Бидний сайн мэдэх хоол хүнсийг бусад орны иргэд хэрхэн иддэг вэ?

Tа өмнө нь зөгийн балтай өргөст хэмх, шоколадаар бүрсэн чипс мөн зайрмагтай шарсан төмс идэж байсан уу? Бидний өдөр тутамдаа хэрэглэж иддэг хоол хүнсийг дэлхийн өөр улс орнуудад ямар аргаар болгож иддэг бол? Ингээд CAAK.MN та бүхний шинээр туршиж үзэх сонирхолтой хоолнуудыг танилцуулж байна. 

Бидний сайн мэдэх хоол хүнсийг бусад орны иргэд хэрхэн иддэг вэ?

1 Чихэртэй улаан лооль

Хятадад улаан лоолийн чихэрлэг байдлыг илүү тодотгохын тулд дээр нь сахар цацаж иддэг. 

Чихэртэй улаан лооль

2 Mолоко болон бэйконтой шарсан талх - Солонгос

Энэхүү шарсан талхыг өндөг, сүүний уусмалд дүрж, цөцгийн тосонд шараад, дээр нь сахар болон төрөл бүрийн амтлагч цацна. Үүний дараагаар молокогоо асгаад бэйкон буюу гахайн махаа тавиад амтархан зооглодог.

Mолоко болон бэйконтой шарсан талх - Солонгос

3 Бичил долгионы зууханд халаасан сүүн бяслаг

Сүүн бяслаг гайхалтай сайхан амттай байгаа талаар нэгэн Япон хэрэглэгч Tвиттер хуудаснаа хуваалцжээ. Гэвч тэрээр идэхийнхээ өмнө арван секунд богино долгионы зууханд бяслагийг халаасан байна. 

Бичил долгионы зууханд халаасан сүүн бяслаг

4 Цөцгийтэй Чоко Пай

Өмнөд Солонгосын хамгийн алдартай амттануудын нэг нь энэхүү цөцгийтэй Чоко Пай. 

Цөцгийтэй Чоко Пай

5 Зайрмагтай шарсан төмс

"Wendy's"-ийн түргэн хоолны кафе-д энэхүү хоолны хослолыг сурталчилж байсан анхны компаниудын нэг билээ. Tа энэ амттаныг идэхийг хүсэж байна уу?

Зайрмагтай шарсан төмс

6 Жигнэмэгтэй коктейль

"Plazmasheyk" гэх нэртэй энэ коктайл нь сүү, зайрмаг мөн маш олон Плазма жигнэмгүүдээр хийгдсэн учир өтгөн байдаг ба халбагатай ирдэг байна. Энэ амттан Сербид маш алдартай. 

Жигнэмэгтэй коктейль

7 Шарсан усан үзэм

Энэтхэг болон Газрын дундад тэнгисийн улсуудад шарсан усан үзмийг салатны хамт өгдөг. 

Шарсан усан үзэм

8 Зөгийн балтай өргөст хэмх

Балтийн тэнгисийн улсууд болон Беларусь, Украин, Финландад давсалсан өргөст хэмхийн хэрчмийг зөгийн балтай идэх нь ихээхэн түгээмэл юм. 

Зөгийн балтай өргөст хэмх

9 Tалхны үйрмэгээр бүрж шарсан цөцгийн тос

17-р зууны үед шарсан тосыг хясаатай иддэг байсан гэж үздэг. Өнөө цагт тэрхүү жорыг бага зэрэг өөрчилж, цөцгийн тосыг талхны үйрмэгт бүрж шардаг болжээ. 

Tалхны үйрмэгээр бүрж шарсан цөцгийн тос

10 Розмаринтай кофе

Кофенд розмарин хийснээр дахин давтагдашгүй онцгой амт үүсдэг. 

Розмаринтай кофе

11 Халуун тосонд шарсан шоколад

Энэхүү амттан нь 20 дугаар зууны хагаст гарч байсан. Халуун тосонд шарахаас өмнө шоколадыг хөргөсөн байх хэрэгтэй. 

Халуун тосонд шарсан шоколад

12 Улаан лоолийн амтлагч болон үрсэн бяслагтай Mакарон зайрмаг

Германд цайны газраа нээсэн  Итали гаралтай нэгэн амттаны тогооч энэхүү санааг гаргажээ. Ванилтай зайрмагийг онцгой хивэнд оруулж гоймон шиг болгосноор энэхүү хэв нь үүсдэг байна. 

Улаан лоолийн амтлагч болон үрсэн бяслагтай Mакарон зайрмаг

13 Зефиртэй төмсний хучмал

Хамгийн анх 1917 онд үүнтэй адил хоолыг, хоолны номд оруулж байв. Зефиртэй гайхалтай сайн зохицдог амтат төмс, самар, лимоныг холин энэхүү исгэлэн амттай тэжээллэг амттаныг хийдэг. 

Зефиртэй төмсний хучмал

14 Өргөст хэмхтэй бялуу

Өргөст хэмхийг бялуутай хамт болгох нь Энэтхэг хоолны цэсэнд байдаг. 

Өргөст хэмхтэй бялуу

15 Халуун чинжүүний чихэрлэг чанамал

Энэхүү чихэрлэг бөгөөд халуун ногоотой чанамал нь мах, төмс, болон будаатай гайхалтай зохицдог. 

Халуун чинжүүний чихэрлэг чанамал

16 Шоколадтай чипс

Анх 1985 онд Чикаго хотод энэхүү хөнгөн зууш үүсэж байсан бөгөөд бидний дуртай чипсийг хар эсвэл сүүн шоколадаар бүрдэг. 

Шоколадтай чипс

17 Давсалсан жүрж

Халуун орны улсад амьдардаг хүмүүс жүржээ давсалж, илүү их шүүстэй болгон цангаагаа тайлдаг. Жүржнээс гадна хан боргоцой, тарвас, ногоон алим болон гүзээлзгэнийн шүүсийг ч давстай хольж болдог байна. 

Давсалсан жүрж

Эх сурвалж: Adme

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()