mэдээж та үргэлж жаргалтай байна гэдэг боломжгүй зүйл. Амьдралд гуниглах, гутрах, уурлах, айх гэх мэт олон сэтгэл хөдлөлүүд солигддог ч харамсалтай нь энэ бүхнийгээ үргэлж үгүйсгэж чадахгүй. Харин оронд нь үүнийгээ даван туулах хэрэгтэй. Алдаанаасаа суралцаж, зарим нэг хүмүүсийг уучилснаар "амьсгалахад" илүү амар болно. 

Гуньж гутрах нь үргэлжийн зүйл биш

6 Хоббитой болох

Эрч хүчээ дуусашгүй их байлгахын тулд сэтгэл хөдлөлөө гаргаж эерэг орчныг үүсгэх хоббитой байх нь чухал зүйл билээ. Дургүй зүйлээ хийхэд түүнийхээ талаар сөрөг бодлыг үүсгэдэг тул бодлоо цэгцлэх зүйл нь таны хобби юм.

Хоббитой болох

7 Хэрэггүй зүйлсээс салах

Хэрэггүй зүйлсээсээ салснаар амьдралын гол чухал зүйлс гарч ирдэг. Хэрэглэхээ больсон хуучин эвдэрсэн юмсаас өдөр тутамдаа салснааар таны амьдрах орчин цэгцэрнэ. Энэ нь амьдралын сөрөг хүмүүсээс салахад хүртэл үйлчилнэ. 

Хэрэггүй зүйлсээс салах

Аз жаргал бол хүн эсвэл юмс биш бөгөөд өөрийн дотроос хайж олдог зүйл билээ. Эмэгтэй хүн өөртөө сэтгэл хангалуун жаргалтай байвал түүний гэр бүл ч мөн дагаад жаргалтай байна. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()