Хойд Солонгост бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн хэмжүүр ямар байдаг вэ?

Солонгосын гоо үзэсгэлэнгийн талаар нууц гэж яригдаж эхлэх үед бидний төсөөлөлд чанартай гоо сайхны бүтээгдэхүүн, үзэсгэлэнт бүсгүйчүүд орж ирдэг билээ. Гэвч Хойд Солонгост энэ байдал ямар байдаг бол? Бид Хойд Солонгосын бүсгүйчүүдийн амьдралыг хэр сайн мэдэх вэ?

Хойд Солонгост бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн хэмжүүр ямар байдаг вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Хойд Солонгост гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хэд хэдэн алдартай брэндүүд бий

Хойд Солонгосын хувьд Пёньян болон Синыйжуд томоохон гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр байдаг гэнэ. Эдгээр үйлдвэрүүд нь арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд болон үнэртэй ус үйлдвэрлэдэг аж. Бүх бүсгүйчүүд уг бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой учир эрэлт маш өндөртэй байдаг.

Пёньян дахь гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрийн эзэд "Unhasu" хэмээх дэлхийд алдартай гоо сайхны брэнд бий болгох зорилгыг тавьж ажиллаж байгаа бөгөөд бага багаар энэхүү зорилго биелэлээ олж байгаа гэнэ. Жишээлбэл: тос болон нүүрний маскыг дэлхийн хэд хэдэн оронд зарахаас гадна Орос улсад хүртэл худалдаалдаг байна.

Гэвч Сөүл дахь Хойд Солонгосын судалгааны тэнхимийн доктор Сун-ук Нам энэхүү бүтээгдэхүүний чанарт эргэлзэж байгаагаа хэлсэн аж. Тэрээр Хойд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний талаар ном бичиж байгаа бөгөөд нийт 65 төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг худалдан авч, оюутнууд дээр туршилт хийсэн байна.

Энэ төрлийн бүтээгдэхүүнийг Хойд Солонгосын томоохон хотуудаас худалдаж авах боломжтой бөгөөд цалин багатай, орлого муутай иргэд худалдаж авах боломжгүй байдаг аж. Заримдаа томоохон баяр ёслолын үеэр нүүрний шингэн саван, чийгшүүлэгч гэх мэт барааг үнэгүй тарааж өгдөг байна.

Хойд Солонгост гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хэд хэдэн алдартай брэндүүд бий

2 Мэйк-апын бүтээгдэхүүнүүд асуудалтай

Хойд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнүүд ихэнхдээ арьс болон үс арчилгаанд зориулсан байдаг.  Үрчлээний эсрэг тос, цусны эргэлтийг сайжруулах бүтээгдэхүүн бас бий. Харин гоо сайхны дэлгүүрийн лангуун дээр уруулын будаг эсвэл нүдний будаг харах гэдэг маш ховор тохиолдол бөгөөд бараг л боломжгүй зүйл гэхэд болно. Учир нь энэхүү оронд тод нүүр будалт хийхийг хориглодог байна.

Өмнөд Солонгост амьдарч буй Ким Данби хэлэхдээ: Хойд Солонгост нүүр будалтын бүтээгдэхүүн, энгэсэгүүдийг нэрлэх нэршил гэж бараг үгүй. Жишээлбэл: уруулын будгийг “уруул буддаг зүйл”, хацар өнгөлөгчийг “хацар улаан болгодог зүйл” гэж хэлдэг.

Мэйк-апын бүтээгдэхүүнүүд асуудалтай

3 Трэнд тогтоодог тусгай хүмүүс бий

Нийслэлд амьдрах охид бүсгүйчүүд алдартай уран бүтээлчдийн хэв маягийг дуурайдаг бөгөөд ялангуяа Хойд Солонгост их алдартай "Moranbong" хамтлагийг дуурайх нь элбэг. Мэдээж тэд хөрш орныхоо уран бүтээлчдээс маш их ялгаатай.

Хэдийгээр энэхүү оронд загварын бэлгэ тэмдэг болсон алдартнууд байдаг ч Хойд Солонгосын гоо үзэсгэлэнгийн трэндийг жирийн хүн өөрчилж чадахгүй.

Трэнд тогтоодог тусгай хүмүүс бий

4 Тогтсон том стандартууд бий

Хойд Солонгост зүгээр л цэнхэр жийнс худалдаж авах эсвэл загварлаг үс засалтыг хийх боломжгүй. Үүнээс гадна иргэд гадаад төрхөндөө анхаарал хандуулдаа тодорхой стандартыг баримтлах хэрэгтэй. Жишээлбэл:

  • үсний засалт болон өнгө  (үс будахыг хориглодог бөгөөд мөрнөөс бага зэрэг доош урттай байж болно. Хэрвээ үс тань төрөлхийн шулуун бол үсээ ороохыг хориглоно)
  • хэт их гоёл чимэглэл зүүх ёсгүй
  • цайвар ягаан, бор өнгийг нүүр будалтандаа ашиглаж болох бөгөөд улаан өнгийг хориглоно
  • банзал хэт богино байх ёсгүй гэх мэт.

Мөн хэрхэн хувцаслах ёстойг харуулсан категори маягийн загварын сэтгүүл хэвлэгддэг байна.

Тогтсон том стандартууд бий

Сонирхолтой нь энэхүү улсад загварын шоу зохион байгуулагддаг. Гэхдээ энэ нь мэдээж дэлхийн бусад улс орноос мөн л эрс ялгаатай. 

5 Хувцаслалтанд хяналт тавих цагдаа нар бий

Төрөөс тогтоосон дүрэм журмыг сахиж байгаа эсэхэд цагдаа нар хяналт тавина. Жишээлбэл: хотын гудамжинд таны хувцаслалтыг ажиглах цагдаа тогтмол байх юм.  Хойд Солонгосын оршин суугч байсан Нара Канг: “Намайг нүүрээ будах бүрт нутгийн хөгшчүүл муугаар хэлдэг байсан. 10 метр тутамд нүүр будалт болон хувцаслалт шалгагч эргүүлүүд байдаг” хэмээн хэлжээ.

Хувцаслалтанд хяналт тавих цагдаа нар бий

Эргүүлүүдийн тавих хамгийн том шаардлага нь хамгийн гол нь барууны орны хүмүүс шиг хувцаслахгүй байхад анхаарал хандуулах гэнэ. Харин бусдаас онцгойрсон, дүрэм журам сахиагүй иргэдэд торгууль ноогдуулдаг байжээ.  Үүнээс гадна олон нийтийн ажил хийлгэх, нийтийн өмнө уучлалт гуйлгах гэх мэт шийтгэлийг оногдуулна.

6 Бүсгүйчүүд хэрхэн шинэ загварын трендийн талаар мэддэг вэ?

Хилийн чанадын загварын трендийн талаар хүн бүр мэдэх боломжгүй байдаг. “Эрх чөлөөний флаш” гэх БНСУ-ын нууц хөтөлбөрийн ачаар Хойд Солонгосын 900,000 орчим иргэн өмнөд хөршийнхөө хийсэн кино, зураг, дуу бүхий флаш дисктэй болж чадсан байна. Мэдээж энэхүү флашыг бусдад дамжуулахын тулд нуух хэрэгтэй болно.

Бүсгүйчүүд хэрхэн шинэ загварын трендийн талаар мэддэг вэ?

7 Гоо үзэсгэлэн бол эрх чөлөөнд хүрэх алхам

Өмнөд Солонгост амьдарч бу Жу Янгийн үзэж байгаагаар хойд солонгосын бүсгүйчүүд гоо сайхандаа илүү их анхаарч байгаа нь ажиглагдаж байгаа гэнэ. Залуус алдартай өмнөд солонгосын нэвтрүүлэг үзэж, тэдэнтэй адилхан харагдахыг хичээх болсон. Энэ нь зөвхөн гадаад төрхийн өөрчлөлт төдийгүй, залуус өөрчлөлтөнд бэлэн болохыг илтгэж байна гэжээ.

Гоо үзэсгэлэн бол эрх чөлөөнд хүрэх алхам

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()